Мобикомын зүгээс үнэнч хэрэглэгчдийнхээ онцгой өдөрт зориулан бүх хэрэглэгчдэдээ 3 өдрийн 9GB дата багцыг бэлэглэхээс гадна хамтрагч байгууллагуудын бэлгийг санал болгож байна.

Төрсөн өдрийнх нь өмнөх өдрийн 12:00 цагт хэрэглэгчийн дугаарт хамтрагч байгууллагуудын бэлгийн сонголтыг мессежээр илгээх ба хэрэглэгч та 48 цагийн дотор Мобиком аппликэйшн аль эсвэл сонгосон бэлгийн тоог мессежээр 490 дугаарт хариу илгээн сонгох боломжтой. Жишээ нь: хэрэглэгч Жүр үрийн 7500₮ купон авах бол SMS-р ирсэн бэлгийн урд байх тоог 490 дугаарт илгээнэ.

Улаанбаатар хотын хэрэглэгч 

Хамтрагч байгууллагын бэлэг:

Бүртгэлтэй утасны дугаараа 1 болон түүнээс дээш жил ашиглаж буй хэрэглэгчдэд олгогдоно
Улаанбаатар хотын хэрэглэгч 1-10 жил дугаараа ашигласан
  • Monpay 5000₮ купон
  • Жүр үр 7500₮ купон
  • VOO Content багц – 30 хоногийн эрх
  • Maamuu app 7500₮-н купон
11 болон түүнээс дээш жил дугаараа ашигласан
  • Monpay 5000₮ купон 2 ширхэг
  • Жүр үр 15000₮ купон
  • VOO Content багц – 30 хоногийн эрх
  • Maamuu app 15000₮-н купон
Орон нутгийн хэрэглэгч 1-10 жил дугаараа ашигласан
  • Monpay 5000₮ купон
  • Жүр үр 7500₮ купон
  • VOO Content багц – 30 хоногийн эрх
  • Maamuu app 7500₮-н купон
  • 7 өдрийн 7GB дата багц
11 болон түүнээс дээш жил дугаараа ашигласан
  • Monpay 5000₮ купон
  • Жүр үр 7500₮ купон
  • VOO Content багц – 30 хоногийн эрх
  • Maamuu app 7500₮-н купон
  • 15 өдрийн 15GB дата багц

 

Анхааруулга

  • 3 хоногийн 9GB дата багцыг 24 цагийн дотор 592 дугаарт 9GB гэж илгээн идэвхжүүлнэ.
  • Урамшууллын 9GB дата багцыг бусдад бэлэглэх боломжгүй.
  • Хамтрагч байгууллагын бэлгийг хүлээн авснаас хойш идэвхжүүлэх хугацаа 48 цаг байна.
  • Идэвхэжсэн бэлгийн хүчинтэй хугацаа 10 хоног байна.
  • Дараа төлбөрт багцтай хэрэглэгчид төрсөн өдрийн урамшууллын "VOO Content багц - 30 хоног эрх" эрхийг идэвхжүүлэх боломжгүй.
  • Зөвхөн хамтрагч байгууллагын бэлгийн КУПОН-г MonPay аппликэйшнээр дамжуулан купоны хүчинтэй хугацаанд бусдад бэлэглэх боломжтой. /7GB дата болон 15GB  дата, VOO Content багц - 30 хоног эрх хамаарахгүй/
  • Хэрэглэгчийн нэр дээрх 1 болон түүнээс дээш жил ашиглаж буй дугаар бүр дээр бэлэг олгогдоно. 
  • Төрсөн өдрийн бэлэг хэрэглэгчийн бүртгэлтэй хаягаас хамаарах бус тухайн сард хэрэглэгчийн хамгийн удаан байсан газраас шалтгаалан бэлгийн сонголт ирнэ.
  • Үндсэн хаяг нь ОН, сүүлийн сар УБ-т байсан бол УБ-т байгаа хүнд өгөх бэлгийг санал болгоно.