Mobihome нь өрхийн гишүүн бүрт зориулагдсан үйлчилгээ бөгөөд гэр бүлийн гишүүн бүрийн хүсэл, хэрэглээнд нь нийцүүлэн багцаа өөрийн хэрэгцээнд тохируулан угсран авах боломжтой үйлчилгээ юм. 

Интернэт үйлчилгээ

  • Мобинет сүлжээ орсон байршилд өндөр хурдыг өрхийн гишүүн бүрт жигд мэдрүүлэх Wi-Fi суурин төхөөрөмж
  • 5G сүлжээ нэвтэрсэн байршилд 5G Home FWA дэвшилтэт өндөр хурдны утасгүй зөөврийн интернэт төхөөрөмж
  • Старлинк - Хаанаас ч шууд холбогдох боломжтой хиймэл дагуулын интернэт төхөөрөмж (тун удахгүй)
 
 

Суурин утасны үйлчилгээ

  • Дэлхийн хаанаас ч дуудлага хийх болон хүлээн авах боломжтой үйлчилгээ юм. Та өөрөө интернетэд холбогдсон л бол, дэлхийн хаанаас ч хүссэн утасны дугаар руу (интернетэд холбогдоогүй байсан ч) дуудлага хийх боломжтой үйлчилгээ юм.
 
 

ТВ суваг, кино контентын үйлчилгээ

  • VOO нь интернэттэй үед хаанаас ч ТВ суваг болон кино контент үзэх OTT үйлчилгээ юм. 2 янзаар ашиглах боломжтой: VOO dongle төхөөрөмжөөр ашиглах болон VOO аппликейшн-р ашиглах боломжтой. Ta Samsung Tizen, Android TV, LG WebOS үйлдлийн системтэй ухаалаг зурагтан дээр VOO аппликейшн суулгаж үзэх эсвэл гар утсан дээрээ VOO аппликейшн татаж үзэх боломжтой.
 
 

Смарт хоум

  • Зурагт болон утаснаасаа гэрийн аюулгүй байдлаа хянах, удирдах боломжтой ухаалаг төхөөрөмж болон өгөгдөл хадгалах үйлчилгээ юм. Та ухаалаг гадна орчны camera болон дотор орчны 360° эргэдэг camera, ухаалаг ус мэдрэгч, ухаалаг утаа мэдрэгч, хаалга болон цонхны мэдрэгч зэрэг төхөөрөмжүүдээс сонгон ашиглах боломжтой.
  • Багц бүрт видео хадгалах storage-ийн үйлчилгээ дагалдана.
 
 

Үйлчилгээнүүдээс өөрийн хэрэгцээндээ тааруулан хүссэнээрээ багцаа бүтээх боломжтой өрх бүрийн хэрэгцээнд төгс нийцэх гэр бүлийн цогц үйлчилгээ юм. Өөрийн багцаа сонгон бүтээж сар бүрийн төлбөрөөс 3-28% хүртэлх ХӨНГӨЛӨЛТ эдлэх боломжтой.

Өрхийн интернэт үйлчилгээний багц

Өрхийн интернэт үйлчилгээний багцууд
Байршил Багц Үнэ тариф Хөнгөлөлт
УБ, Дархан, Эрдэнэт Infinity 60 29,900₮ 3%
Infinity 100 44,900₮ 4%
Infinity 1000 99,900₮ 10%
Орон нутаг Unlimited 60 29,900₮ 3%
Unlimited 100 44,900₮ 4%
УБ, Дархан, Эрдэнэт Infinity 30 24,900₮ 2%
Орон нутаг Unlimited 30 24,900₮ 2%

Mobihome үйлчилгээний хэрэглэгч болохдоо Infinity 60, Infinity 100, Infinity 1000, Unlimited 60, Unlimited 100, Infinity 30, Unlimited 30 багцуудыг 36 сарын гэрээ байгуулан төхөөрөмж үнэгүй авах боломжтой. Өрхийн интернэт үйлчилгээний суурилуулалтын хураамж 20,000₮
Өрхийн интернэт үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу

 
 

VOO үйлчилгээний багц

VOO үйлчилгээний багцууд
Байршил Багц Үнэ тариф Хөнгөлөлт
УБ, Орон нутаг Content 9,900₮ 3%
TV 9,900₮ + 2,500₮ 3%
Premium 19,900₮ + 2,500₮ 10%
Premium plus 29,900₮ + 2,500₮ 12%

VOO үйлчилгээг 36 сарын хугацаатай гэрээ байгуулан төхөөрөмж үнэгүй авах боломжтой. VOO үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

 
 

5G home үйлчилгээний багц

5G home үйлчилгээний багцууд
Байршил Багц Үнэ тариф Хөнгөлөлт
5G сүлжээ орсон байршил 333GB - 30mbps 37,600₮ 2%
555GB - 60mbps 47,600₮ 3%
999GB - 100mbps 92,600₮
5%

5G home үйлчилгээг 36 сарын хугацаатай гэрээ байгуулан төхөөрөмж үнэгүй авах боломжтой. 5G home үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу

5G Төхөөрөмж, 5G дугаар дангаар нь авах нөхцөл:

5G home төхөөрөмжтэй хэрэглэгч нэмэлтээр 5G home  дата дугаар болон багцыг төхөөрөмж авахгүйгээр худалдан авах боломжтой. Жишээ нь: 5G home дата дугаар нь устсан дан төхөөрөмжтэй бол 5G home дата дугаар шинээр авах боломжтой.

5G home үйлчилгээний дугаартай хэрэглэгч нэмэлтээр 5G home ZTE G5TS төхөөрөмжийг бэлэн мөнгөөр дангаар нь худалдан авах боломжтой. Жишээ нь: төхөөрөмж эвдэрсэн, алга болгосон бол шинээр авах боломжтой.

 
 

 

Манай интернэт үйлчилгээний багц

Манай интернэт үйлчилгээний багцууд
Байршил Багц Үнэ тариф Хөнгөлөлт
4G сүлжээ орсон байршил 60GB - 20mbps 29,900₮ 2%
150GB - 20mbps 59,900₮ 3%
500GB - 20mbps 99,900₮ 5%

Манай интернэт төхөөрөмжийн зээлийн нөхцөлийн дагуу авах боломжтой. Зээлийн нөхцөлийг ЭНД дарж харна уу. Манай интернэт үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу

 
 

MNP75 үйлчилгээ

MNP75 үйлчилгээ
Нөхцөл Үнэ тариф Хөнгөлөлт
Суурин утас 1,200₮ 1%
 
 

Та 2 болон түүнээс дээш үйлчилгээг 1 гэрээнд сонгон авч байгаа тохиолдолд mobihome хэрэглэгч гэж үзэж хөнгөлөлт авна.

Та Family үйлчилгээний хэрэглэгч болоод мөн нэмэлт хөнгөлөлт авах боломжтой. Family үйлчилгээний мэдээллийг ЭНД дарж авна уу.

Багц Үнэ Хөнгөлөлт
25GB 25,000₮ 1%
50GB 45,000₮ 2%
100GB 75,000₮ 3%

Та одоо дээрх үйлчилгээнүүдийг 1 гэрээнд ашигладаг бол нэмээд 1 үйлчилгээг авахад Mobihome үйлчилгээний хөнгөлөлт авах боломжтой болно.
Жишээ нь: Өрхийн интернэт, VOO үйлчилгээг нэг гэрээнд ашиглаж байгаа хэрэглэгч нэмэлтээр манай интернэт, MNP75 гэх мэт үйлчилгээнээс аль нэгийг авч Mobihome хэрэглэгч болж хөнгөлөлт авах боломжтой.

