Гар утас хуваан төлөх нөхцөлөөр авах
Мобиком Корпораци нь Apple, Samsung, Huawei, Honor, ZTE брэндийн гар утас, дагалдах хэрэгслийг албан ёсны эрхтэйгээр бэлнээр болон хүү шимтгэлгүй хуваан төлөх нөхцөлөөр худалдаалж байна.
✅ Хуваан төлөх үйлчилгээний онцлог
10 сая төгрөг хүртэл хэд хэдэн гар утас хуваан төлөх нөхцөлөөр авах боломжтой
Зээлийн хүү, шимтгэлгүй
Хуваан төлөх нөхцөлийн эрхийг үйлчилгээний салбар, моби апп болон www.mobicom.mn сайтаар онлайнаар шалгах боломжтой
Хуваан төлөх нөхцөлийн эрх 24 цаг хүчинтэй
Үйлчилгээний төлбөр 2,000₮
📱 Зээлийн нөхцөл
| Үнэ | Хугацаа | Урьдчилгаа төлбөр |
|---|---|---|
| 1,199,999₮ хүртэл | 6, 12 сар | 0%, 10%, 35% |
| 1,200,000₮ – 3,199,999₮ | 6, 12 сар | |
| 3,200,000₮ – 10,000,000₮ | 12, 18, 24 сар |
Хуваан төлөх
📋 Хуваан төлөх нөхцөлийн шалгуур
- Өр орлогын харьцаа
- FICO оноо
- Мобиком группийн хэрэглээ зэргээр эрхийг тогтооно
👥 Мобиком группийн хэрэглээ дараах хүснэгтэд заасан дүнд хүрж байх шаардлагатай.
| Зээлийн дүн | Хувь хэрэглэгч | Байгууллага (Миний моби багц) |
|---|---|---|
| 0-2 сая ₮ | 19,700₮ | 14,900₮ -с дээш багц |
| 2-4 сая ₮ | 39,700₮ | 24,800₮ -с дээш багц |
| 4-6 сая ₮ | 58,700₮ | 33,900₮ -с дээш багц |
| 6-10 сая ₮ | 74,700₮ | 59,900₮ -с дээш багц |
Хувь хэрэглэгчийн хэрэглээг дугаарын хэрэглээ, манай интернэт, өрхийн интернэт, VOO, дата сим, MNP75 дугаар гэх мэт бүх төрлийн Мобиком группын бүтээгдэхүүний төлбөрийн нийлбэрээр тооцно.
🗂 Бүрдүүлэх бичиг баримт
- Тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт
-
Байгууллагын хэрэглэгч албан бичиг
Анхааруулга
- 2222 лавлах шугамаар хуваан төлөх нөхцөлийн эрхийг шалгах боломжгүй тул та үйлчилгээний салбар, моби апп болон www.mobicom.mn сайтаар шалгах боломжтой.
- Хэрэглэгч гар утас хуваан төлөх нөхцөлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр цуцлахад ямар нэгэн торгууль тооцогдохгүй ба харин гэрээний үлдэгдэл төлбөрийг заавал бүрэн төлж дуусгасан байх шаардлагатай.
- Хэрэглэгч хуваан төлөх төлбөрөө төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд 10% алданги тооцно.
- Сар бүрийн 1-4-нд гар утас хуваан төлөх нөхцөлийн гэрээ цуцлах боломжгүй тул 5-ны өдрөөс эхлэн үйлчилгээний салбарт хандан, эсвэл 1900-2222 төлбөртэй лавлах уу залгаж гэрээгээ цуцлах боломжтой.
📌 Хуваан төлөр нөхцөлийн шалгуурыг шалгахдаа:
- Мобиком апп
- Онлайнаар ЭНД дарж шалгаарай.
- Мобикомын үйлчилгээний салбар
👉 ГАР УТАС ДАГАЛДАХ ХЭРЭГСЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ АВАХ БОЛ ЭНД ДАРНА УУ.
👉 ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ ХАРАХ БОЛ ЭНД ДАРНА УУ.
Бусад операторын хэрэглэгч хуваан төлөх нөхцөлийн шалгуур хангасан тохиолдолд мобикомын дугаар шинээр авч гар утас хуваан төлөх нөхцөлөөр авах үйлчилгээнд хамрагдах боломжтой.


