VOO төхөөрөмж нь 2 төрлийн удирдлагатай ба ашиглах зааврыг доорх видеоноос үзнэ үү.

Delete

Нэмэлт мэдээлэл

Удирдлагаа гэмтээсэн тохиолдолд мобикомын үйлчилгээний салбаруудад хандан шинээр авах боломжтой. Цөөн товчлууртай үндсэн удирдлага: 19900₮, олон товчлууртай нэмэлт удирдлага 14900₮-ний үнэтэй.


    VOO төхөөрөмж гацах, удаан болсон тохиолдолд төхөөрөмжийн тохиргоог шинэчлэн үйлдвэрийн горимд шилжүүлэх шаардлагатай. Төхөөрөмжийн тохиргоог шинэчлэх зааврыг доорх видеоноос үзнэ үү.

    VOO төхөөрөмжийг зурагттай холбох зааврыг доорх видеоноос үзнэ үү.

VOO-д Facebook хаягаар бүртгүүлэх заавар

  1. VOO.mn болон application-ны Profile цэс рүү орно
  2. Нүүр хэсэгт байрлах нэвтрэх цэс дээр дарна
  3. Баруун доод буланд байрлах Facebook-р нэвтрэх сонголтыг хийнэ
  4. Өөрийн Facebook хаягаар нэвтрэхийг зөвшөөрөх

Delete

Facebook-р нэвтэрч орсоноор танд Free HD багцын эрх нээгдэх ба хүссэн кино контентоо үзэх боломжгүй юм. Free HD багц нь төлбөргүй бөгөөд 90 хоногийн дотор дараагийн төлбөртэй багц идэвхжүүлээгүй тохиолдолд устана. VOO үйлчилгээний бусад багцын талаарх мэдээллийг ЭНД дарж авна уу.


VOO-д Google account-аар бүртгүүлэх заавар

  1. VOO.mn болон application-ны Profile цэс рүү орно
  2. Нүүр хэсэгт байрлах нэвтрэх цэс дээр дарна
  3. Зүүн доод буланд байрлах Google хаягаар нэвтрэх сонголтыг хийнэ
  4. G-mail хаягаа оруулан нэвтрэх

Delete

Нэвтэрч орсоноор танд Free HD багцын эрх нээгдэх ба хүссэн кино контентоо үзэх боломжгүй юм. Free HD багц нь төлбөргүй бөгөөд 90 хоногийн дотор дараагийн төлбөртэй багц идэвхжүүлээгүй тохиолдолд устана. VOO үйлчилгээний бусад багцын талаарх мэдээллийг ЭНД дарж авна уу.

    VOO төхөөрөмжийн нэмэлт удирдлага ашиглах зааврыг доорх видеоноос үзнэ үү.

    VOO төхөөрөмжийн баруун дээд буланд байрлах арааны зураг бүхий "Тохиргоо" цэсний "Нэмэлт тохиргоо" цэс рүү орж "Бүртгэл Нэвтрэлт" цэс рүү орж өөрийн G-mail хаягийг шинээр оруулах болон одоо байгаа хаягаа устгаж шинээр бүртгэх боломжтой.

    Та VOO төхөөрөмжийн баруун дээд буланд байрлах арааны зураг бүхий "Тохиргоо" цэсээс АПП цэс рүү орж VOO төхөөрөмжид татсан байгаа нэмэлт апликейшнуудыг устгах боломжтой.

    Та VOO төхөөрөмжийн АПП цэсэд байрлах Play store-оос VOO төхөөрөмжид тохирох апликейшнуудыг суулган ашиглах боломжтой.

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний гадаадад ашиглах багц: 


Та ЭНД дарж багцын талаар мэдээлэл авах боломжтой.

 

Tа гадаад контент болон сувгуудыг Монгол улсаас өөр улсад үзэх боломжгүйг анхаарна уу.

    VOO төхөөрөмжийн ашиглах зааврын мэдээллийг дараах видеоноос үзнэ үү

    VOO үйлчилгээг ашиглахад интернэтийн хурд хамгийн багадаа 5MBps байхад тохиромжтой. 

    Видео буфер-н мэдээллийг дараах видеоноос үзнэ үү

ТЕЛЕВИЗИЙН ОЛОН СУВАГ ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СҮЛЖЭЭНД ХОЛБОГДОХ ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ / RAO-REFERENCE ACCESS OFFER /

1. Ерөнхий зүйл:

1.1. Телевизийн үйлчилгээ эрхлэгч /цаашид Хүсэлт гаргагч гэх/ нь өөрийн телевиз, эсхүл телевизүүдийн сувгийг Мобинет ХХК /цаашид ОСДҮЭ гэх/-ийн олон суваг дамжуулах үйлчилгээний сүлжээ /платформ/-нд холбоход тавигдах техник холболтын нөхцөл, холболт хийх хүсэлт гаргах, техник холболтын гэрээ байгуулах үйл ажиллагааг энэхүү баримт бичгээр зохицуулна.

1.2. Энэхүү баримт бичиг нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20.5, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.4 болон Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид “Зохицуулах хороо” гэх)-оос баталсан “Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам” (цаашид “Холболтын журам” гэх)-д үндэслэгдэн боловсруулагдсан болно.

