Агуулга руу шилжих
Mobicom

    One багцын шинэ хэрэглэгч болох

    Үүрэн болон суурин холбооны бүх дугаарт сүлжээ харгалзахгүй нэг тарифаар ярихыг хүсвэл та урьдчилсан төлбөрт ONE багцыг сонгоорой. 

    ONE үйлчилгээнд нэгдэснээр:

    Ярианы тариф нь секундын алхмаар тооцогдох тул харьцангуй богино хугацааны яриа хийдэг хэрэглэгчдэд илүү тохиромжтой. 

    • Нэгжийн зарцуулалтаа секундийн алхмаар тооцож, хянах боломжтой.
    • Төрөл бүрийн хөнгөлөлт /Гэр бүл, найзын хөнгөлөлт, боломж үйлчилгээ/ ашиглах боломжтой.
    • Гадаадад гар утсаа ашиглан мессэж роуминг үйлчилгээг ашиглах боломжтой.

    Насанд хүрсэн хэрэглэгч бол салбарт тоон гарын үсэг болон цахим үнэмлэх, цахим үнэмлэхний лавлагаа, харин насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээтэйгээ хандаад шинэ хэрэглэгч болох боломжтой.

    Хэрэглээний алхам:

    • Мобикомын сүлжээнд болон Монгол Улс дотор үүрэн болон суурин холбооны дугаарт ярихад эхний 60 секундийг 1 минутын алхмаар, 61 дэх секундээс эхлэн 1 секундийн алхмаар тооцно. Лавлах утасны тусгай дугаарууд хамаарахгүй.
    • Ярианы тариф нь улс хоорондын ярианд эхний 6 секундэд бүрэн ба бүрэн бусаар, 7 дахь секундээс 1 секундийн алхмаар тооцно.
    • Хөдөлгөөнт интернетэд холбогдоход эхний 10 килобайт хүртэлх хэрэглээг 10 килобайт үнээр, 11 дэх килобайтаас эхлэн 1 килобайт үнээр тооцно.

    Санамж: Шинэ дугаар худалдан авснаас хойш 30 хоногийн дотор сим картаа утсандаа хийж ашиглаагүй тохиолдолд тухайн дугаар цуцлагдахыг анхаарна уу.