Агуулга руу шилжих
Mobicom

    Дугаар нууцлах үйлчилгээ ашиглах заавар, үнэ тариф мэдээлэл

    dugaar nuutslah uilchilgee ashiglah zaavar, une tarif medeelel

    Хэрэглэгч гадагшаа дуудлага хийхдээ өөрийн дугаараа нууцалж залгах боломжийг олгож буй үйлчилгээ юм.

    Дараа төлбөрт хэрэглэгч

    Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч дугаар нууцлах үйлчилгээг сараар идэвхжүүлэх боломжтой. Та мобиком аппликэйшн болон 480 дугаарт мессэж илгээн идэвхжүүлэх болон цуцлах боломжтой.

    Илгээх хүсэлт Илгээх дугаар Үнэ тариф
    On 480 2,500₮

    Санамж

    • Сарын дундуур үйлчилгээг идэвхжүүлсэн болон цуцалсан тохиолдолд ашигласан өдрөөр төлбөр бодогдоно.
    • Үйлчилгээг цуцлах хүсэлт илгээгээгүй тохиолдолд сар бүр автоматаар сунгагдана.
    • Дугаар нууцлах үйлчилгээг цуцлах бол "Off гэсэн хүсэлтийг 480" дугаарт илгээнэ.
     
     
     

    Урьдчилсан, хосолсон төлбөрт хэрэглэгч

    Урьдчилсан, хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч дугаар нууцлах үйлчилгээг сараар болон өдрөөр идэвхжүүлэх боломжтой. Та мобиком аппликэйшн болон 480 дугаарт мессэж илгээн идэвхжүүлэх болон цуцлах боломжтой.

      Илгээх хүсэлт Илгээх дугаар Үнэ тариф
    Өдрөөр D 480 100₮
    Сараар On 2,500₮

    Санамж

    • Үйлчилгээг сараар идэвхжүүлсэн хэрэглэгчийн хугацаа дууссан тохиолдолд үйлчилгээ өдрийн тариф руу шилжих ба өдөр бүр нэгж хүрэлцэж байгаа тохиолдолд данснаас 100₮ хасагдаж үйлчилгээ сунгагдана.
    • Дугаар нууцлах үйлчилгээг цуцлах бол "Off гэсэн хүсэлтийг 480" дугаарт илгээнэ.
    • Үйлчилгээний хугацаа шалгах бол "V гэсэн хүсэлтийг 480" дугаарт илгээнэ.
    • Хэрэглэгчийн дансан дах нэгж 14 хоногийн турш үйлчилгээг өдрөөр сунгахад хүрэлцэхгүй байвал 15 дах хоног дээр үйлчилгээг цуцлана.
     
     
     

     

    Та дугаар нууцлах үйлчилгээг зүй зохистой ашиглана уу. Зүй зохисгүй хэрэглээнээс үүдэн эрх бүхий байгууллагаас нууцласан дугаарын мэдээллийг өгөхийг шаардсан тохиолдолд холбогдох мэдээллийг гаргаж өгөхийг анхаарна уу.