2. Хамрах хүрээ

2.1. ОСДҮЭ-ийн телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээний сүлжээнд холбогдож, ТВ суваг /сувгууд/-ыг олон нийтэд түгээхэд оролцож буй талууд энэхүү баримт бичгийг мөрдлөг болгоно.

2.1.1. Хүсэлт гаргагч гэж Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4.1.5-д заасан тусгай зөвшөөрөл бүхий телевизийн үйлчилгээ эрхлэгч болон гадаад суваг/сувагууд/-ийг Монгол улсад нэвтрүүлэх эрх бүхий этгээдийг,

2.1.2. ОСДҮЭ гэж Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 4.1.4-д заасан тусгай зөвшөөрөл бүхий үйлчилгээ эрхлэгч /Мобинэт ХХК/-ийг,

3. Техникийн нөхцөл, шаардлага

3.1. Зааглах цэг

3.1.1. ОСДҮЭ-ийн сүлжээ /платформ/-тэй холболт хийх харилцан холболтын зааглах цэг нь Хүснэгт №1-д дурьдсаны дагуу байна. Хүсэлт гаргагч нь зааглах цэгийг дор дурьдсанаас өөр цэгт тогтоох саналтай бол энэ талаархи хүсэлтээ тодорхой дурдаж, техникийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг ОСДҮЭ-т ирүүлнэ. Холболт хийх холболтын схем зураглал Зураг №1.

Хүснэгт №1

 

Зааглах цэг байрлах хаяг 

(Боломжит зааглах цэгүүдийн байршил)

Тайлбар, нэмэлт мэдээлэл

Байршил №1:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Zipcode-15160,

Мобиком Корпораци ХХК-ийн Техникийн төв байрны 1-р давхарт

Хүсэлт гаргагч хүсэлт гаргасан тохиолдолд

Байршил 2:

Хүсэлт гаргагч /УБ эсхүл орон нутаг/ талын ТВ сувгийн сигнал гаргаж буй

тухайн байршил

Талууд харилцан тохиролцсоноор сонгох

Зураг №1: Холболтын схем зураглал

3.1.2. Зааглах цэг нь Байршил №1 гэж тодорхойлогдох нөхцөлд тухайн зааглах цэг дэхь ашиглалт үйлчилгээг ОСДҮЭ хариуцах ба зааглах цэг хүртэлх тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, дамжуулах байгууламжийн зардал болон зааглах цэг дэхь ашиглалт үйлчилгээний зардал /тоолуурын заалтын дагуух цахилгааны хэрэглээ/-ыг Хүсэлт гаргагч тал хариуцна.

3.1.3. Зааглах цэг нь Байршил №2 гэж тодорхойлогдох нөхцөлд талууд зааглах цэг хүртэл өөрийн сүлжээний ашиглалт үйлчилгээ, зааглах цэгийн өрөөнд тавьсан тоног төхөөрөмж, зай тэжээлийн эх үүсвэрийн ашиглалт үйлчилгээ болон түүний түрээс болон холбогдох бусад зардлыг өөр өөрсдөө хариуцна.

3.2. Техникийн стандарт шаардлага

3.2.1. Хүсэлт гаргач нь ОСДҮЭ-ийн сүлжээнд телевизийн сувгийг нийлүүлэхдээ Хүснэгт №2-т заасан стандарт, үзүүлэлтийг хангасан байна.

Хүснэгт №2

 

ИНТЕРФЕЙС

Дүрсийн оролт (PAL) [HD форматаар дамжуулах бол SMPTE 292M (HD-SDI), ITU-R BT709 стандартыг хангасан байх.]
Дууны оролт [Embedded audio (Дүрсний сигналд нь суулгасан аудио сигнал)]

ДҮРСИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Дэлгэцийн харьцаа [4:3, 16:9]
НD нягтрал /пикселийн тоо/ [HD-SDI, 1080@50i, шахалтын стандарт нь MPEG/AVC (H.264) гэх мэт]

ДУУНЫ ҮЗҮҮЛЭЛТ

Дууны түвшин Радио, телевизийн сувгуудын дууны түвшинг Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос баталсан EBU R128 зөвлөмж болон Монгол Улсын “Тоон телевизийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага” MNS 5592-2:2016 стандартад заасны дагуу дууны гаралтын түвшин -18dBFS, эгшин зуурын утга нь ±1 байна.] 
Дууны кодлол  [Стерео болон MPEG layer 1, 2, 3 , AAC, AES гэх мэт ]

4. Хүсэлт гаргах, гэрээ байгуулах

4.1. Хүсэлт гаргах, хариу өгөх

4.1.1. Хүсэлт гаргач нь энэхүү баримт бичгийн 3.1 болон 3.2-т заасан техникийн нөхцөл шаардлагыг хангаж, Техник холболтын гэрээ /Хавсралт №1/-ний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн бол техник холболт хийх хүсэлтээ доорхи материалын хамт ОСДҮЭ-ийн хаяг /Мобинет ХХК; Сүхбаатар дүүрэг 1-р хороо, ЮНЕСКО-ийн гудамж – 28, МПМ Цогцолбор/-аар ирүүлнэ.

