Гар утас хуваан төлөх нөхцөл асуулт хариулт
1. Хуваан төлөх нөхцөл хангаж байгаа эсэхээ яаж мэдэх вэ?
Mobi app, www.mobicom.mn болон өөрт ойр мобикомын салбарт хандан эрхээ тогтоолгоорой.
2. Хуваан төлөх нөхцөлийн эрхийг ямар шалгуураар тогтоодог вэ?
- Өр орлогын харьцаа
- FICO оноо
3. Ямар төрлийн төхөөрөмжүүдийг хуваан төлөх нөхцөлөөр авах боломжтой вэ?
Гар утас, таблет, Macbook, дагалдах хэрэгсэл, интернэтийн төхөөрөмж гэх мэт олон төрлийн төхөөрөмж авах боломжтой.
4. Нэг хүн хэдэн төрлийн төхөөрөмж авч болох вэ?
Хэрэв та шалгуурыг хангаж байгаа тохиолдолд эрхийн үнийн дүндээ тохируулан 10 сая төгрөг хүртэлх төхөөрөмж авч болно.
5. Эргэн төлөлтийн нөхцөл ямар байх вэ?
Хүүгүй, уян хатан төлбөрийн нөхцөлтэй. Урьдчилгаа 0%, 10%, 35%-аас сонгон 6, 12, 18, 24 сарын хугацаатайгаар хуваан төлөх боломжтой.
6. Бусад операторын хэрэглэгчид авч болох уу?
Мобикомын дугааргүй ч Мобинет, VOO-н хэрэглэгч бол боломжтой. Эсвэл Мобикомын шинэ хэрэглэгч болоод тооцоолол хийлгэн эрх үүссэн тохиолдолд авах эрхтэй болно.
mobiAI-с асуух