Үүрэн болон суурин холбооны бүх дугаарт сүлжээ харгалзахгүй нэг тарифаар ярихыг хүсвэл та урьдчилсан төлбөрт ONE багцыг сонгоорой. 

ONE үйлчилгээнд нэгдэснээр:

Ярианы тариф нь секундын алхмаар тооцогдох тул харьцангуй богино хугацааны яриа хийдэг хэрэглэгчдэд илүү тохиромжтой. 

  • Нэгжийн зарцуулалтаа секундийн алхмаар тооцож, хянах боломжтой.
  • Төрөл бүрийн хөнгөлөлт /Гэр бүл, найзын хөнгөлөлт, боломж үйлчилгээ/ ашиглах боломжтой.
  • Гадаадад гар утсаа ашиглан мессэж роуминг үйлчилгээг ашиглах боломжтой.

Насанд хүрсэн хэрэглэгч бол салбарт тоон гарын үсэг болон цахим үнэмлэх, цахим үнэмлэхний лавлагаа, харин насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээтэйгээ хандаад шинэ хэрэглэгч болох боломжтой.

Хэрэглээний алхам:

  • Мобикомын сүлжээнд болон Монгол Улс дотор үүрэн болон суурин холбооны дугаарт ярихад эхний 60 секундийг 1 минутын алхмаар, 61 дэх секундээс эхлэн 1 секундийн алхмаар тооцно. Лавлах утасны тусгай дугаарууд хамаарахгүй.
  • Ярианы тариф нь улс хоорондын ярианд эхний 6 секундэд бүрэн ба бүрэн бусаар, 7 дахь секундээс 1 секундийн алхмаар тооцно.
  • Хөдөлгөөнт интернетэд холбогдоход эхний 10 килобайт хүртэлх хэрэглээг 10 килобайт үнээр, 11 дэх килобайтаас эхлэн 1 килобайт үнээр тооцно.

Санамж: Шинэ дугаар худалдан авснаас хойш 30 хоногийн дотор сим картаа утсандаа хийж ашиглаагүй тохиолдолд тухайн дугаар цуцлагдахыг анхаарна уу.

MobiCard үйлчилгээнд нэгдсэнээр:

  • Хугацааны хязгааргүй тул хүссэнээрээ ашиглах боломжтой. 
  • Шинэ дугаарын үнэ: 3000₮, дагалдах нэгж: 1000₮ 
  • Нэгжгүй үедээ БОЛОМЖ үйлчилгээг ашиглан, дуудлага хүлээн авагчаар дуудлагын төлбөрөө төлүүлэх боломжтой.
  • Гэр бүл, найз нөхөдтэйгөө хамтдаа WE үйлчилгээнд бүртгүүлэн хоорондоо үнэгүй ярих боломжтой. 

Хэрэглээний тариф


“WE” үйлчилгээнд хэрхэн бүртгүүлэх вэ?

Мессежээр: Групп үүсгэх: 444 дугаарт ON гэж мессеж илгээнэ үү. 

Группдээ гишүүн нэмэх: 444 дугаарт +9xxxxxxx гэж мессеж илгээнэ үү.

Мобиком апликейшнаар:


Та урьдчилсан төлбөрт Mobicard багцын шинэ хэрэглэгч болохыг хүсвэл үйлчилгээний салбар болон www.mobicom.mn сайтын Онлайн дэлгүүрээр зочлоорой.

Санамж: 

  • 14-17 насны хэрэглэгчид батлан даагчтайгаа салбарт ирж гэрээ байгуулна.
  • 18-аас дээш насны хэрэглэгч өөрийн биеэр үйлчилгээний салбарт тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэх болон барьцаа төлбөр, бүртгэлийн хураамжийн хамт хандана
  •  eSIM ашиглан mobicom апликейшнээр шинэ дугаар авах боломжтой.
  • Мөн урьдчилсан төлбөрт дугаараа 3 сараас дээш хугацаанд ашигласан хэрэглэгч 2222 лавлах руу үйлчилгээ авах дугаараас холбогдон hybrid багц руу шилжих боломжтой.

Монголын анхдагч оператор Мобиком Корпораци нь албан болон аялал жуулчлалын шугамаар хүрэлцэн ирсэн гадаадын иргэддээ зориулан илүү дататай, илүү ашигтай TOURIST SIM картыг санал болгож байна.

Монгол оронд хүрэлцэн ирсэн жуулчин доорх 4 төрлийн багцуудаас хэрэглээндээ тохируулан сонгох боломжтой.

Багцын нэр Starter Standard Essential Unlimited
Үнэ 25,000₮ 45,000₮ 99,000₮ 199,000₮
Дагалдах дата 15GB 30GB 60GB Хязгааргүй (Хэрэглээ 100GB хүрээд хурд 128kbps болно)
Дагалдах яриа 50 минут 150 минут 200 минут 500 минут
Үйлчилгээний хугацаа 7 15 30 90
 

Дээрх үнэ тарифт НӨАТ багтсан болно. 

Яагаад TOURIST SIM карт гэж?

