Та төлбөр төлөлт, нэгж цэнэглэлт дата багц худалдан авсан бол НӨАТ-н баримтаа дараах байдлаар шалгах боломжтой. Аль сувгаар төлбөр төлөлтөө хийснээс хамааран ялгаатай байна.

Мобиком аппликэйшнаар НӨАТ-н баримт авах

  1. Мобиком апп руу дугаараар нэвтэрч профайл цэс рүү орно
  2. Төлбөрийн хэрэгсэл цэс рүү орно
  3. Хуулга хэсэг рүү орох ба таны моби апп ашиглан төлсөн төлбөрүүд харагдана
  4. Өөрийн харахыг хүссэн төлбөрийг сонгон орж баримтаа харах боломжтой
 
 

Монпэй аппликэйшнаар НӨАТ-н баримт авах

  1. Monpay аппликэйшн руу нэвтэрч профайл цэс рүү орно
  2. Дансны хуулга цэс рүү орно
  3. НӨАТ цэс рүү орно
  4. НӨАТ-н баримтын төрлөөс худалдан авалт, шимтгэл, зээлийн хүү төрлөө сонгоно
  5. Өөрийн харахыг хүссэн төлбөрийг сонгон орж баримтаа харах боломжтой
 
 

www.mobicom.mn сайтаас НӨАТ-н баримт авах

Та төлбөр төлөлт хийх үедээ өөрийн ашигладаг и-мэйл хаягийг оруулах ба тухайн и-мэйл хаяг НӨАТ-н баримт илгээгдэнэ.

 
 

Дансаар төлсөн НӨАТ-н баримт авах

Таны дугаарт бүртгэлтэй и-мэйл хаягт НӨАТ-н баримт илгээгдэнэ. Дансаар гүйлгээ хийн зөвхөн төлбөр төлөх боломжтой байдаг тул нэгж цэнэглэх болон дата авах боломжгүй. Тиймээс та монпэй болон мобиком аппликэйшн ашиглаарай.