Агуулга руу шилжих
Mobicom

    Роуминг үйлчилгээ идэвхжүүлэх

    Роуминг үйлчилгээ нь Монгол улсаас бусад орны сүлжээнд өөрийн дугаар бүхий гар утсаа ашиглах боломжийг олгож буй үйлчилгээ юм.

    Та мессэж, яриа, дата роуминг үйлчилгээнээс сонгон гадаадад өөрийн дугаараа Монголдоо байгаа мэт ашиглаарай.

    Мессэж роуминг

    "On" гэж бичээд “599” дугаарт илгээн мессэж роуминг үйлчилгээг идэвхжүүлнэ.

    • Дараа төлбөрт багцын хэрэглэгч мессэж роуминг үйлчилгээ идэвхжүүлэхэд гаднаас дуудлага хүлээн авах үйлчилгээ нээгдэнэ.
    • Гадаадад зорчиж байх үедээ дуудлага хүлээн авахад дуудлага хүлээн авсан төлбөр дугаарын төлбөр дээр нэмэгдэх тул дуудлага хүлээн авах үйлчилгээг хаах бол “off voice” гээд “599” дугаарт илгээн хаагаарай.
     
     

    Ярианы роуминг

    • Урьдчилсан, хосолсон төлбөрт багцын хэрэглэгчид “On” гэж бичээд “599” дугаарт илгээгээд дараа нь “On voice” гээд “599” рүү илгээж ярианы роуминг үйлчилгээг идэвхжүүлнэ.
    • Дараа төлбөрт багцын хэрэглэгчид үйлчилгээний салбарт бичиг баримттайгаа хандан 500,000₮ нэмэлт барьцаа төлбөр байршуулан ярианы роуминг үйлчилгээг нээх боломжтой.
    • Байгууллагын хэрэглэгчид албан бичигтэй үйлчилгээний салбарт хандан 500,000₮ барьцаа байршуулан ярианы роуминг үйлчилгээг нээх боломжтой.
     
     

    Дата роуминг

    • Урьдчилсан болон хосолсон төлбөрт, барьцаа төлбөргүй дараа төлбөрт багцын хэрэглэгчид “On” гээд “599” рүү мессэж илгээн мессэж роуминг үйлчилгээг нээхэд дата роуминг үйлчилгээ автоматаар идэвхэжнэ.
    • 500,000₮ барьцаа байршуулсан дараа төлбөрт багцын хэрэглэгчид дата роуминг үйлчилгээ автоматаар нээлттэй байх ба ямар 1 хүсэлт илгээх шаардлагагүй.
     
     

     

    • Роуминг үйлчилгээний төлбөрийг 599 дугаарт M үсэг илгээн шалгах боломжтой
    • Роуминг үйлчилгээний үнэ тарифын мэдээллийг 599 дугаарт аялаж буй улсын нэрийг Латинаар бичиж илгээснээр мэдэх боломжтой. Жишээ нь: China гээд 599 дугаарт илгээнэ 
       

    Анхаарах

    • Хэрэв та хуучин (2019 оноос өмнөх) симтэй байгаа бол Хятад, Өмнөд Солонгос, Япон, Хонг Конг, ОХУ, Бельги, Казахстан гэсэн 7 улсаас өөр улс руу зорчиж буй тохиолдолд роуминг үйлчилгээ тасалдаж болзошгүйг анхааруулж байна. Тиймээс та хуучин сим карттай бол үйлчилгээний салбарт хандан сим картаа солихыг зөвлөж байна.
    • АНУ, Канад, Япон, Солонгос орнууд руу 3G сүлжээг дэмждэг утастай явах шаардлагатай.