- Техникийн нөхцөл шаардлагыг хангаж байгаа талаархи тайлбар, мэдээлэл

- Техник, тоног төхөөрөмжийн талаархи мэдээлэл /Хүснэгт №3-д заасны дагуу/

Хүснэгт №3

  

Холболтын техник, төхөөрөмжийн нэр, зориулалт

Телевиз талд

Дамжуулагч талд (ОСДҮЭ )

Хөрвүүлэх төхөөрөмж (Encoder) түүний төрөл, марк, сериал дугаар 

– 

AWS Elemental Live L532AE
• 8x HD-SDI
• 2x 1GbE RJ45
• 2x 10GbE Fiber

Дамжуулах (Tx) / Хүлээн авах (Rx) төхөөрөмж түүний төрөл марк, сериал дугаар 

SDI transmitter 

SDI transmitter HD8-T-S-FC / SDI receiver HD8-R-S-FC

Холбох шугамын төрөл, үзүүлэлт: 

Шилэн кабелийн оролт

Single mode fiber cable

Холболтын интерфэйс: 

FC/PC

FC/PC

Бусад....

 

 

4.1.2. ОСДҮЭ нь холболт хийх тухай хүсэлт гаргагчийн хүсэлтийг хүлээн авч техникийн боломжийг судлан зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тухай тайлбарыг үндэслэлийн хамт хүсэлт гаргагчид ажлын 10 хоногт багтаан хариуг хүргүүлнэ.

4.2. Холболтын тест хийх, гэрээ байгуулах

4.2.1. Хүсэлт гаргагч нь энэхүү баримт бичгийн 3.1 болон 3.2 -р зүйлд заасан техникийн нөхцөл, шаардлагыг зөвшөөрсөн, ОСДҮЭ нь 4.1.2-т заасны дагуу зөвшөөрсөн хариуг хүргүүлсэн тохиолдолд талууд дараах холболтын тестүүдийг хийнэ.

4.2.1.1. Холболт тогтоох тест:

4.2.1.2. Интерфейс, дүрс, дууны чанарын үзүүлэлтийг хангах тест:

4.2.2. Талуудын инженер, техникийн ажилтнууд нь тест амжилттай хийгдсэн бол тестийн үр дүнгийн талаар протокол хөтлөн, гарын үсэг зуран баталгаажуулах ба гэрээ байгуулах хүртэл холболтыг түр хугацаанд салгана.

4.2.3. ОСДҮЭ нь холбогдох тестүүдийн үр дүн, баталгаажуулсан протоколыг үндэслэн хүсэлт гаргагчтай техник холболтын гэрээг байгуулна.

5. Төлбөр тооцоо

5.1. Телевизийн үйлчилгээ эрхлэгч нь Хүснэгт №1-ийн Байршил 1-д өөрийн тоног төхөөрөмжийн байршуулан ОСДҮЭ-тэй холбогдох нөхцөлд анхны холболтын төлбөр болох 300,000 төгрөгийг ОСДҮЭ-чид нэг удаа төлнө.

5.2. Телевизийн үйлчилгээ эрхлэгч болон ОСДҮЭ-ийн зааглах цэг нь Хүснэгт №1-ийн Байршил 2-д байрших нөхцөлд талууд өөрт ноогдох ашиглалт үйлчилгээний зардал [тоолуурын заалтын дагуух цахилгаан хэрэглээний төлбөр болон бусад]-ийг тус тус хариуцна.

ОСДҮЭ /МОБИНЕТ ХХК/ БОЛОН ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ

/..... ХХК/ -ИЙН ХОЛБОЛТ, ДАМЖУУЛЛЫН ГЭРЭЭ

 

20.. оны .. сарын .. өдөр                                                  №                                                                                Улаанбаатар хот

Холболт, дамжууллын энэхүү гэрээ нь Дэлхийн Худалдааны Байгууллагаас гаргасан Зохицуулалтын зарчмууд (Regulatory Principles Reference Paper /RPRP/), Харилцаа холбооны тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай болон холбогдох бусад хуулиуд, ХХЗХ-ноос батлан гаргасан "Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам" болон холбогдох бусад журам, байгууллагын тус тусын дүрэмд үндэслэсэн болно. 

Нэг талаас: Мобинет ХХК /цаашид “Дамжуулагч тал” гэх/, түүнийг төлөөлж ________________________, 

Нөгөө талаас:  ________ ХХК /цаашид “Телевиз” гэх/, түүнийг төлөөлж __________________, нар /хамтад нь “Талууд”, зарим тохиолдолд дангаар нь “Тал” гэх/ доорхи нөхцөлийг хэлэлцэн тохиролцож, харилцан зөвшөөрснөөр энэхүү гэрээг байгуулав.

Энэхүү гэрээ нь дараах хэсгүүдээс бүрдэнэ.

