Төлбөрийн үлдэгдэл шалгах
Та дараах сувгуудаас сонгон өөрийн болон бусдын төлбөрийн үлдэгдэл шалгах боломжтой.
Мобиком аппликэйшнаар шалгах
Өөрийн дугаарын
- Мобиком аппликэйшн руу нэвтрэн
- Төлбөрийн мэдээлэл хэсгээс өмнөх сарын төлбөрөө шалгана.
Бусдын дугаарын:
- Төлбөр төлөх
- Үйлчилгээний төрлөө сонгох (өрхийн интернэт, VOO гэх мэт)
- Дугаараа оруулах
- Төлбөрийн үлдэгдэл шалгах дээр дарснаар төлбөрийн үлдэгдэл харагдана
Мессежээр шалгах
Өөрийн дугаарын төлбөрийг 510 дугаарт төлбөр шалгах он сараа бичиж /YYYYMM send 510/ илгээх.
Жишээ нь: 202508 гэж бичээд 510 дугаарт илгээх
Автомат хариулагчаас
Үйлчилгээний нэгдсэн төв 2222-т холбогдон "Төлбөр" гэж хэлж автомат хариулагчаас өөрийн дугаарын төлбөрийн үлдэгдлээ сонсох болон мессэжээр авах боломжтой.
mobicom.mn вэбсайтаас
Та онлайн салбар буюу www.mobicom.mn вэбсайтад хандан 24 цагийн турш онлайнаар төлбөрөө шалгах, төлөх боломжтой.
Өөрийн дугаарын
- Мобиком аппликэйшн руу нэвтрэн
- Төлбөрийн мэдээлэл хэсгээс өмнөх сарын төлбөрөө шалгана.
Бусдын дугаарын:
- Төлбөр төлөх
- Үйлчилгээний төрлөө сонгох (өрхийн интернэт, VOO гэх мэт)
- Дугаараа оруулах
- Captcha кодоор баталгаажуулсанаар төлбөрийн үлдэгдэл харагдана.
Таны тухайн сард ашигласан хэрэглээний төлбөр дараа сарын 5-нд бодогдож, TULBUR гэсэн дугаараас гар утсанд мессэжээр мэдээлнэ. Төлбөрийн нэхэмжлэх нь өмнөх сарын багцын сарын хураамж, багцаас гадуур хийсэн хэрэглээний төлбөр, хөнгөлөлт урамшууллуудыг тооцон НӨАТ багтсан эцсийн дүнгээр ирнэ.
Төлбөр төлөх зааврыг ЭНД дарж харна уу.
НӨАТ-н баримт харах зааврыг ЭНД дарж харна уу.
Дэлгэрэнгүй билл авах зааврыг ЭНД дарж харна уу.


