1. Монпэй аппликэйшн Профайл хэсэг рүү орно.
2. Дансны хуулга цэс рүү орно.
3. НӨАТ цэс рүү орон НӨАТ-н баримтын төрөл хэсэгт дарна
4. Худалдан авалт, шимтгэл, зээлийн хүүгийн төрлөө сонгоно
5. НӨАТ-н баримт харах гүйлгээг сонгон орно

НӨАТ-н баримтаа автоматаар бүртгүүлэх заавар

1. Нүүр хэсэгт байрлах профайл цэс рүү орно
2. Үйлчилгээний нөхцөлтэй танилцаад үргэлжлүүлэх дарна
3. Анхааруулгатай танилцаад зөвшөөрөх дарна
4. Хэрэглэгчийн дугаар хэсэгт Ebarimt-н хэрэглэгчийн кодоо оруулан бүртгүүлэх дарна
5. Монпэй гүйлгээ хийх 4 оронтой пин кодоо оруулна
6. Бүртгэл амжилттай үүснэ

Та монпэй аппликэйшн-г : 

  1. IOS үйлдлийн системтэй гар утастай бол: APP STORE-с
  2. Android үйлдлийн системтэй гар утастай бол: PLAY STORE-с татаарай.


Та доорх холбоосоор татаж аваарай.

            IOS дээр татах бол ЭНД дарна уу.
            Android дээр татах бол ЭНД дарна уу.
 
Монпэй үйлчилгээнд бүртгүүлэх заавар харах бол ЭНД дарна уу.

Та өөрийн дугаараасаа *555# цэсийг ашиглан шилжүүлэг хийх боломжтой.

Монпэй даснаас банкны данс руу шилжүүлэг хийх

1. *555# цэс рүү залгана
2. Pin code оруулах цэсийг сонгон Send дарна
3. Гүйлгээний Pin code-оо оруулан Send дарна
4. MonPay үйлчилгээ цэсийг сонгон Send дарна
5. Шилжүүлэг цэсийг сонгон Send дарна
6. MonPay данснаас банкны данс руу мөнгө шилжүүлэх цэсийг сонгон Send дарна
7. Харилцах банкаа сонгон Send дарна
8. Данс эзэмшигчийн нэрийг оруулан Send дарна
9. Дансны дугаар оруулан Send дарна
10. Мөнгөн дүнгээ оруулан Send дарна
11. Гүйлгээний утга оруулан Send дарна
12. Баталгаажуулалт хийн Send дарна

Монпэй данснаас банкны данс руу гүйлгээ хийхэд 200₮

 
 

Монпэй данс хооронд шилжүүлэг хийх

1. *555# цэс рүү залгана
2. Pin code оруулах цэсийг сонгон Send дарна
3. Гүйлгээний Pin code-оо оруулан Send дарна
4. MonPay үйлчилгээ цэсийг сонгон Send дарна
5. Шилжүүлэг цэсийг сонгон Send дарна
6. Бусдын монпэй дансанд шилжүүлэх цэсийг сонгон Send дарна
7. Шилжүүлэх утасны дугаараа оруулан Send дарна
8. Шилжүүлэх дүнгээ оруулан Send дарна
9. Баталгаажуулалт хийн Send дарна

Монпэй данс хооронд гүйлгээ хийхэд 10₮

 
 

 

Та доорх зааврын дагуу төлбөрөө төлөх боломжтой. 

Нэмэлт мэдээлэл

1. Утасны дугаар болон манай интернэт үйлчилгээний төлбөр төлөх бол "Мобиком төлбөр төлөлт" цэсийг сонгон гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаар эсвэл утасны дугаараа бичнэ.
2. Өрхийн интернэт үйлчилгээний төлбөр төлөх бол "Өрхийн интернэтийн төлбөр" цэсийг сонгон гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаар эсвэл 59-р эхэлсэн user name-ээ бичнэ.
3. Интернэт дугаарын төлбөр төлөх бол "MNP75 үйлчилгээний төлбөр" цэсийг сонгон гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаараа бичнэ.
4. VOO үйлчилгээний төлбөр төлөх бол "VOO үйлчилгээний төлбөр" цэсийг сонгон гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаар эсвэл 49-р эхэлсэн user name-ээ бичнэ.