               Нэг.        Ерөнхий зүйл

               Хоёр.      Талуудын эрх, үүрэг 

               Гурав.    Техникийн нөхцөл, зааглах цэг 

Дөрөв.    Ашиглалт үйлчилгээ 

Тав.         Төлбөр тооцоо

               Зургаа.   Харилцан мэдээлэл солилцох

               Долоо.    Хариуцлага

               Найм.     Маргаан шийдвэрлэх

               Ес.          Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл

               Арав.      Бусад

               Хавсралт 1. Холболт хийх техникийн үзүүлэлт, Тоног төхөөрөмжийн талаархи мэдээлэл

                              Хавсралт 2. Зааглах цэгийн байршил, Холболтын зураглал

                              Хавсралт 3. Харилцан мэдээлэл солилцох албан тушаалтан

                              Хавсралт 4. Төлбөрийн мэдээлэл

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Нэг талаас Дамжуулагч нь [Технологи: Интернэт буюу ОТТ] олон суваг дамжуулах өөрийн сүлжээнд Телевизийн сувгийг холбож дамжуулах, нөгөө талаас Телевиз нь өөрийн хөтөлбөрийг Дамжуулагчийн сүлжээ [Хамрах хүрээ: Монгол улсын нутаг дэвсгэрт ба интернэт технологийн хувьд зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй]-ний хэрэглэгчдэд хүргэх зорилгоор, Телевиз нь Дамжуулагчийн сүлжээнд холболт хийх хэлцлийн нөхцөл, түүнтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино.

1.2. Талуудын эрх бүхий төлөөлөгчид энэхүү гэрээнд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулснаар гэрээ нь ... оны ... өдрөөс эхлэн  2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилэх ба гэрээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө талууд гэрээг цуцлах, шинэчлэх санал гаргаагүй тохиолдолд энэхүү гэрээ нь цаашид ижил нөхцөлөөр хоёр жилийн хугацаатай сунгагдана.

1.3. Гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш талууд "Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам"-д заасны дагуу ажлын 10 хоногийн дотор гэрээг хавсралтуудын хамт ХХЗХ-д хүргүүлж, бүртгүүлэх ба гэрээнд орсон нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлнэ. 

1.4. Талууд холболт, дамжуулал хийхдээ ямар нэгэн ялгаваргүй буюу ижил нөхцөлөөр хандах, ил тод, харилцан ашигтай байх, өрсөлдөөний эсрэг шударга бус аливаа үйлдэл гаргахгүй байх зарчмуудыг баримтална.

ХОЁР. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ

2.1. Талууд холболт, дамжууллын гэрээнд дор дурдсан эрхийг эдэлнэ. Үүнд:

2.1.1. талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг нөгөө талаасаа шаардах;

2.1.2. гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, цуцлах тухай санал гаргах;

2.1.3. өөрт учирсан хохирлоо арилгуулахыг шаардах;

2.1.4. энэхүү гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд энэ гэрээний 7 дугаар зүйлд заасан хариуцлагын механизмыг шат дараатайгаар хэрэглэх.

2.2. Талууд холболт, дамжууллын гэрээнд дор дурдсан үүргийг хүлээнэ.Үүнд:

2.2.1. гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх;

2.2.2. үйлчилгээний чанар, техникийн стандарт, нөхцөл шаардлагыг хангах;

2.2.3. гэрээнд заасан бол төлбөр төлөх;

2.2.4. гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээх;

2.2.5. өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас нөгөө тал болон гуравдагч этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлөх;

2.2.6. гэрээнээс үүдэлтэй маргаантай асуудлыг зөвшилцлийн журмаар шийдвэрлэх

2.2.7. гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгааны улмаас холболтыг салгах, хязгаарлалт хийх бол нөгөө тал болон Зохицуулах хороонд 72 цагийн өмнө үндэслэлийн хамт, дамжуулагч талын сүлжээний хэрэглэгчдэд 48 цагийн өмнө урьдчилан мэдэгдэх;

2.2.8. ХХЗХ болон салбарын эрх бүхий байгууллагаас батлан гаргасан дүрэм журам, нөхцөл шаардлага, тогтоол шийдвэрийг чанд мөрдөж ажиллах.

ГУРАВ. ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ЗААГЛАХ ЦЭГ

3.1. Холболт хийх техникийн нөхцөл:

3.1.1. Холболт хийхэд шаардагдах техник төхөөрөмж, түүнд тавигдах шаардлага, стандарт үзүүлэлт зэрэг нь Хавсралт 1-ийн дагуу байна. Хавсралт 1-д орсон өөрчлөлтийг тухай бүр тусгаж байна.

3.1.2. Телевизийн студиэс ирэх дохио нь Монгол Улсын “Тоон телевизийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага” MNS 5592-2:2016 стандарт болон олон улсын стандарт, зөвлөмжүүдийг хангасан байна.

3.1.3. Талуудын сүлжээ хооронд холболт хийх дамжуулах шугам нь __(өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ)__ байна.

3.2. Зааглах цэг:

3.2.1 Талуудын холболтын зураглал, ачаалал дамжуулах замууд нь Хавсралт 2-т заасны дагуу байх ба Талууд зааглах цэгээс 2 тийш шугамыг таслан хэмжилт, шалгалт хийх техникийн боломж, нөхцөлийг хангасан байна.

3.2.2. Зааглах цэг дэх техник, төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээ [Зааглах цэгийг талууд тохирсоны үндсэн дээр тогтоох]-г тухайн зааглах цэг байрлаж байгаа тал [З дагч талын байршилд бол түүнийг мөн заах] хариуцах ба талууд өөрт ноогдох ашиглалт үйлчилгээний зардал [тоолуурын заалтын дагуух цахилгаан хэрэглээний төлбөр болон бусад]-ийг хариуцна.

