Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч сүүлийн 3 сарын (хуанлийн бүтэн 3 сар) ашигласан хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг үйлчилгээний салбарт өөрийн биеэр тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримттайгаа хандан сар бүрийн 5-ны өдрөөс эхлэн хэвлэмэл байдлаар авах боломжтой.
Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг гаргахад дараах үнэ тариф мөрдөгдөх ба та англи болон монгол хэл дээр хэвлүүлэн авах боломжтой.
- 1 сар буюу 1-31 хоногийн мэдээлэл 1000 ₮
- 2 сар буюу 1-61 хоногийн мэдээлэл 2000 ₮
- 3 сар буюу 61-ээc дээш хоногийн мэдээлэл 3000 ₮
Хэрэглэгчийн төрөл | Бүрдүүлэх бичиг баримт |
Хувь хэрэглэгч |
1. Дэлгэрэнгүй биллд хамаарах утасны дугаар (үйлчилгээ олгох үед утасны дугаарт ТАН код илгээнэ) 2. Тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт |
Байгууллагын хэрэглэгч | 1. Дэлгэрэнгүй биллд хамаарах утасны дугаар (үйлчилгээ олгох үед утасны дугаарт ТАН код илгээнэ) 2. Байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдэг бүхий албан бичиг 3. Байгууллагаа төлөөлөн ирж буй хүний хүчин төгөлдөр цахим үнэмлэх |