Монпэй апп ашиглан төлбөрийн үлдэгдэл шалгах зааврыг ЭНД дарж хараарай.

Monpay цахим мөнгөний гэрээ байгуулаагүй хэрэглэгчийн 1 өдрийн гүйлгээний дээд хязгаар 40,000₮ тул та энэ үнийн дүнгээс илүү дүнгээр төлбөр төлдөг бол Монпэй апп руу ороод онлайнаар цахим мөнгөний гэрээ байгуулаарай. Цахим мөнгөний гэрээг 18-с дээш насны хэрэглэгчид байгуулах боломжтой.

Та дараах зааврын дагуу monpay аппликэйшнд нэвтрээрэй. 

  1. Монпэй апп-н нүүр дээр байрлах ямар 1 цэс дээр дарна
  2. Монпэй-д бүртгэлтэй утасны дугаараа оруулна
  3. Нэвтрэх нууц үгээ оруулан нэвтрэх товч дарна

Монпэй аппликэйшн татах: IOS бол ЭНД дар, Android бол ЭНД дарна уу.

Монпэй аппликэйшнд бүртгэлээ үүсгэж амжаагүй бол зааврыг ЭНДЭЭС үзнэ үү.

MonPay "хялбар" байлаа.

Та монпэй аппликэйшн ашиглан өөрийн и-мэйл хаягаа бүртгэх болон солих боломжтой. Монпэй аппликэйшн ашиглан худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа и-мэйл дээрээ давхар аваарай.

  1. Монпэй аппликэйшнд өөрийн дугаараар нэвтэрч ороод профайл цэс рүү орно
  2. Баруун дээд буланд байрлах арааны зурагтай тохиргоо цэс рүү орно
  3. И-мэйл хаяг цэс рүү орно
  4. Шинээр бүртгэх, эсвэл солих гэж буй и-мэйл хаягаа бичнэ
  5. И-мэйл хаягт ирсэн баталгаажуулах кодыг оруулна
  6. И-мэйл хаяг амжилттай бүртгэгдэнэ эсвэл солигдоно

Та дараах зааврын дагуу PUBG UC цэнэглэх боломжтой.

 

 

Та дараах зааврын дагуу Mobile legends тоглоомын diamond авах боломжтой.

 

Монпэй аппликэйшны мини апп цэсэнд хандан АВТО ХУДАГ усны картаа цэнэглэх боломжтой.

  1. Монпэй апп руу дугаараар нэвтэрч ороод цэнэглэгч карт цэс рүү орно
  2. Авто худаг цэс рүү орно
  3. Картын дугаараа оруулан холбоно
  4. Карт холбогдсоны дараа картын дугаар дээр дарна
  5. Цэнэглэх дүнгээ сонгоно
  6. Монпэй гүйлгээний 4 оронтой пин кодоо оруулан цэнэглэнэ

Нэмэлт мэдээлэл

  • Дээд тал нь 5 карт бүртгэх боломжтой.
  • 50, 100, 200,  500, 1000, 2000, 5000, 10000, 20000 гэсэн дүнгээр цэнэглэх боломжтой
  • Карттай холбоотой нэмэлт мэдээллийг Авто худаг ХХК 7771-7000 дугаараас лавлах боломжтой.
 

Та өөрийн монпэй данснаас автобусны Umoney картаа дараах зааврын дагуу хялбар цэнэглээрэй.