ДӨРӨВ. АШИГЛАЛТ ҮЙЛЧИЛГЭЭ

4.1. Зааглах цэгээс 2 тийш Талууд өөрсдийн шугам, төхөөрөмжийн ашиглалт үйлчилгээ буюу бүрэн бүтэн байдал, тасалдалгүй найдвартай ажиллагаа, чанарын хяналт, гэмтэл засварыг хариуцна.

4.2. Энэхүү гэрээний хүрээнд талууд өөрийн сүлжээнд аливаа туршилт, техникийн шинэчлэл, урьдчилан сэргийлэх хэмжилт, шалгалт хийх тохиолдолд ажиллах хугацаа, горимыг хуанлийн 7-с багагүй  хоногийн өмнө урьдчилан тохиролцож, мөрдөн ажиллана.

4.3. Аль нэг Тал нь нөгөө Талынхаа үйлчилгээг тасалдуулахгүй байх үүргийг хүлээх ба хэрэв гэмтэл саатал гарвал хариуцсан Тал нь шуурхай арга хэмжээ авч, нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх ба нөөц суваг, тоног төхөөрөмжид шилжүүлнэ. Энэхүү гэмтэл саатал, авсан арга хэмжээний талаар Талуудын техникийн ажилтнууд тодорхой тэмдэглэл хөтөлж, удирдлагаар баталгаажуулан хадгална.

4.4. Аль нэг Талын буруутай үйлдлээс шалтгаалан үйлчилгээ саатах, тасрах тохиолдолд буруутай этгээд нь нөгөө Тал болон хэрэглэгчийг хохироохгүй байх бүхий л арга хэмжээг /хохирлыг нөхөн төлүүлэх гэх мэт/ авна.

4.5. Техникийн гэмтэл, саатал, үзлэг үйлчилгээний үед Дамжуулагч нь Телевизийн сувгаар дараах мэдэгдэл бүхий текстийг дамжуулна.

4.5.1. Дамжуулагч талд техникийн гэмтэл, саатал гарсан бол “ДАМЖУУЛАГЧИЙН СҮЛЖЭЭНД ГЭМТЭЛ ГАРСАН ТУЛ ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ”;

4.5.2. Телевизийн талд гэмтэл, саатал гарсан бол “ТЕЛЕВИЗЭД ТЕХНИКИЙН ГЭМТЭЛ ГАРСАН ТУЛ ХҮЛЦЭЛ ӨЧЬЕ”

4.5.3. Хуваарьт үзлэг, үйлчилгээ хийж байгаа бол “ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ БАЙНА.” боломжтой бол хэвийн үргэлжлэх хугацааг дурдах;

4.6. Телевиз нь Дамжуулагчийн ________/үйлчилгээний багцын нэр/ багцын _______ дугаар сувагт байрлах ба дараах нөхцөлд Дамжуулагч сувгийн дугаарт өөрчлөлт оруулж болно. Үүнд: 

4.6.1. Дамжуулагчийн сүлжээгээр дамжиж байгаа бусад сувгууд хасагдах, нэмэгдэх

4.6.2. Дамжуулагч өөрийн үйлчилгээний багцад шинэчлэлт, өөрчлөлт оруулах 

4.7. Энэхүү гэрээний 4.6-д заасны дагуу Дамжуулагч сувгийн дугаарт өөрчлөлт оруулах бол энэ талаараа Телевизэд _30__ хоногийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.

4.8. Дамжуулагч нь өөрийн сүлжээний найдвартай байдлыг хангаж, гадны халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллана.

4.9. Талуудын ашиглалт үйлчилгээг хэвийн байлгах талаар харилцан мэдээлэл солилцох албан тушаалтан, хаяг, холбоо барих хэрэгсэл зэргийг Хавсралт 3-д заасан байна.

ТАВ. ТӨЛБӨР ТООЦОО

5.1. Телевиз нь энэхүү гэрээний хүрээнд анхны холболтын төлбөрийг Хавсралт 4-д заасны дагуу гэрээ байгуулснаас хойш ажлын хоногийн дотор нэг удаа Дамжуулагчийн ..... банкны .... дансанд шилжүүлнэ.

5.2. Телевиз нь энэхүү гэрээний хүрээнд дамжуулагчийн байр [Зааглах цэг дамжуулагч талын байранд бол]-нд байршуулсан тоног төхөөрөмжийн ашиглалт үйлчилгээ /цахилгаан хэрэглээ болон бусад/-ний төлбөрийг Хавсралт 4-д заасны дагуу улирал бүрийн эхний сарын эхний 10 хоногийн дотор түрээслэгчийн нэмэмжлэлийг үндэслэн төлж барагдуулна.

5.3. Энэхүү гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй бол хэтэрсэн хоног тутамд төлөх ёстой төлбөрийн дүнгийн 0.5 хувиар тооцож, нөгөө талдаа алданги төлнө [ажлын хамрах хүрээ болон төлбөрийн нөхцөлөөс хамаарч 5.2 болон 5.3-т зохих өөрчлөлтийг оруулж болно].

