Open Boxed гар утас төхөөрөмж худалдаа
Open boxed төхөөрөмж гэдэг нь гадна хайрцаг онгойсон боловч "Баталгаат засварын төв"-өөс утсыг шалгаж, шинэчилсэн, үйлдвэрийн горимтой ижил гар утас төхөөрөмж юм.
Та open boxed гар утас төхөөрөмжийг Мобикомд худалдаалж буй үнээс 10-30 хувийн хямд үнээр MonPay AWWW дэлгүүрээс бэлэн мөнгөөр, MonPay plus, Монпэй лизинг, Монпэй худалдан авалтын зээлийн нөхцөлөөр авах боломжтой.
Мөн та Теди төвийн 1 давхарт байрлах засварын төвд хандан open boxed утсыг шалгаж үзсэний дараа худалдан авах боломжтой.
Open boxed гар утас, төхөөрөмж нь цөөн тоогоор гардаг тул худалдаанд байгаа эсэхийг мэдэхийг хүсвэл Monpay Aww-аас харах боломжтой.
MonPay app татах:
mobiAI-с асуух