Mobihome үйлчилгээний төхөөрөмжүүд авах нөхцөл:

Интернэт үйлчилгээ

Хугацаа Нөхцөл
24 сар Сард 12,000₮
36 сар 0₮
Хугацаагүй Бэлнээр 288,000₮
 
 

5G FWA зөөврийн төхөөрөмж

Хугацаа Нөхцөл
24 сар Сард 20,792₮
36 сар 0₮
Хугацаагүй Бэлнээр 499,000₮
 
 

VOO төхөөрөмж

Хугацаа Нөхцөл
24 сар Сард 16,500₮
36 сар 0₮
Хугацаагүй Бэлнээр 396,000₮
 
 

MNP75

Тусдаа төхөөрөмж авах шаардлагагүй. App Store болон Play Store-оос MNP75 application-ийг татаж ашиглана

 
 

Starlink төхөөрөмж (тун удахгүй)

Хугацаа Нөхцөл
Хугацаагүй Бэлнээр суурин төхөөрөмж 1,525,000₮
Бэлнээр хөдөлгөөнт төхөөрөмж 3,500,000₮
 
 

 

Та Mobihome үйлчилгээний шинэ хэрэглэгч болохыг хүсвэл үйлчилгээний салбарт хандах эсвэл онлайнаар www.customer.mobinet.mn сайт болон Мобиком апп ашиглан захиалга өгөх боломжтой.

  1. customer.mobinet.mn сайт руу нэвтэрнэ.
  2. “Багцаа үүсгэх” цэсээс хүссэн үйлчилгээнүүдээ сонгон өөрийн багцаа үүсгэж авах боломжтой.
  3. Эсвэл “Танд санал болгох” цэсээс бэлэн үүсгэсэн багцуудаас сонгох боломжтой.
  4. Өөрийн хэрэгцээнд тохируулан үйлчилгээгээ бүрдүүлж, “Үргэлжлүүлэх” товчийг дарснаар төхөөрөмж сонгох хэсэг рүү шилжинэ.
  5. Та хэрэгцээндээ тохируулан төхөөрөмжийг авах эсвэл авахгүй гэсэн хоёр сонголтоос сонгох боломжтой.
  6. Хэрэв та багцаа өөрөө үүсгэж байгаа бол хоёр болон түүнээс дээш үйлчилгээ сонгосноор хөнгөлөлтөд хамрагдах боломжтой.
  7. Хөнгөлөлтийн хэмжээ таны сонгосон багцаас шалтгаалан 3%–28% хүртэл байх ба баруун гар талд байрлах хүснэгтээс нийт эдлэх хөнгөлөлтөө хянах боломжтой.

Онлайнаар захиалга өгөх бол ЭНД дарна уу.
Моби апп татах бол дараах холбоос дээр дарна уу: Танд тусалъя

Та дараах онлайн сувгуудыг ашиглан өрхийн интернэтийн төлбөрөө хурдан шуурхай, хялбараар төлбөрөө төлөх боломжтой.

Mobicom application ашиглан төлбөр төлөх

  1. Мобиком апп руу дугаараар нэвтэрч ороод нүүр хэсэгт байрлах төлбөр цэс рүү орно
  2. Өрхийн интернэт (VOO рүү орсон ч болно) хэсэг рүү орно
  3. Нэвтрэх нэр эсвэл гэрээний дугаараа оруулан “Төлбөрийн үлдэгдэл шалгах” товч дээр дарна
  4.  Төлөх дүн хэсэгт интернэтийн төлбөрийн үлдэгдэл гарч ирэх ба төлөх товч дарна
  5. НӨАТ-н баримт авах төрлөө сонгон үргэлжлүүлнэ
  6. Төлбөр төлөх хэрэгслээ сонгоод төлбөрөө төлнө

