Хэрэглэгч дугаараа хаяж үрэгдүүлсэн болон өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд үнэ төлбөргүйгээр дугаарын орох гарах хэрэглээний эрхийг түр хугацаагаар хаалгах, хаалгасан дугаарын эрхийг буцаан нээлгэхийг хэлнэ. Уг үйлчилгээг хэрэглэгч өөрийн биеэр үйлчилгээний салбарт болон Үйлчилгээний нэгдсэн төв 2222-т хандан авах боломжтой.
Үйлчилгээний салбарт хандан дугаараа түр хаалгах болон нээлгэх бол тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримттай хандана.