Агуулга руу шилжих
Mobicom

    Дата роуминг үйлчилгээ

    Дата роуминг үйлчилгээ нь өөрийн мобикомын дугаар бүхий утсаараа гадаад улсад интернэт ашиглах боломжийг олгох юм.

    • Урьдчилсан болон хосолсон төлбөрт, барьцаа төлбөргүй дараа төлбөрт багцын хэрэглэгчид “On” гээд “599” рүү мессэж илгээн мессэж роуминг үйлчилгээг нээхэд дата роуминг үйлчилгээ автоматаар идэвхэжнэ.
    • Ярианы роуминг үйлчилгээни 500,000₮ барьцаа байршуулсан дараа төлбөрт багцын хэрэглэгчид дата роуминг үйлчилгээ автоматаар нээлттэй байх ба ямар 1 хүсэлт илгээх шаардлагагүй.

    Роуминг дата багцууд

    Хэрэглээний хязгааргүй дата багц

    Хурдны хязгаар Хугацаа 599-р идэвхжүүлэх код Ашиглагдах улс Үнэ
    512kbps 1 хоног 1day БНХАУ, ОХУ, Өмнөд Солонгос, Япон, Герман, ХонгКонг, АНУ, Австрали, Итали, Сингапур, Тайланд, Макао, Их британи, Казахстан, Франц, Турк, Нидерланд, Унгар, Норвеги, Польш, Испани, Швед, Швейцар, Ирланд, Австри, Чех 15,000₮
    7 хоног 7day 55,000₮
    14 хоног 14day 100,000₮
     
     

    Хурдны хязгааргүй дата багц

    Хэмжээ Хугацаа 599-р идэвхжүүлэх код Ашиглагдах улс Үнэ
    1GB 3 хоног 1GB Австрали, Австри, Бельги, Канад, БНХАУ, Чех, Франц, Герман, ХонгКонг, Унгар, Энэтхэг, Индонез, Ирланд, Итали, Япон, Казахстан, Киргизстан, Малайз, Швейцар, Нидерланд, Норвеги, Филиппин, Польш, ОХУ, Сингапур, Өмнөд Солонгос, Испани, Швед, Тайланд, Турк, Арабын нэгдсэн Эмират, Их британи, АНУ, Вьетнам 25,000₮
    3GB 7 хоног 3GB 45,000₮
     
     
    • Урьдчилсан болон хосолсон төлбөрт багцын хэрэглэгчид задгай дата роуминг үйлчилгээг ашиглах боломжгүй тул роуминг дата багцуудаас сонгон ашиглах боломжтой.
    • Дараа төлбөрт багцын хэрэглэгчид дата задгайгаар ашиглах боломжтой ба тухайн үйлчилгээг “On Z” гэж “599” дугаарт илгээн идэвхжүүлнэ. Гэхдээ задгайгаар дата роуминг үйлчилгээг ашиглах нь өндөр төлбөртэй тул танд багц авч ашиглахыг зөвлөж байна.
    • Роуминг дата багцын үлдэгдэл болон хугацааг “599” дугаарт “B” үсэг илгээн шалгана.

    Дата роуминг үйлчилгээг ашиглахын тулд гар утсан дээрээ дараах тохиргоог хийгээрэй.

    • Гар утасны загвар, үйлдлийн системийн хувилбараас хамаарч цэсийн нэр өөр байх боломжтой
    • Хэрэв та давхар сим ашигладаг бол эхлээд роуминг идэвхжүүлэх симээ сонгосны дараа дээрх тохиргоог хийнэ үү.
    • Роуминг үйлчилгээний төлбөрийг 599 дугаарт M үсэг илгээн шалгах боломжтой
    • Роуминг үйлчилгээний үнэ тарифын мэдээллийг 599 дугаарт аялаж буй улсын нэрийг Латинаар бичиж илгээснээр мэдэх боломжтой. Жишээ нь: China гээд 599 дугаарт илгээнэ
    • Та ярианы роуминг идэвхжүүлсэн бол +976-1800-2222 лавлах дугаарт 09:00 - 20:00 цагийн хооронд холбогдон, лавлагаа үйлчилгээ авах боломжтой. Таны зорчиж буй улсын оператор компанийн үнэ тарифаас үл хамааран мэдээ, мэдээллийг үнэ төлбөргүй аваарай. Мөн customercare@mobicom.mn мэйл хаяг болон Facebook чатаар хандаарай.

    Анхаарах

    • Хэрэв та хуучин (2019 оноос өмнөх) симтэй байгаа бол Хятад, Өмнөд Солонгос, Япон, Хонг Конг, ОХУ, Бельги, Казахстан гэсэн 7 улсаас өөр улс руу зорчиж буй тохиолдолд роуминг үйлчилгээ тасалдаж болзошгүйг анхааруулж байна.
    • Роуминг үйлчилгээний төлбөр тооцоо хэрэглэгчийн сүлжээг нь ашигласан операторын нэхэмжлэхээр тооцогддог тул бодит дүн хэрэглэгчийн эрхийг хязгаарласан, системээс мэдээлсэн хэмжээнээс зөрүүтэй байж болно.
    • Мобикомын дугаарт идэвхитэй дата багцуудыг гадаадад ашиглах боломжгүй ба роуминг дата багц авч ашиглах боломжтой.
    • АНУ, Канад, Япон, Солонгос орнууд руу 3G сүлжээг дэмждэг утастай явах шаардлагатай.