Агуулга руу шилжих
Mobicom

    Ярианы роуминг үйлчилгээ

    Ярианы роуминг үйлчилгээг идэвхжүүлсэнээр та гадаад улсад очоод өөрийн гар утас бүхий дугаараас дуудлага хийх хүлээн авах, мессэж илгээх хүлээн авах, дата ашиглах боломжийг олгох юм.

    Ярианы роуминг үйлчилгээ идэвхжүүлэх
    Урьдчилсан, хосолсон төлбөрт “On” гэж бичээд “599” дугаарт илгээгээд дараа нь “On voice” гээд “599” дугаар мессэж илгээн ярианы роуминг үйлчилгээг идэвхжүүлнэ.
    Дараа төлбөрт Үйлчилгээний салбарт хүчин төгөлдөр бичиг баримттайгаа хандан 500,000₮ нэмэлт барьцаа төлбөр байршуулан ярианы роуминг үйлчилгээг нээх боломжтой.
    Байгууллагын хэрэглэгч Албан бичиг, төлөөлөн ирэх хүн хүчин төгөлдөр бичиг баримттайгаа үйлчилгээний салбарт хандан 500,000₮ барьцаа байршуулан ярианы роуминг үйлчилгээг нээх боломжтой.
    Ярианы роуминг үйлчилгээ цуцлах
    Урьдчилсан, хосолсон төлбөрт Ярианы роуминг үйлчилгээг цуцлах бол “Off” гэж бичээд “599” дугаарт мессэж илгээхэд хангалттай.
    Дараа төлбөрт, Байгууллагын хэрэглэгч Үйлчилгээний салбарт хандан гэрээг цуцлах ба хүсэлт гаргасан өдрөөс хойш 30 хоногийн дараа барьцаа төлбөрийг буцаан олгоно.

    Гадаад улсад байхдаа роуминг үйлчилгээг цуцалсан тохиолдолд дахин мессэж илгээх, яриа хийх боломжгүй болох тул та Монголд ирээд цуцлах хүсэлтээ илгээгээрэй.

    Ярианы роуминг үйлчилгээ идэвхжүүлэхэд дата роуминг үйлчилгээг ашиглах эрх нээгдэнэ.

    Дуудлага хийх заавар
    Гадаадаас Монголын үүрэн телефон хэрэглэгч рүү дуудлага хийх:
    (+)976 + утасны дугаар. /Жишээ нь: +976991120**/
    Гадаадаас Монголын суурин утас руу дуудлага хийх:
    (+)976 + угтвар дугаар + утасны дугаар. /Жишээ нь: +113522**/
    Тухайн аялж буй орныхоо үүрэн телефон хэрэглэгч рүү дуудлага хийх:
    Гар утасны дугаарыг шууд оруулна
    Гадаадаас өөр улсын үүрэн телефон хэрэглэгч рүү дуудлага хийх:
    (+)Тухайн улсын код + утасны дугаар. /Жишээ нь: +1293672**/
    • Роуминг үйлчилгээний төлбөрийг 599 дугаарт M үсэг илгээн шалгах боломжтой
    • Роуминг үйлчилгээний үнэ тарифын мэдээллийг 599 дугаарт аялаж буй улсын нэрийг Латинаар бичиж илгээснээр мэдэх боломжтой. Жишээ нь: China гээд 599 дугаарт илгээнэ
    • Та ярианы роуминг идэвхжүүлсэн бол +976-1800-2222 лавлах дугаарт 09:00 - 20:00 цагийн хооронд холбогдон, лавлагаа үйлчилгээ авах боломжтой. Таны зорчиж буй улсын оператор компанийн үнэ тарифаас үл хамааран мэдээ, мэдээллийг үнэ төлбөргүй аваарай. Мөн customercare@mobicom.mn мэйл хаяг болон Facebook чатаар хандаарай.

    Хэрэв гадаадад очоод роуминг үйлчилгээ ажиллахгүй бол шалгах зааврыг ЭНД дарж харна уу.

    Анхаарах

    • Хэрэв та хуучин (2019 оноос өмнөх) симтэй байгаа бол Хятад, Өмнөд Солонгос, Япон, Хонг Конг, ОХУ, Бельги, Казахстан гэсэн 7 улсаас өөр улс руу зорчиж буй тохиолдолд роуминг үйлчилгээ тасалдаж болзошгүйг анхааруулж байна. Тиймээс та хуучин сим карттай бол үйлчилгээний салбарт хандан сим картаа солихыг зөвлөж байна.
    • Роуминг үйлчилгээний төлбөр тооцоо хэрэглэгчийн сүлжээг нь ашигласан операторын нэхэмжлэхээр тооцогддог тул бодит дүн хэрэглэгчийн эрхийг хязгаарласан, системээс мэдээлсэн хэмжээнээс зөрүүтэй байж болно.
    • Гаднаас дуудлага хүлээн авч ярих болгонд роуминг үйлчилгээний үнэ тарифын дагуу төлбөр бодогдоно.
    • АНУ, Канад, Япон, Солонгос орнууд руу 3G сүлжээг дэмждэг утастай явах шаардлагатай.