5.4. Талуудын санхүүгийн албаны холбогдох ажилтнууд нь төлбөрийн тооцоог улирал бүр тооцож, нийлнэ. Талуудын холбогдох ажилтны мэдээлэл Хавсралт 3-д заасны дагуу байх ба ажил хариуцсан хүмүүсийн ажлын зохион байгуулалт, техникийн саатал нь тооцоо хийх хугацааг хойшлуулах үндэслэл болохгүй.

5.5. Талууд гэрээг цуцлах нөхцөлд энэхүү гэрээний төлбөрийн шаардлага гаргах эрхийг хөндөхгүй буюу дуусгавар болохгүй ба гэрээ цуцлах хүртэлх хугацааны төлбөрийг бүрэн төлж барагдуулна

ЗУРГАА. ХАРИЛЦАН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ

6.1. Телевиз нь дараагийн долоо хоногийн хөтөлбөрийг өмнөх долоо хоног бүрийн Баасан гаригийн 15:00 цагаас өмнө өөрийн ...tv@... хаягнаас дамжуулагч талын epg@  цахим хаяг руу илгээх ба телевизийн хөтөлбөр нь Хавсралт 5-д заасан форматын дагуу, үг үсгийн алдаагүй байна.

6.2. Телевиз нь Хөтөлбөрт өөрчлөлт оруулах бол энэ талаархи мэдээллийг 6.1-д заасан хаяг, форматын дагуу дамжуулагчид ___ цагийн өмнө урьдчилан мэдэгдэж, холбогдох өөрчлөлтийг тусгуулна. 

6.3. Эрх бүхий байгууллагаас хуульд заасны дагуу үүрэг болгосон тохиолдолд талууд нэвтрүүлгийн дундуур цаг үеийн мэдээллийг шуурхай хүргэх боломжийг бүрдүүлсэн байна. 

6.4. Дамжуулагч талд мэдэгдэлгүй хөтөлбөрт оруулсан өөрчлөлт, хөтөлбөрийг зөрүүлснээс үүссэн аливаа гомдол, маргаантай асуудлыг дамжуулагч тал хариуцахгүй болно.

6.5. Энэхүү гэрээний хүрээнд талууд харилцан мэдээлэл солилцоход дараах зарчим, дарааллыг баримтална. Үүнд:

6.5.1. Энэхүү гэрээтэй холбоотой харилцааг талууд албан бичгээр эсхүл и-мэйлээр харилцан илгээж, баталгаажуулна.

6.5.2. Аль нэг тал нөгөө талдаа бичгээр гаргасан хүсэлтэд нөгөө тал ажлын 10 хоногийн дотор бичгээр хариу өгнө.

6.5.3. Мэдээлэл солилцох ажилтны мэдээллийг Хавсралт –3 д заана.

6.6. Талууд гэрээ байгуулах болон хэрэгжүүлэх явцад шууд болон шууд бусаар мэдсэн, олж авсан нөгөө талын бизнесийн болон хувь хүний нууцад хамаарах аливаа мэдээ мэдээлэл баримт (дотоод зохион байгуулалт, техникийн шийдэл, хамгаалалт, аюулгүй байдал гэх мэт)-ийг өөрийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхол, эсвэл түүний эсрэг ашиглахгүй, аливаа гуравдагч этгээдэд амаар, бичгээр болон аливаа бусад хэлбэрээр задруулахгүй, дамжуулахгүй байх үүргийг хугацаагүй хүлээнэ.

ДОЛОО. ХАРИУЦЛАГА

7.1. Аль нэг тал нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байх эсхүл зөрчсөн тохиолдолд энэхүү гэрээ, мөн Монгол Улсын холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

7.2. Аль нэг тал нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нөгөө талдаа хохирол учруулсан тохиолдолд учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэгтэй.

7.3. Аль нэг тал нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байх, эсхүл удаа дараа биелүүлэхгүй байх тохиолдолд нөгөө тал үүргийн гүйцэтгэлийг хангах дор дурьдсан аргыг шат дараатайгаар хэрэглэнэ. Үүнд:

7.3.1. гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлэх.

7.3.2. энэхүү гэрээний 5.3-т заасны дагуу алданги тооцох;

7.3.3. аль нэг тал нь төлбөрөө гэрээнд заасан хугацаанаас 3 сараар хэтрүүлсэн тохиолдолд 1.6.7 заалтыг хэрэгжүүлэн хязгаарлалт, салгалтыг хийх;

7.4. Энэхүү гэрээний 7.3-т заасан арга хэмжээг хүлээсэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх хууль зүйн үндэслэл болохгүй.