1. Монпэй апп - мини апп хэсэгт байрлах Umoney цэс рүү орно
2. Автобусны картаа утасныхаа NFC унших хэсэгт тааруулан уншуулна
3. Карт цэнэглэх хэсэгт дарна
4. Карт цэнэглэх мөнгөн дүнгээ оруулан карт цэнэглэх хэсэгт дарна
5. Монпэй апп-н гүйлгээний 4 оронтой пин кодоо оруулснаар umoney карт амжилттай цэнэглэгдэнэ

Анхааруулга

  • Umoney карт цэнэглэх үед монпэй данснаас гүйлгээ амжилттай хийгдсэн ч карт цэнэглэгдээгүй тохиолдолд картаа дахин уншуулснаар гүйлгээний дүн авто буцаалт хийгдэн танд мессежээр мэдээлэл очно
  • Картаа дахин уншуулаагүй тохиолдолд авто буцаалт хийгдэхгүй
  • Карт цэнэглэх доод хэмжээ 100₮, дээд хэмжээ 100,000₮ байх боломжтой бөгөөд картын үлдэгдлийн хэмжээ 500,000₮ хүртэл байж болно
 

Та өөрийн монпэй данснаас авто зогсоолын төлбөрийг төлөх боломжтой.

  • Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрсөн, 18 насанд хүрсэн хэрэглэгч ашиглана
  • Зогсоолын төлбөр төлөх, төлбөрийн мэдээлэл харах, зогсоолын түүх шалгах боломжтой

Автомашин бүртгүүлэх

  1. Монпэй апп руу орж Зогсоол цэс рүү орно
  2. Үйлчилгээний нөхцөл зөвшөөрөх check хийгээд зөвшөөрсөн дарна
  3. Автомашины улсын дугаарыг бүртгэнэ
  4. Таны бүртгүүлсэн автомашины жагсаалт харагдана
  • Зогсоолын төлбөрөө төлөхдөө монпэй апп-н гүйлгээ хийх 4 оронтой кодыг ашиглан баталгаажуулна
  • Төлбөр төлсөн НӨАТ-н баримтаа зогсоолын түүх хэсгээс төлбөр төлсөн машины дугаар дээр дарж харах боломжтой

Зогсоолын жагсаалт:

  1. Asa arena
  2. Uujin med
  3. Paradise plaza
  4. Kaidu mall
  5. Delta service
  6. Tokyo town mall
  7. Naadam center
  8. Steppe arena
  9. Altan joloo tower
  10. Sila center
  11. Mandala 360
  12. Mandala garden
  13. Эх нялхас
  14. Төв цэнгэлдэх хүрээлэн

Монпэй аппликэйшнаар нэвтрэн авто биллинг үйлчилгээнд бүртгүүлэн, банкны картаа холбосноор өөрийн болон бусдын 5 хүртэлх дугаарын мобикомын хэрэглээний төлбөрийг өөрийн бүртгэлтэй данснаас автоматаар төлөх боломжтой үйлчилгээ юм.

Та монпэй аппликейшны профайл цэс рүү орж авто биллинг хэсэгт хандан бүртгэлээ хийгээрэй.

Анхаарах

  • Байгууллагын дугаартай хэрэглэгчид уг үйлчилгээнд хамрагдах боломжгүй.
  • 1 гэрээнд олон дугаартай, дугаар дээрээ үйлчилгээ авсан, өрхийн интернэт, VOO, MNP75, манай интернэт зэрэг үйлчилгээний төлбөрүүд дугаарын төлбөр дээр хамт нэхэмжлэгддэг бол нийт дүнгээр суутгал хийгдэнэ.
  • Авто төлөлт сар бүрийн 7-20-ны хооронд суутгал хийгдэх ба 10-ны дотор бол 10%, 20-ны дотор бол 5% монпэй буцаан олголт авна.
  • Сард 1 удаа авто биллинг үйлчилгээг цуцлах боломжтой.
 

