Мобиком Корпораци нь Apple, Samsung, Huawei, Honor, ZTE брэндийн гар утас, дагалдах хэрэгслийг албан ёсны эрхтэйгээр бэлнээр болон хүү шимтгэлгүй хуваан төлөх нөхцөлөөр худалдаалж байна.
✅ Хуваан төлөх үйлчилгээний онцлог
10 сая төгрөг хүртэл хэд хэдэн гар утас хуваан төлөх нөхцөлөөр авах боломжтой
Зээлийн хүү, шимтгэлгүй
Хуваан төлөх нөхцөлийн эрхийг үйлчилгээний салбар, моби апп болон www.mobicom.mn сайтаар онлайнаар шалгах боломжтой
Хуваан төлөх нөхцөлийн эрх 24 цаг хүчинтэй
Үйлчилгээний төлбөр 2,000₮
📱 Зээлийн нөхцөл
| Үнэ | Хугацаа | Урьдчилгаа төлбөр |
|---|---|---|
| 1,199,999₮ хүртэл | 6, 12 сар | 0%, 10%, 35% |
| 1,200,000₮ – 3,199,999₮ | 6, 12 сар | |
| 3,200,000₮ – 10,000,000₮ | 12, 18, 24 сар |
Хуваан төлөх
📋 Хуваан төлөх нөхцөлийн шалгуур
- Өр орлогын харьцаа
- FICO оноо
- Мобиком группийн хэрэглээ зэргээр эрхийг тогтооно
👥 Мобиком группийн хэрэглээ дараах хүснэгтэд заасан дүнд хүрж байх шаардлагатай.
| Зээлийн дүн | Хувь хэрэглэгч | Байгууллага (Миний моби багц) |
|---|---|---|
| 0-2 сая ₮ | 19,700₮ | 14,900₮ -с дээш багц |
| 2-4 сая ₮ | 39,700₮ | 24,800₮ -с дээш багц |
| 4-6 сая ₮ | 58,700₮ | 33,900₮ -с дээш багц |
| 6-10 сая ₮ | 74,700₮ | 59,900₮ -с дээш багц |
Хувь хэрэглэгчийн хэрэглээг дугаарын хэрэглээ, манай интернэт, өрхийн интернэт, VOO, дата сим, MNP75 дугаар гэх мэт бүх төрлийн Мобиком группын бүтээгдэхүүний төлбөрийн нийлбэрээр тооцно.
🗂 Бүрдүүлэх бичиг баримт
- Тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт
-
Байгууллагын хэрэглэгч албан бичиг
Анхааруулга
- 2222 лавлах шугамаар хуваан төлөх нөхцөлийн эрхийг шалгах боломжгүй тул та үйлчилгээний салбар, моби апп болон www.mobicom.mn сайтаар шалгах боломжтой.
- Хэрэглэгч гар утас хуваан төлөх нөхцөлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр цуцлахад ямар нэгэн торгууль тооцогдохгүй ба харин гэрээний үлдэгдэл төлбөрийг заавал бүрэн төлж дуусгасан байх шаардлагатай.
- Хэрэглэгч хуваан төлөх төлбөрөө төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд 10% алданги тооцно.
- Сар бүрийн 1-4-нд гар утас хуваан төлөх нөхцөлийн гэрээ цуцлах боломжгүй тул 5-ны өдрөөс эхлэн үйлчилгээний салбарт хандан, эсвэл 1900-2222 төлбөртэй лавлах уу залгаж гэрээгээ цуцлах боломжтой.
📌 Хуваан төлөр нөхцөлийн шалгуурыг шалгахдаа:
- Мобиком апп
- Онлайнаар ЭНД дарж шалгаарай.
- Мобикомын үйлчилгээний салбар
👉 ГАР УТАС ДАГАЛДАХ ХЭРЭГСЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ АВАХ БОЛ ЭНД ДАРНА УУ.
👉 ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ ХАРАХ БОЛ ЭНД ДАРНА УУ.
Бусад операторын хэрэглэгч хуваан төлөх нөхцөлийн шалгуур хангасан тохиолдолд мобикомын дугаар шинээр авч гар утас хуваан төлөх нөхцөлөөр авах үйлчилгээнд хамрагдах боломжтой.
Иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн мэдээллийг агуулсан мэдээллийн санг Зээлийн мэдээллийн сан гэнэ.
Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч хуулийн этгээд:
- Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо
- Санхүүгийн түрээсийн компани
- Төрийн байгууллага/эд хөрөнгийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон татвар, нийгмийн даатгал, гааль, эрчим хүч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/
- Үүрэн холбооны оператор компани болон хуулинд заагдсан бусад хуулийн этгээд
Мобиком Корпораци гар утас хуваан төлөх нөхцөлөөр авсан хэрэглэгчийн мэдээллийг оруулдаг. Хэрэглэгч төлбөрөө төлөөгүйн улмаас авлага үүсгэсэн бол зээлийн ангилал буурахад нөлөөлдөг. Зээл олгогч байгууллага нь зээлдэгчийн өмнөх болон одоогийн санхүүгийн чадамж, санхүүгийн эрсдэлийг тооцож, зээл олгох эсэх шийдвэрийг гаргана.
Зээлийн мэдээллийн сангийн ангилал:
- Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоног -Хэвийн
- 90 хүртэл хоног - Анхаарал хандуулах /хугацаа хэтэрсэн/
- 91-180 хоног – Хэвийн бус
- 181-360 хоног – Эргэлзээтэй
- 361-с дээш хоног – Муу
ХУУЧНАА ӨГӨӨД, ШИНИЙГ АВ!
Trade in үйлчилгээгээр өөрийн ашиглаж байсан хуучин гар утсаа үнэлүүлэн өгч шинэ загварын гар утас авах боломжтой.
Та өөрийн хуучин гар утсаа Мобикомд борлуулагдаж буй хамгийн сүүлийн үеийн Apple, Samsung брэндийн гар утасны урьдчилгаа дүнд тооцуулан бэлэн болон хуваан төлөх нөхцөлөөр авах боломжтой.
Улаанбаатар орон нутгийн бүх үндсэн салбаруудад хандан Trade in үйлчилгээг авах боломжтой.
Samsung үнэлүүлээд iPhone авах, iPhone үнэлүүлээд Samsung авах гэх мэтээр та өөрт тохирсон хувилбарыг сонгон үйлчилгээ авах боломжтой.
Trade-in үйлчилгээнд ямар утасны төрлүүд хамрагдах боломжтой вэ?
Trade-in үйлчилгээгээр Samsung загварын утас түр хугацаанд авахгүй
iPhone |
Samsung |
• iPhone 12 Mini |
• Z Flip 4 |
Мөн та Apple брэндийн хуучин загварын гар утсаа үнэлүүлээд, Samsung брэндийн шинэ загварын гар утас авах боломжтой ба Samsung-н шинэ загварын утас авсан тохиолдолд БУЦААН ОЛГОЛТын урамшуулал авах боломжтой.
Санамж: Таны үнэлүүлсэн хуучин утасны үнэлгээний дүн нь шинээр авах утасны төлөх дүнгээс илүү гарсан тохиолдолд таны дугаарт илүү төлөлтөөр бүртгэгдэнэ. Харин дутсан тохиолдолд зөрүүг бэлэн мөнгөөр төлөхийг анхаарна уу.
Та хуучин утсаа үнэлүүлэн өгч шинэ утас авсан тохиолдолд буцаалт хийх, утас солих боломжгүй тул та сонголтоо зөв хийнэ үү.
Мобиком корпораци Apple, Samsung, Huawei брэндийн гар утас, дагалдах хэрэгслийг албан ёсны эрхтэйгээр бэлнээр болон хүү шимтгэлгүй хуваан төлөх нөхцөлөөр борлуулдаг.
Та мобикомд худалдаалагдаж буй гар утас, дагалдах хэрэгслийн мэдээлэл авах бол ЭНД дарна уу.
Гар утас лизингийн нөхцөл
Та Мобикомоос гар утас хувана төлөх нөхцөлөөр авах, шалгуур шалгах гэх мэт холбоотой мэдээллийг ЭНДЭЭС үзээрэй.
1. Хуваан төлөх нөхцөл хангаж байгаа эсэхээ яаж мэдэх вэ?
Mobi app, www.mobicom.mn болон өөрт ойр мобикомын салбарт хандан эрхээ тогтоолгоорой.
2. Хуваан төлөх нөхцөлийн эрхийг ямар шалгуураар тогтоодог вэ?
