Мобиком Корпораци “Коннект Лайф” даатгалын компанитай хамтран Монголд анх удаа 100% дижитал, амьдралын даатгалын үйлчилгээ болох “Mobilife”-ийг нэвтрүүлсэн.

Хэрэглэгчид зөвхөн харилцаа холбооны үйлчилгээ аваад зогсохгүй, гар утсаараа хэдхэн хормын дотор гэр бүлээ санхүүгийн эрсдэлээс хамгаалах боломжтой. Мөн хорт хавдрын өндөр өртөгтэй эмчилгээ, амь насны гэнэтийн эрсдэл тохиолдох үед эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалах юм.

“Mobilife”-ийн давуу талууд

  • 100% дижитал – Бүртгүүлэх, гэрээ байгуулах, хураамж төлөх, нөхөн төлбөрий хүсэлт илгээх зэрэг бүхий л үйлдлээ мобиком апп, monpay апп болон www.mobilife.mn сайтаар шууд хийнэ.
  • Уян хатан төлбөрийн нөхцөл – Даатгалын хураамжаа сар бүрийн дугаарын төлбөртэй хамтатган төлөх тул хамгаалалт тасалдах эрсдэлгүй.
  • Шуурхай үйлчилгээ – Шаардлагатай бичиг баримт бүрдсэнээс хойш нөхөн төлбөрийг 5–10 хоногт шийдвэрлэнэ.

“Mobilife”-д хэрхэн хамрагдах вэ?

www.mobilife.mn сайтаар зочлох эсвэл monpay апп, мобиком апп-ын “Mobilife” цэс рүү нэвтэрнэ. Та өөрийн нас, хүйс болон сонгосон багцаа оруулахад даатгалын сарын хураамжийг систем шууд тооцоолж харуулна. Салбар дээр очих шаардлагагүйгээр гэрээгээ цахимаар байгуулна.

“Mobilife”-ийн шинэ боломжууд

“Mobilife” үндсэн хоёр бүтээгдэхүүнийг танд санал болгоно.

1. Хорт хавдрын даатгал

Хорт хавдрын онош нь олон гэр бүлийг гэнэтийн их зардалд хүргэдэг. Дунджаар 4–80 сая төгрөгийн эмчилгээний өртөг шаардлагатай бөгөөд энэ нь дундаж өрхийн жилийн орлогоос хэд дахин давсан дүн юм.

Нэмэлт төлбөргүй хорт хавдарын даатгал:

Мобиком Корпораци нь "Коннект лайф" даатгалын компанитай хамтран "mobilife" брэндийг үүсгэн байгуулж, хэрэглэгчдээ үнэ төлбөргүй даатгалд хамруулахын зэрэгцээ хураамжийн төлбөрийг Мобиком корпораци хариуцан төлөх юм.

Багц Нөхөн төлбөр
Хуучин миний моби 1,000,000₮
Хосолсон төлбөрт 15,000 2,000,000₮
Шинэ миний моби 40,000 хүртэл 3,000,000₮
Шинэ миний моби 40,000-с дээш, Hyper, VIP, VVIP 4,000,000₮

Мобикомын байгууллагын дугаар ашигладаг эсвэл мобикомын дугааргүй хэрэглэгчид өөрийн хувь нэр дээр шинэ дугаар дараа төлбөрт нөхцөлөөр авсанаар үнэгүй даатгалын үйлчилгээнд хамрагдах боломжтой. Мөн www.mobilife.mn сайтад хандан төлбөртэй даатгалын үйлчилгээнд хамрагдах боломжтой.

Нэмэлт төлбөргүй хорт хавдрын даатгалын хүлээлгийн хугацаа 3 сар байна. Энэ нь 3 сарын дотор даатгалын хамгаалалт үүсэхгүй гэсэн үг юм.

Төлбөртэй хорт хавдарын даатгал:

Хорт хавдрын даатгал нь хорт хавдрын бүх нөхцөлийг хамардаг бөгөөд даатгуулагчийн сонголтоор хамгаалалтаа нэмэгдүүлэх боломжтой.

Хамрагдах хэрэглэгч Сарын суурь хураамж Даатгалын үнэлгээ Гэрээний хугацаа
18-54 насны мобикомын дугаартай хувь хэрэглэгчид Хэрэглэгчийн нас, хүйс, даатгалын нөхөн төлбөрийн хэмжээнээс хамааран сарын суурь харилцан адилгүй 10 сая - 50 сая 3 жил
5 жил

Мобикомын урьдчилсан төлбөрт дугаартай болон бусад операторын хэрэглэгчид www.mobilife.mn сайтаар хандан монпэй ашиглан төлбөрөө төлж даатгалд хамрагдах боломжтой.

Төлбөртэй хорт хавдрын даатгалын хүлээлгийн хугацаа 6 сар байна. Энэ нь 6 сарын дотор даатгалын хамгаалалт үүсэхгүй гэсэн үг юм.

2. Орлого хамгаалалтын (амь насны) даатгал

Гэр бүлийн гол орлогыг бүрдүүлдэг хүн амь насаа алдах үед үлдсэн гишүүдэд санхүүгийн томоохон цохилт ирдэг. “Mobilife”-ийн амь насны даатгал ийм төрлийн эрсдэлийг бууруулж, гэр бүлийн амжиргааг тогтвортой байлгахад тусална.

Хамрагдах хэрэглэгч Сарын суурь хураамж Хамгаалалт Гэрээний хугацаа
18-54 насны мобикомын дугаартай хувь хэрэглэгчид
2,200₮ - 342,100₮ 24 сая - 118 сая 3 жил
5 жил

Орлого хамгааллын даатгалын хүлээлгийн хугацаа 6 сар байна. Энэ нь 6 сарын дотор даатгалын хамгаалалт үүсэхгүй гэсэн үг юм.

3. Нөхөн төлбөр

Хорт хавдрын даатгал Амь насны даатгал

- Нөхөн төлбөрийн маягт /онлайнаар бөглөнө/
- Хорт хавдрын онош нь Патологийн шинжилгээгээр тогтоосон талаарх эмнэлгийн магадалгаа, оношилгооны баримт бичиг (эмнэлгийн бичиг, шинжилгээний хариу, шаардлагатай бусад)

- Нас барсны гэрчилгээ
- Нас баралтын шалтгааныг батлах эмнэлэг, цагдаа, шүүхийн магадалгаа, оношилгооны баримт бичиг
- Бенефишерийн иргэний үнэмлэхийн тодорхойлолт
- Өвлөх эрхийн гэрчилгээ