 

Монпэй аппликэйшн ашиглан цахилгааны төлбөрөө хялбар төлөөрэй

18-аас доош насны хүүхэд санхүүгийн үйлчилгээ ашиглахын тулд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл шаардлагатай. 
Эхлээд эцэг эх хүүхдийн бүртгэлийг үүсгэх
Дараа нь хүүхэд эцэг эхийн үүсгэсэн бүртгэлээр нэвтэрч бүртгэлээ баталгаажуулах

Эцэг, эх бүртгүүлэх:
  1. Эцэг эх нь монпэй апп руу дугаараар нэвтэрч профайл цэсний Kids account хэсэг рүү орно
  2. Бүртгүүлэх товч дээр дарна
  3. Эцэг эх өөрийн РД-аа оруулна
  4. Хүүхдийн мэдээллийг хуваалцахыг зөвшөөрнө
  5. Баталаажуулалтын төрлөө сонгоно
  6. Бүртгэлтэй хүүхдийн мэдээлэл харагдах ба бүртгэл үүсгэх хүүхдээ сонгоно
  7. Хүүхдээ сонгон хүүхдийн утасны дугаарыг оруулна
  8. Нэвтрэх 1 удаагийн QR код үүснэ
Хүүхэд бүртгүүлэх
  1. Монпэй апп-н QR кодоор нэвтрэх сонголтыг сонгоно
  2. Эцэг эхээс ирсэн QR кодыг уншуулна
  3. Утасны дугаарт ирсэн баталгаажуулах OTP кодыг оруулна
  4. Нэвтрэх нууц үгээ үүсгэнэ
  5. Нэвтрэх нэр болон нууц үгээ оруулан нэвтэрнэ
  6. Гүйлгээний 4 оронтой пин код зохиож оруулан амжилттай бүртгэл үүснэ

Анхааруулга

  • 7-18 насны хэрэглэгчид үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой ба kids account үүснэ.
  • 7-с доош насны хэрэглэгчид монпэй үйлчилгээнд бүртгүүлэх боломжгүй.
 

Monpay kids account цуцлах:

  1. Монпэй аппликэйшнд эцэг эхийн бүртгэлээр нэвтэрч профайл цэс рүү орно
  2. Kids Account хэсгийн доор байрлах дэлгэрэнгүй цэс дээр дарж орно
  3. Хасах хүүхдийн бүртгэл хэсгийг баруунаас зүүн тийш чирж устгах товч дээр дарна
  4. Баталгаажуулалт хийж тийм сонголтыг дарна
  5. Монпэй гүйлгээ хийх 4 оронтой пин кодыг оруулан баталгаажуулна

🔋Монпэй мини апп цэсээс цахилгаан машин цэнэглэх Charge X үйлчилгээг ашиглах боломжтой.

💱Charge X үйлчилгээний хэтэвчээ үүсгээд урьдчилан дансаа цэнэглээд үйчилгээг ашиглаарай.

Charge X үйлчилгээ нь дараах боломжуудтай:

  • Станц хайх 
    Газрын зураг дээр ойролцоох станцуудыг харж, шүүлтээр хайх
  • QR цэнэглэлт
    Станцын QR уншаад, порт сонгоод, шууд цэнэглэх
  • Дижитал хэтэвч, автомат төлбөр 
    Хэтэвч цэнэглээд, цэнэглэлтийн төлбөр автоматаар тооцогдоно
  • Бодит цагийн мэдээлэл
    Хувь, kWh, зардал, үлдсэн хугацаа, хурдыг шууд харах
  • Цэнэглэлтийн түүх 
    Нийт kWh, зардал, огноо, байршлыг хянах боломжтой

Цэнэглэлт хийх:

  1. QR код уншуулах
    Станц дээрх QR кодыг камераар уншуулах эсвэл кодыг гараар оруулна
  2. Порт сонгох
    Цэнэглэгч станцын ашиглах портыг сонгон баталгаажуулна
  3. Цэнэглэлт эхлүүлэх
    Баталгаажуулалтын дараа цэнэглэлт автоматаар эхэлж, төлбөр хэтэвчнээс хасагдана

Холбоо барих: 