Monpay application ашиглан өөрийн төлбөр төлөх

  1. Монпэй апп руу дугаараар нэвтэрч ороод нүүр хэсэгт байрлах төлбөр цэс рүү орно
  2. Өөрийн төлбөр хэсгээс Өрхийн интернэт төлбөр (VOO рүү орсон ч болно) хэсэг рүү орно
  3. Энд таны бүртгүүлсэн өрхийн интернэтийн төлбөрийн мэдээлэл харагдах ба хэрэв төлбөр холбоогүй байгаа бол шинэ холболт нэмэх цэс дээр дарж шинээр нэмнэ
  4. НӨАТ-н баримт авах хэлбэрээ сонгон үргэлжлүүлнэ
  5. Төлбөр төлөлтөө баталгаажуулаан үргэлжлүүлнэ
  6. Монпэй гүйлгээ хийх 4 оронтой пин кодоо оруулан монпэй дансан дах мөнгөөрөө төлбөрөө төлнө

Monpay application ашиглан бусдын төлбөр төлөх

  1. Монпэй апп руу дугаараар нэвтэрч ороод нүүр хэсэгт байрлах төлбөр цэс рүү орно
  2. Бусдын төлбөр хэсгээс Өрхийн интернэт төлбөр (VOO рүү орсон ч болно) хэсэг рүү орно
  3. Төлбөр төлөх гэж буй хэрэглэгчийн өрхийн интернэтийн “нэвтрэх нэр эсвэл гэрээний дугаарыг” оруулан шалгах товч дарахад төлбөрийн үлдэгдэл гарч ирнэ
  4. НӨАТ-н баримт авах хэлбэрээ сонгон үргэлжлүүлнэ
  5. Төлбөр төлөлтөө баталгаажуулаан үргэлжлүүлнэ
  6. Монпэй гүйлгээ хийх 4 оронтой пин кодоо оруулан монпэй дансан дах мөнгөөрөө төлбөрөө төлнө

Банкны аппликэйшн ашиглан төлөх

Голомт банк

1. Төлбөр цэсний хэрэглээний төлбөр хэсэг рүү орно.
2. Интернэт, Кабель, Телевиз хэсгийг сонгоно /энэ хэсгийг сонголт хийхээс өмнө баруун дээд буланд байрлах бүртгэх цэс дээр дарна/
3. Мобинет- Өрхийн интернэтийн төлбөр хэсгийг сонгоно.
4. Гэрээний дугаараа эсвэл 59-тэй нэвтрэх нэрээ заавал оруулан төлбөр төлөх өдрөө сонгон гүйлгээ хийнэ

Хаан банк

1. Нүүр хэсгийн Төлбөр цэс рүү орно.
2. Бусад төлбөр хэсгээс Кабелийн төлбөр цэс рүү орно.
3. Мобинет рүү орно.
4. Өрхийн интернэтийн төлбөр хэсгийг сонгоно.
5. Гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаар эсвэл 59-тэй нэвтрэх нэрээ заавал бичнэ

Төрийн банк

1. Нүүр хэсгээс Төлбөр цэс рүү орно
2. mobinet хэсэг рүү орж Өрхийн интернэтийн төлбөр цэс рүү орно
3. Утасны № хэсэгт гэрээний дугаар эсвэл 59-тэй нэвтрэх нэрээ заавал оруулна
4. Гүйлгээний мэдээллээ баталгаажуулан гүйлгээ хийнэ

Төлбөр төлөх дансны дугаар

  • Хүлээн авагч байгууллага: Мобинет ХХК
  • Гүйлгээний утга: Гэрээний дугаар эсвэл нэвтрэх