7.5. Талууд дор дурьдсан тохиолдлоос бусад ямар ч тохиолдолд холболтыг салгах, хязгаарлалт хийхгүй байна. Үүнд: 

7.5.1. Давагдашгүй хүчин зүйлс;

7.5.2. Гэрээнд оролцогч тал цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон болон дампуурсанаа албан ёсоор зарласан;

7.5.3. Техникийн гэмтэл саатал гарсан, эсвэл засвар, үзлэг шалгалт хийхээр харилцан тохиролцсон;

7.5.4. Эрх бүхий байгууллагаас хуульд заасан үндэслэл бүхий мэдэгдэл ирүүлсэн;

7.5.5. Гэрээнд төлбөр төлөхөөр заасан бол гэрээний оролцогч талуудын аль нэг нь төлбөрөө төлөөгүй, эсхүл төлбөрийг гэрээнд тохиролцсон боломжит хугацаанаас _3_ сараар хэтрүүлсэн;

НАЙМ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

8.1. Энэ гэрээтэй холбогдон үүсч болох аливаа маргаан, санал зөрөлдөөнийг Талууд зөвшилцлийн журмаар шийдвэрлэхийг оролдох бөгөөд зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд маргаан, санал зөрөлдөөнийг Зохицуулах хороонд хандаж шийдвэрлүүлнэ.

8.2. Зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг маргалдагч Талууд аль болох хүлээж авна. Хэрэв Зохицуулах хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол Талууд шүүхэд хандах эрхтэй.

ЕС. ГЭНЭТИЙН БОЛОН ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

9.1. Давагдашгүй хүчин зүйл гэдгийг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас гэрчилсэн тохиолдолд давагдашгүй хүчин зүйл гэж үзнэ.

9.2. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас Талуудын аль нэг нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө талдаа ажлын гурав хоногийн дотор бичгээр мэдэгдэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно. 

9.3. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс бий болсон нь хуанлийн нэг сараас дээш хугацаагаар үргэлжилбэл Талууд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.

9.4. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл гэдэгт гал түймэр, газар хөдлөлт, салхи шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан үймээн самуун, эмх замбараагүй байдал, ажил хаялт, эрчим хүчний тасалдал, сүлжээний хэт ачаалал, гуравдагч этгээдийн буруугаас сүлжээний үйлчилгээ тасалдах, эсэргүүцлийн хөдөлгөөн, гоц халдварт өвчин, дайн, террорист халдлага, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио, цээр зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаануудыг ойлгоно. 

9.5. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас Талууд гэрээний үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй бол хариуцлага хүлээхгүй болно.

АРАВ. БУСАД

10.1. Энэхүү гэрээнд Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр бичгээр үйлдсэн гэрээний хэлбэрээр нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд эх хувьд засварласан буюу бусад аргаар оруулсан аливаа нэмэлт өөрчлөлтийг хүчингүйд тооцно.

10.2. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болох ба Талуудын аль нэг нь энэ тухайгаа нөгөө талдаа 1ээс доошгүй сарын өмнө албан бичгээр мэдэгдэнэ. Нөгөө Тал зөвшөөрснөө бичгээр илэрхийлэх нөхцөлд гэрээг дуусгавар болсонд тооцно.

10.3. Талууд харилцан хэвийн үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй.

10.4. Энэхүү гэрээнд шууд заагаагүй аливаа асуудлыг Монгол Улсын дагаж мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

10.5. Талуудын төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал, өмчлөл өөрчлөгдсөн эсэхээс үл хамааран энэхүү гэрээний 1.2-т заасан хугацаанд гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ.

10.6. Энэхүү гэрээнд 20__ оны __ дугаар сарын __-ний өдөр ________ /Улаанбаатар хотноо/ гарын үсэг зурав.

 

Талуудын албан ёсны хаяг, бусад өгөгдлүүд:

Мобинет ХХК:

..................... ХХК

Хаяг:  Улаанбаатар хот -14220; Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж-28,   МПМ цогцолбор 

Хаяг:  ....................... ....................... ....................... ....................... ....................... ....................... ....................... ....................... .......................

 

Бүртгэлийн гэрчилгээ: …

Регистрийн дугаар: …

Утас : …

Факс: …

Электрон хаяг:  …

И-майл хаяг:   …

 

Бүртгэлийн гэрчилгээ: …

Регистрийн дугаар: …

Утас : …

Факс: …

Электрон хаяг:  …

И-майл хаяг:   …

 

 

Гэрээ байгуулсан:

 

…………..   ХХК

…………..  /Гарын үсэг/

…………..  /Нэр/

…………..  /Албан тушаал/

…………..   ХХК

…………..  /Гарын үсэг/

…………..  /Нэр/

…………..  /Албан тушаал/_____________


 

Мобинет ХХК; … ХХК-ийн 20.. оны ... тоот гэрээний Хавсралт №1

ХОЛБОЛТ ХИЙХ ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Телевизийн студиэс өгөх дохио нь дараах стандарт, үзүүлэлтийг хангана.

ИНТЕРФЕЙС

Дүрсийн оролт (PAL)

[HD форматаар дамжуулах бол SMPTE 292M (HD-SDI), ITU-R BT709 стандартыг хангасан байх.]

Дууны оролт 

[Embedded audio (Дүрсний сигналд нь суулгасан аудио сигнал)]

ДҮРСИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Дэлгэцийн харьцаа

[4:3, 16:9]

НD нягтрал /пикселийн тоо/

[HD-SDI, 1080@50i, шахалтын стандарт нь MPEG/AVC (H.264) гэх мэт]

ДУУНЫ ҮЗҮҮЛЭЛТ

Дууны түвшин

[Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос баталсан EBU-128 зөвлөмж болон Монгол Улсын “Тоон телевизийн студи. 2-р хэсэг: Тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага” MNS 5592-2:2016 стандартад заасны дагуу дууны гаралтын түвшин -18dBFS, эгшин зуурын утга нь ±1 байна.] 