  • Аяллын хоног, дата, ярианы хэрэглээндээ тохируулан 4 төрлийн багцаас сонгох боломжтой. 
  • Монгол орны 21 аймаг 330 сум, байгалийн үзэсгэлэнт газруудад өндөр хурдны 4G сүлжээнд холбогдон, аяллынхаа нандин дурсамжийг сошиал хаягуудаараа шуурхай хуваалцаж чадна. 
  • Хаа ч явсан таныг Мобикомын өндөр стандарттай, эелдэг найрсаг үйлчилгээ хүлээж байна. 
  • 2222 дугаарт залган, хэрэгтэй тусламж үйлчилгээгээ англи хэлээр авах боломжтой. 
    Монголын сайхан нутагтаа жуулчдыг урин авч ирж, аялал зохион байгуулж буй аяллын компани, зочид буудал, хувь хүн, албан байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна. 
     

Үйлчилгээний онцлог давуу тал

  • Хамгийн өргөн сүлжээтэй
  • Олон төрлийн цэнэглэгч карт болон дата багцын сонголттой /нэмэлт дата багцыг ЭНД дарж авна уу
  • Үйлчилгээний хугацаанд санаа зоволтгүйгээр ашиглах боломжтой
  • Нэгжийн зарцуулалтаа тогтмол хянах, шалгах боломжтой
  • Нэгжгүй үед ашиглах Боломж үйлчилгээтэй. Боломж үйлчилгээтэй ЭНД дарж танилцана уу
 
 

Ашиглах заавар

Сим картаа утсандаа хийж, 0000 пин кодыг оруулснаар дугаар идэвхэжнэ.

-Дуудлага идэвхжүүлэх: ON мессэжийг 650 дугаар руу илгээнэ
-Мэдэгдлийн хэл солих: 213 дугаар руу залгаж 2 товчийг дарна
-Ярианы эрх, нэгжийн үлдэгдэл шалгах: *210# руу залгаж 1 товчийг дарна
-Дата үлдэгдэл шалгах:  *210# руу залгаж 2 товч→ дахин 2 товчийг дарна
*Та бүх төрлийн хэрэглээний эрхээ мобиком апликейшнаар шалгах боломжтой.

Гадаад руу дуудлага хийх:

Үүрэн холбоо:

-* + Улсын код + Утасны дугаар → Залгах


Суурин холбоо:

-* + Улсын код + Залгах код + Утасны дугаар → Залгах

Лавлагаа, мэдээлэл авах:

- 2222 дугаар руу залгаж 2 товчийг дарна

 
 

Худалдан авах

Худалдан авах:

Tourist SIM картыг мобикомын үйлчилгээний салбарт бичиг баримттайгаа ирж авах боломжтой. Та мобикомын салбаруудын байршлыг энд дарж харна уу

Та аяллынхаа хоног, дата, ярианы хэрэглээндээ тохируулан багцаа сонгоорой.

 
 

Та урьдчилсан төлбөрт багцын шинэ хэрэглэгч болохыг хүсвэл үйлчилгээний салбар, агент болон www.mobicom.mn сайтын онлайн дэлгүүрээр зочлоорой.

Старс нь 0-13 насны хүүхдэд зориулсан Урьдчилсан төлбөрт үйлчилгээ юм.

STARS-ЫН ДАВУУ ТАЛУУД

  • Гэр бүлийн гишүүдтэйгээ үнэгүй ярина (Аав, Ээж, We группийн гишүүд)
  • Бусад Stars-ын найзуудтайгаа үнэгүй ярина
  • Гэр бүлийн гишүүдийнхээ нэгж цэнэглэлт, төлбөр төлөлтөөөс 3-6%-Н БОНУС АВНА
  • Stars-ын хэрэглэгчдэд зориулсан жилийн эрхтэй картаар цэнэглээд САР БҮР ДАТА, ЯРИАНЫ ЭРХ ДАГАЛДАНА

STARS ЖИЛИЙН ЭРХТЭЙ БАГЦ 

   Үнэ: 35,000₮ Сар бүр : 3GB дата Яриа: 40 минут*сүлжээндээ

НЭМЭЛТ ХЭРЭГЛЭЭНИЙ ТАРИФ

ЯРИА: СҮЛЖЭЭ харгалзахгүй 70₮

МЕССЕЖ: СҮЛЖЭЭ харгалзахгүй 25₮

ЗАДГАЙ ДАТА: 0.01₮ ДАТА /1КВ/

STARS-ын шинэ хэрэглэгч болохын тулд та дараах бичиг баримттай өөрт ойрхон Мобикомын салбарт хандана уу.

Аав ээж нь Stars дугаар авахдаа бүрдүүлэх бичиг баримт

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Төлөөлөн ирж байгаа эцэг эхийн иргэний үнэмлэх

Асран хамаалагч нь Stars дугаар авахдаа бүрдүүлэх бичиг баримт

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Төлөөлөн ирж байгаа асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
  • Асран хамгаалагчийг нотлох хорооны тодорхойлолт

САНАМЖ

  • Жилийн эрхтэй картын дата болон ярианы эрх сар бүрийн 1-ний өдөр идэвхжиж орно. 
  • Тухайн сард ашиглах дата багцын хэмжээ дууссан тохиолдолд зөвхөн эхний сарын үлдсэн хоногт 128kbps хурдаар интернэт ашиглана. Үлдсэн 11 сарын хугацаанд дагалдах дата хэрэглээ дуусаж нэмэлт дата багцгүй үедээ интернэт ашигласан тохиолдолд 1kbps нь 0.01₮-р задгайгаар тооцогдоно.