Төлбөр бодогдох нөхцөл

  • Төлбөрийг тухайн сарын 1-31-ний өдрөөр тасалбар болгон, дараа сарын 5-7-ны хооронд нэхэмжилнэ. 
    • Суурилуулалтын хураамж болон wifi төхөөрөмжийн төлбөрийг бэлнээр авахгүй ба эхний сарын төлбөр дээр нэхэмжилнэ. 
  • Хэрэглэгч үйлчилгээний төлбөрөө сар бүрийн 20-ны дотор төлөх үүрэгтэй байх бөгөөд хаагдахаас өмнө сануулах мессэж явуулна. 
  • Төлбөрөөс хаагдсанаас хойш 14 хоногийн хугацаанд төлбөр төлөх боломжит сувгууд болох www.mobicom.mn болон Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Төрийн банк, Капитрон банк гэх мэт гарцуудыг нээлттэй байлгах бөгөөд бусад хандалтууд хаалттай байна. 
  • Сарын дундуур шинэ хэрэглэгч болсон тохиолдолд хэрэглээг бүтэн олгож, тухайн сарын суурь хураамжийг ашигласан өдөрт дүйцүүлэн нэхэмжилнэ. 
  • Төлбөрөөс хаалттай байсан хэрэглэгч сарын дундуур төлбөрөө төлөөд, үйлчилгээгээ нээлгэсэн бол тухайн сарын суурь хураамжийг бүтэн нэхэмжилнэ. 
  • Мөн төлбөрөөс хаалттай байсан хэрэглэгч сарын дундуур төлбөрөө төлөөд тухайн өдрөө шууд өрхийн интернэтийн үйлчилгээгээ хадгалуулах захиалга өгсөн бол тухайн сарын суурь хураамжийг бүтэн нэхэмжилнэ. Хэрэглэгч үйлчилгээгээ хадгалуулах бол сар бүрийн 01-ний өдөр хандан хадгалуулах захиалга өгвөл тухайн сарын суурь хураамжийг нэхэмжлэхгүй. 
  • Хадгалуулсан өрхийн интернэтийн үйлчилгээгээ сарын дундуур нээлгэсэн бол тухайн сарын суурь хураамжийг ашигласан өдөрт дүйцүүлэн нэхэмжилнэ.
 

 

 

 

Өрхийн хэрэглээ хувьсан өөрчлөгдөж, гуравласан үйлчилгээ ард хоцорчээ. Интернэт, ТВ, суурин утас багцалсан концептийг бид шинэчлэн 5G интернэт, ТВ контент, смартхоум бүхий илүү хурдан, илүү ухаалаг, илүү хэрэглэгч төвтэй өрхийн үйлчилгээний шийдлийг бүтээлээ.

Гацдаг үе ард хоцров: 
Хамгийн хурдан интернэттэй өрхийн үйлчилгээг та байршил үл хамааран гэртээ суурилуулаарай. Хотын зах, орон нутаг, тэр ч бүү хэл алслагдсан бүсэд ч mobihome хүрнэ. Шилэн кабельд холбогдоогүй бүсэд бид дараагийн үеийн 5G home утасгүй интернэтийг санал болгож байна.

Хуучин багцууд ард хоцров:
Өөр, өөр амьдралын хэв маягт тохирох өрхийн үйлчилгээг нэвтрүүллээ. Хосолсон, гуравласан, хэд ч байж болно. Та зөвхөн хэрэгтэй үйлчилгээгээ  сонгож багцаа өөрөө угсар!

Үнэтэй үйлчилгээ ард хоцров:
Үйлчилгээ бүр хөнгөлөлттэй учраас хэр ихийг багцална, төдий чинээ хямдарна. Мөн багцад кино сан, видео сангийн контентууд үнэгүй дагалдах бөгөөд 31 original series-г зөвхөн mobihome-с үзэх боломжтой.

Өрхийн үйлчилгээний хуучин бүхэн ард хоцров:
Mobihome нь таны гэрийн өдөр тутамд шаардлагатай технологийн шийдлүүдийг цогцоор нь санал болгоно.

Mobihome-н тусламжтай та тун удахгүй гэрийнхээ цахилгаан хэрэгсэл, төхөөрөмжүүдийг ухаалгаар холбож, алсаас удирдах боломжтой болно.  Өөрөөр хэлбэл, гэрлийн унтраалга, хяналтын камер, дулаан хяналт, цоож, цахилгаан хэрэгслүүд бүгдийг та дэлхийн хаана ч байсан гар утаснаасаа хянах юм. 
Үйлчилгээ авахад хамгийн хялбар байхыг бид эрхэмлэв. Хэрэглэгч та  ЭНД  дарж захиалга өгөөрэй. Манай инженерүүд ямар ч ТӨЛБӨРГҮЙ таны гэрт суурилуулж өгнө.