Дууны кодлол 

[Стерео, MPEG layer 1, 2, 3 , AAC, AES гэх мэт ]

Тоног төхөөрөмжийн мэдээлэл:

Холболтын техник, төхөөрөмжийн нэр, зориулалт

Телевиз талд

Дамжуулагч талд (ОСДҮЭ )

Хөрвүүлэх төхөөрөмж (Encoder) түүний төрөл, марк, сериал дугаар 

-

AWS Elemental Live L532AE

 • 8x HD-SDI

 • 2x 1GbE RJ45

 • 2x 10GbE Fiber

Дамжуулах (Tx) / Хүлээн авах (Rx) төхөөрөмж түүний төрөл марк, сериал дугаар 

SDI transmitter 

SDI transmitter HD8-T-S-FC / SDI receiver HD8-R-S-FC

Холбох шугамын төрөл, үзүүлэлт: 

Шилэн кабелийн оролт

Single mode fiber cable

Холболтын интерфэйс: 

FC/PC

FC/PC

Бусад....

 

 

 

Мобинет ХХК; … ХХК-ийн 20.. оны ... тоот гэрээний Хавсралт №2

ЗААГЛАХ ЦЭГИЙН БАЙРШИЛ, ЗУРАГЛАЛ

 

Хаяг

Зааглах цэгийн байршил

 

Тоног төхөөрөмж

 

 

ХОЛБОЛТЫН ЗУРАГ

[Телевизийн дамжуулах төхөөрөмжөөс ОСДҮЭ-ийн хүлээн авах төхөөрөмж хүртэл ашиглагдаж байгаа бүх төхөөрөмж, хөрвүүлэх төхөөрөмж, тэдгээрийн холбогдсон байдлыг схем зургаар харуулж, зааглах цэгийг тэмдэглэх]

 

Мобинет ХХК; … ХХК-ийн 20.. оны ... тоот гэрээний Хавсралт №3

Харилцан мэдээлэл солилцох албан тушаалтАн 

Дамжуулагч тал

Чиглэл

Нэр

Албан тушаал

Утас

И-мэйл

1

Техникийн холбогдолтой асуудал гарсан үед:

 

 

 

 

2

ТВ-ийн хөтөлбөртэй холбоотой өөрчлөлт гарсан үед:

 

 

 

 

3

Санхүүгийн холбогдолтой асуудал гарсан үед:

 

 

 

 

4

Маркетингийн холбогдолтой асуудал гарсан үед:

 

 

 

 

 

ТТелевизийн тал

Чиглэл

Нэр

Албан тушаал

Утас

И-мэйл

1

Техникийн холбогдолтой асуудал гарсан үед:

 

 

 

 

2

ТВ-ийн хөтөлбөртэй холбоотой өөрчлөлт гарсан үед:

 

 

 

 

3

Санхүүгийн холбогдолтой асуудал гарсан үед:

 

 

 

 

4

Маркетингийн холбогдолтой асуудал гарсан үед:

 

 

 

 

 

Мобинет ХХК; … ХХК-ийн 20.. оны ... тоот гэрээний Хавсралт №4

ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЭЛ

 

 

Төлбөрийн задаргаа

Үндэслэл, тайлбар 

Төлбөрийн хэмжээ

1

Анхны холболтын төлбөр

/нэг удаагийн төлбөр ба хөнгөлөх боломжтой/

Анхны холболт хийхтэй холбогдуулан тохиргоо, тест хийх зэрэг хүнтэй холбоотой зардал болон холболтод шаардагдах кабелийн зардал,

300,000.00 төгрөг

/гурван зуун мянган төгрөг/

2

Ашигалалт үйлчилгээний төлбөр

Зааглах цэг нь Дамжуулагчийн байр байх нөхцөлд телевизийн үйлчилгээ эрхлэгчийн тоног төхөөрөмж байршуулсан ашиглалт, түрээсийн төлбөр.

Цахилгааны төлбөрийг тоолуурын заалтаар төлөх ба бусад төлбөрийн хувьд тухай бүр тооцох.   

3

 

 

 

 

Мобинет ХХК; … ХХК-ийн 20.. оны ... тоот гэрээний Хавсралт №5

ХӨТӨЛБӨР ӨГӨХ ФОРМАТ

Schedule

Date

Schedule Start Time

Slot Duration

Title (ENG)

Title (MGL)

Synopsis (ENG)

Synopsis (MGL)

Short Synopsis (ENG)

Short Synopsis (Mongolia)

Live

M/D/YEAR

06:00

1:00

 

 

 

 

 

 

 

Тайлбар

  • Нэвтрүүлгийн нэр 30 тэмдэгтэд багтаах (30 тэмдэгтээс хэтэрвэл DTH үндсэн болон туслах цэсүүдэд бүрэн харагдахгүй);
  • Бүх тэмдэгт ТОМ үсгээр байх;
  • Өдөр бүрийн эфирийн төгсгөлд заавал Эфир завсарлага, Эфир хаасан эсвэл Эфир завсарласан гэж бичнэ.