- Өр орлогын харьцаа
- FICO оноо
- Мобиком группийн хэрэглээ зэргээр эрхийг тогтооно
3. Ямар төрлийн төхөөрөмжүүдийг хуваан төлөх нөхцөлөөр авах боломжтой вэ?
Гар утас, таблет, дагалдах хэрэгсэл, интернэтийн төхөөрөмж гэх мэт олон төрлийн төхөөрөмж авах боломжтой.
4. Нэг хүн хэдэн төрлийн төхөөрөмж авч болох вэ?
Хэрэв та шалгуурыг хангаж байгаа тохиолдолд эрхийн үнийн дүндээ тохируулан 10 сая төгрөг хүртэлх төхөөрөмж авч болно.
5. Эргэн төлөлтийн нөхцөл ямар байх вэ?
Хүүгүй, уян хатан төлбөрийн нөхцөлтэй. Урьдчилгаа 0%, 10%, 35%-аас сонгон 6, 12, 18, 24 сарын хугацаатайгаар хуваан төлөх боломжтой.
6. Бусад операторын хэрэглэгчид авч болох уу?
Мобикомын дугааргүй ч Мобинет, VOO-н хэрэглэгч бол боломжтой. Эсвэл Мобикомын шинэ хэрэглэгч болоод тооцоолол хийлгэн эрх үүссэн тохиолдолд авах эрхтэй болно.
APPLE БРЭНДИЙН ЦОО ШИНЭ ЗАГВАР БОЛОХ IPHONE 17 ЗАГВАРЫН ГАР УТАС ХУДАЛДААНД ГАРЛАА

iPhone 17
| Багтаамж | Бэлнээр борлуулах үнэ | Хуваан төлөх үнэ |
| 256GB | 4,249,000₮ | 4,509,000₮ |
| 512GB | 5,279,000₮ | 5,599,000₮ |
iPhone 17 утасны хуваан төлөх нөхцөл болон үзүүлэлтийн мэдээллийг ЭНД дарж авна уу
iPhone 17 Pro
| Багтаамж | Бэлнээр борлуулах үнэ | Хуваан төлөх үнэ |
| 256GB | 5,799,000₮ | 6,579,000₮ |
| 512GB | 6,819,000₮ | 7,739,000₮ |
iPhone 17 Pro утасны хуваан төлөх нөхцөл болон үзүүлэлтийн мэдээллийг ЭНД дарж авна уу
iPhone 17 Pro max
| Багтаамж | Бэлнээр борлуулах үнэ | Хуваан төлөх үнэ |
| 256GB | 6,299,000₮ | 7,159,000₮ |
| 512GB | 7,329,000₮ | 8,319,000₮ |
iPhone 17 Promax утасны хуваан төлөх нөхцөл болон үзүүлэлтийн мэдээллийг ЭНД дарж авна уу
iPhone 17 air
| Багтаамж | Бэлнээр борлуулах үнэ | Хуваан төлөх үнэ |
| 256GB | 4,759,000₮ | 5,069,000₮ |
| 512GB | 5,789,000₮ | 6,159,000₮ |
iPhone 17 air утасны хуваан төлөх нөхцөл болон үзүүлэлтийн мэдээллийг ЭНД дарж авна уу
Open boxed төхөөрөмж гэдэг нь гадна хайрцаг онгойсон боловч "Баталгаат засварын төв"-өөс утсыг шалгаж, шинэчилсэн, үйлдвэрийн горимтой ижил гар утас төхөөрөмж юм.
Та open boxed гар утас төхөөрөмжийг Мобикомд худалдаалж буй үнээс 10-30 хувийн хямд үнээр MonPay AWWW дэлгүүрээс бэлэн мөнгөөр, MonPay plus, Монпэй лизинг, Монпэй худалдан авалтын зээлийн нөхцөлөөр авах боломжтой.
Мөн та Теди төвийн 1 давхарт байрлах засварын төвд хандан open boxed утсыг шалгаж үзсэний дараа худалдан авах боломжтой.
Open boxed гар утас, төхөөрөмж нь цөөн тоогоор гардаг тул худалдаанд байгаа эсэхийг мэдэхийг хүсвэл Monpay Aww-аас харах боломжтой.
MonPay app татах:


