Агуулга руу шилжих
Mobicom

    SmartHome үйлчилгээ

    Smart Home үйлчилгээний хэрэглэгч ухаалаг төхөөрөмжүүдийг гэртээ суурилуулан гар утаснаасаа гэрээ хаанаас ч хянах, дуу хоолойгоор ярих, гадны хүн нэвтрэх, ус алдалт, утаа, хийн алдагдал зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

    Хэрэглэгч өөрсдийн хэрэгцээ, амьдралын хэв маягт тохируулан дараах ухаалаг төхөөрөмжүүдээс сонгон, 24 сарын лизингийн нөхцлөөр хүссэнээрээ багцлан ашиглах боломжтой. Үүнд:

    • 360° ухаалаг камер
    • Ухаалаг ус мэдрэгч
    • Хаалга, цонхны ухаалаг мэдрэгч
    • Холбогч төв төхөөрөмж (Gateway)
    • Утаа мэдрэгч
    • Хий /газ/ мэдрэгч

    Шинэ хэрэглэгчийн урамшуулал:

    Хэрэглэгч зээлийн шалгуур хангасан бол 24 сарын гэрээгээр “360° эргэдэг ухаалаг камер” төхөөрөмжийг 0₮-р авна. Урамшууллын камерыг 1 хэрэглэгч 1 удаа л авах боломжтой.

    Smart Home үйлчилгээ нь VOO үйлчилгээний нэмэлт үйлчилгээ бөгөөд зөвхөн VOO дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч Смарт Хоум үйлчилгээг авна

    Smart Home үйлчилгээний сарын суурь хураамж 9,000₮ ба 3 өдрийн (хөдөлгөөн илэрсэн үед) бичлэг хадгалах cloud storage дагалдана. Та сарын суурь хураамж дээр сонгон ашиглаж буй VOO үйлчилгээний төлбөр болон төхөөрөмж лизингээр авсан бол сарын төлбөрийг хамт төлнө.

    Төхөөрөмж

    Гэрээний хугацаа

    Бэлэн

    24 сарын лизинг /сард/

    360° эргэдэг ухаалаг камер

    162,000₮

    7,500₮

    Zigbee холбогч төхөөрөмж

    69,000₮

    3,200₮

    Ухаалаг ус мэдрэгч

    43,000₮

    2,000₮

    Хаалга, цонхны ухаалаг мэдрэгч

    47,500₮

    2,200₮

    Халаасны ТВ + AR шил

    1,522,000₮

    70,500₮

    Саундбар

    605,000₮

    28,000₮

    Микрофон

    205,000₮

    9,500₮

    Саундбар + 2ш Микрофон

    840,000₮

    39,000₮

    Smart Home үйлчилгээний төхөөрөмжийн ашиглах зааврын мэдээллийг ЭНД дарж аваарай.

    Smart Home үйлчилгээг лизингээр авах бол мобикомын хуваан төлөх шалгуурыг хангасан байх шаардлагатай ба мобиком апп руу орж өөрийн эрхийг шалгах боломжтой. Хуваан төлөх нөхцөлийн мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.

    Анхааруулга

    • Төхөөрөмж суурилуулалтын үйлчилгээ хийгдэхгүй бөгөөд хэрэглэгч зааврын дагуу өөрөө төхөөрөмжөө холбоно
    • Камерын царай таних, хөдөлгөөн мэдрэх гэх мэт функцүүд нь AI дээр суурилан ажилладаг тул 100% оновчлолтой биш байх талаар боломжтой
    • Шинэ хэрэглэгч болсноос 1 сарын дараа цуцлах боломжтой болно
    • Smart Home үйлчилгээгээ дангаар нь цуцалж болно. Харин VOO үйлчилгээг цуцлах бол СмартХоум үйлчилгээг хамт цуцална
    • 24 сарын гэрээ байгуулсан хэрэглэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө үйлчилгээг цуцлах тохиолдолд төхөөрөмжийн лизингийн үлдэгдэл төлбөрийг төлнө
    • Smart Home үйлчилгээг дангаар хадгалах боломжгүй. Хадгалах бол VOO үйлчилгээний үндсэн нөхцлийн дагуу VOO үйлчилгээг хадгалахад Smart Home хамт хаагдана