Хэрэглэгч гадагшаа дуудлага хийхдээ өөрийн дугаараа нууцалж залгах боломжийг олгож буй үйлчилгээ юм.

Дараа төлбөрт хэрэглэгч

Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч дугаар нууцлах үйлчилгээг сараар идэвхжүүлэх боломжтой. Та мобиком аппликэйшн болон 480 дугаарт мессэж илгээн идэвхжүүлэх болон цуцлах боломжтой.

Илгээх хүсэлт Илгээх дугаар Үнэ тариф
On 480 1,200₮
Delete

Санамж

  • Сарын дундуур үйлчилгээг идэвхжүүлсэн болон цуцалсан тохиолдолд ашигласан өдрөөр төлбөр бодогдоно.
  • Үйлчилгээг цуцлах хүсэлт илгээгээгүй тохиолдолд сар бүр автоматаар сунгагдана.
  • Дугаар нууцлах үйлчилгээг цуцлах бол "Off гэсэн хүсэлтийг 480" дугаарт илгээнэ.

Урьдчилсан, хосолсон төлбөрт хэрэглэгч

Урьдчилсан, хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч дугаар нууцлах үйлчилгээг сараар болон өдрөөр идэвхжүүлэх боломжтой. Та мобиком аппликэйшн болон 480 дугаарт мессэж илгээн идэвхжүүлэх болон цуцлах боломжтой.


Илгээх хүсэлт Илгээх дугаар Үнэ тариф
Өдрөөр D 480 50₮
Сараар On 1,200₮
Delete

Санамж

  • Үйлчилгээг сараар идэвхжүүлсэн хэрэглэгчийн хугацаа дууссан тохиолдолд үйлчилгээ өдрийн тариф руу шилжих ба өдөр бүр нэгж хүрэлцэж байгаа тохиолдолд данснаас 50₮ хасагдаж үйлчилгээ сунгагдана.
  • Дугаар нууцлах үйлчилгээг цуцлах бол "Off гэсэн хүсэлтийг 480" дугаарт илгээнэ.
  • Үйлчилгээний хугацаа шалгах бол "V гэсэн хүсэлтийг 450" дугаарт илгээнэ.
  • Хэрэглэгчийн дансан дах нэгж 14 хоногийн турш үйлчилгээг өдрөөр сунгахад хүрэлцэхгүй байвал 15 дах хоног дээр үйлчилгээг цуцлана.


Та дугаар нууцлах үйлчилгээг зүй зохистой ашиглана уу. Зүй зохисгүй хэрэглээнээс үүдэн эрх бүхий байгууллагаас нууцласан дугаарын мэдээллийг өгөхийг шаардсан тохиолдолд холбогдох мэдээллийг гаргаж өгөхийг анхаарна уу.

Delete

Мэдэгдэл

Дугаар нууцлах үйлчилгээ тун удахгүй сарын суурь хураамж 2,500₮, өдрийн суурь хураамж 100₮ болон өөрчлөгдөхийг мэдэгдэж байна. 2026/01/28


Хэрэглэгчийн гар утаснаас шалтгаалан дугаар нууцлах үйлчилгээ авсны дараа дугаар нь байнга нууцлагдах, эсвэл байнга илрүүлэх тохиргоотой ба та өөрийн хүсэлтээр дараах зааврын дагуу тохиргоог өөрчлөх боломжтой.

Гар утсан дээрээ дугаар нууцлах тохиргоо хийх заавар:

Гар утасны тохиргоо

Дугаараа байнга нууцлах

Settings – Call settings – Send my Caller ID - Hide

Хүссэн үедээ нууцлаж залгах

Call settings – Send my caller ID – Show

Дугаараа нууцалж залгах: #31# 99xxxxxx

Хүссэн үедээ илрүүлж залгах

Call settings – Send my caller ID – Hide

Дугаараа илрүүлж залгах: *31#99xxxxxx

Та хүссэн үедээ нууцалж залгах тохиргоо хийсэн бол дугаараа нууцалж залгахдаа #31# дугаараа оруулаад залгаарай. Харин хүссэн үедээ илрүүлж залгах тохиргоо хийсэн бол *31# дугаараа оруулаад залгахад дугаар харагдана.