Анхааруулга

  • Буцаалт байхгүй тул анхааралтай байхыг зөвлөж байна
  • Үйлчилгээний нөхцөл зөвшөөрөөд хэтэвчээ үүсгээрэй
  • Мөн танд монпэй ваучер байгаа бол ашиглах боломжтой
 

Монгол үндэсний бөхийн барилдааны түүхэн болон цаг үеийн бүхий л мэдээлэл, статистикийг нэг дороос монпэй апп-н БӨХ мини апп хэсгээс авах боломжтой
✅ Бөх хоорондын барилдааны мэдээлэл
✅ Барилдааны архив
✅ Бөхийн дэлгэрэнгүй мэдээлэл
✅ Бөхийн цол, чансаа
✅ Амжилтын түүх
✅ Таавар илгээх

Наадмын таавар 2026.07.10 дуустал

Тааварт оролцох эрх авахдаа доорх үйлчилгээнүүдийг монпэй апп-с авсан байх шаардлагатай:

  • Monpay хэтэвчээр төлбөр төлж, худалдан авалт хийх: +1 эрх
  • Tapa мопед үйлчилгээ ашиглах: +1 эрх
  • Umoney карт цэнэглэх: +1 эрх
  • Bill төлбөр төлөх: +1 эрх
  • Зогсоолын төлбөр төлөх: +1 эрх

Нэг хэрэглэгч хамгийн ихдээ 10 эрх цуглуулж, нийт 10 өөр таавар илгээх боломжтой.

 

Таавар илгээх:

1-р алхам: Шөвгийн наймд үлдэнэ гэж таамаглаж буй 8 бөхийг сонгоно.

2-р алхам: Өмнөх алхамд сонгосон 8 бөхөөс шөвгийн дөрөвт үлдэнэ гэж таамаглаж буй 4 бөхийг сонгоно.

3-р алхам: Өмнөх алхамд сонгосон 4 бөхөөс түрүү, үзүүрт үлдэнэ гэж таамаглаж буй 2 бөхийг сонгоно.

4-р алхам: Өмнөх алхамд сонгосон 2 бөхөөс улсын наадамд түрүүлнэ гэж таамаглаж буй нэг бөхийг сонгоод "Илгээх" товчийг дарснаар тааварт оролцоно.

Тааварт сонгосон бөхчүүд хэрхэн барилдсанаас хамаарч дараах байдлаар оноог тооцно:

  • Шөвгийн 8-д үлдэнэ гэж таасан бөхчүүдээс шөвгийн 8-д үлдсэн тохиолдол бүрт +1000 оноо.
  • Шөвгийн 4-т үлдэнэ гэж таасан бөхчүүдээс шөвгийн 4-т үлдсэн тохиолдол бүрт +100 оноо.
  • Түрүү, үзүүрт үлдэнэ гэж таасан бөхчүүдээс түрүү, үзүүрт үлдсэн тохиолдол бүрт +10 оноо.
  • Улсын наадамд түрүүлнэ гэж таасан бөх түрүүлсэн бол +1 оноо.

Дээрх байдлаар цуглуулсан оноонуудын нийлбэр нь тухайн илгээсэн тааврын эцсийн оноо болно. Нийт тааврыг энэ оноогоор нь жагсаах бөгөөд оноо тэнцсэн тохиолдолд тааврыг түрүүлж илгээсэн цагийн дарааллаар жагсаана.

 

Шагнал:

1-р байр: iPhone 17 PRO гар утас

2-р байр: KAOS мөнгөн дугаар

3-р байр: Mobilife даатгалын 1 жилийн эрх

4-р байр: Voo үйлчилгээний 1 жилийн эрх

5-р байр: Sonsy үйлчилгээний 1 жилийн эрх

Хэрэв нэг хэрэглэгчийн илгээсэн тааврууд олон шагналын байранд багтсан тохиолдолд зөвхөн хамгийн өндөр байр эзэлсэн тааврын шагналыг олгоно. Тус хэрэглэгчийн бусад шагналыг жагсаалтын дараагийн хэрэглэгчдэд нөхөн олгоно.

