Агуулга руу шилжих
Mobicom

    Stars багц

    Старс нь 0-13 насны хүүхдэд зориулсан Урьдчилсан төлбөрт үйлчилгээ юм.

    STARS-ЫН ДАВУУ ТАЛУУД

    • Гэр бүлийн гишүүдтэйгээ үнэгүй ярина (Family группийн гишүүд)
    • Бусад family группд бүртгэлтэй stars-н найзуудтайгаа үнэгүй ярина
    • Хүүхдийн stars багцтай дугаарын үйлчилгээний хугацаа дуусахгүй
    • Stars-н хэрэглэгчдэд зориулсан жилийн эрхтэй картаар цэнэглээд САР БҮР ДАТА, ЯРИАНЫ ЭРХ ДАГАЛДАНА

    STARS ЖИЛИЙН ЭРХТЭЙ БАГЦ 

       Үнэ: 35,000₮ Сар бүр : 3GB дата, яриа: 40 сүлжээндээ минут

    НЭМЭЛТ ХЭРЭГЛЭЭНИЙ ТАРИФ

    ЯРИА: Сүлжээ харгалзахгүй 80₮

    МЕССЕЖ: Сүлжээ харгалзахгүй 40₮

    ЗАДГАЙ ДАТА: 0.01₮ /1КВ/

    Stars багцын шинэ хэрэглэгч болохын тулд та дараах бичиг баримттай өөрт ойрхон Мобикомын салбарт хандана уу. Мөн онлайнаар www.mobicom.mn сайт болон мобиком апп ашиглан STARS багцын шинэ дугаар авах боломжтой. Онлайнаар шинэ дугаар авах заавар харах бол ЭНД дарна уу

    Аав ээж нь Stars дугаар авахдаа бүрдүүлэх бичиг баримт дараах 2 янз байж болно

    • Хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эх хүчин төгөлдөр цахим үнэмлэх
    • Эцэг, эхийн e-mongolia-д бүртгэлтэй утасны дугаарт эсвэл e-mongolia апп руу код илгээн баталгаажуулах

    Асран хамаалагч нь Stars дугаар авахдаа бүрдүүлэх бичиг баримт

    • Хүүхдийн төрсний гэрчилгээ, төлөөлөн ирж байгаа асран хамгаалагч хүчин төгөлдөр цахим үнэмлэх, асран хамгаалагчийг нотлох тодорхойлолт
    • Асран хамгаалагчийн e-mongolia-д бүртгэлтэй утасны дугаарт эсвэл e-mongolia апп руу код илгээн баталгаажуулах

    Санамж

    • Жилийн эрхтэй картын дата болон ярианы эрх сар бүрийн 1-ний өдөр идэвхжиж орно. 
    • Тухайн сард ашиглах дата багцын хэмжээ дууссан тохиолдолд зөвхөн эхний сарын үлдсэн хоногт 128kbps хурдаар интернэт ашиглана. Үлдсэн 11 сарын хугацаанд дагалдах дата хэрэглээ дуусаж нэмэлт дата багцгүй үедээ интернэт ашигласан тохиолдолд 1kbps нь 0.01₮-р задгайгаар тооцогдоно.