Үндсэн цэс
  • Нүүр хуудас (Барилдаанууд): Сүүлийн үед зохион байгуулагдсан бөхийн барилдаануудын дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой
  • Хайлт: Бөхчүүдийг нэрээр нь хайхаас гадна аймаг, орон нутгаар болон бөхийн цолоор нь шүүж харах боломжтой
Онцлох бөхчүүд

Аймаг бүрийн онцлох бөхчүүдийн мэдээллийг хоёр үндсэн ангиллаар ангилан харах боломжтой:

  • Аймгаар шүүх: Төрсөн нутгаар нь бөхчүүдийг ялган харах
  • Цолоор шүүх: Дархан аваргаас эхлээд сумын начин хүртэлх цолны эрэмбээр харах

Тухайн бөхийн зураг дээр дарснаар түүний хувийн мэдээлэл, статистик, харьяалагддаг клуб, жин, өндөр зэрэг дэлгэрэнгүй түүхийг үзэх боломжтой.

Бөхийн чансаа
  • Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн албан ёсны чансаа, онооны жагсаалтыг харуулна
  • Жагсаалтаас өөрийн сонирхсон бөхийг нэрээр нь хайж, чансааны хэд дүгээрт эрэмбэлэгдэж байгааг хянах боломжтой
Хоорондын барилдаан
  • Бөхчүүд хоорондын барилдааны түүхэн амжилтыг харьцуулан харах
  • Бөхийг нэрээр нь хайж сонгон, өмнө нь хэн давж байсан статистикийг харах
  • Нэг дор 4 хүртэлх бөхийг сонгож, хоорондын барилдааны үр дүнг харьцуулах боломжтой
Бөхийн амжилт болон Барилдааны архив
  • Дэлгэрэнгүй архив: Жил жилийн барилдааны үр дүн, тэмдэглэлүүд
  • Оноор хайх: Сүүлийн жилүүдээс эхлээд өмнөх он жилүүдийн (жишээ нь: 2004-2005 оны гэх мэт) барилдааны түүхийг оноор нь шүүж үзэх боломжтой
Таавар илгээх цэс

Тааварт оролцох эрх авахдаа доорх үйлчилгээнүүдийг монпэй апп-с авсан байх шаардлагатай:

  • Monpay хэтэвчээр төлбөр төлж, худалдан авалт хийх: +1 эрх
  • Tapa мопед үйлчилгээ ашиглах: +1 эрх
  • Umoney карт цэнэглэх: +1 эрх
  • Bill төлбөр төлөх: +1 эрх
  • Зогсоолын төлбөр төлөх: +1 эрх

Нэг хэрэглэгч хамгийн ихдээ 10 эрх цуглуулж, нийт 10 өөр таавар илгээх боломжтой.

Монпэй апп-д өөрийн дугаараар нэвтэрч орсон байх шаардлагатай. Монпэйд бүртгүүлж амжаагүй бол зааврыг ЭНДЭЭС хараарай.

Монпэй апп -д нэвтэрсэн хэрэглэгч "ТӨЛБӨР" цэсээс өөрийн болон бусдын төлбөрийн үлдэгдлийг шалгах боломжтой.

Өөрийн төлбөр хэсгээс өөрийн дугаарын төлбөрийн үлдэгдэл

Бусдын төлбөр хэсэгт өөр хэрэглэгчийн гэрээ болон утасны дугаарыг хийж төлбөрийн үлдэгдэл шалгах боломжтой

Өөрийн дугаарын төлбөр шалгах

Өөрийн дугаарын төлбөрийг шалгахдаа Утасны дугаар бол дугаараа, өрхийн интернэт, VOO гэх мэт бусад үйлчилгээ бол VOO, өрхийн интернэтийн дугаар эсвэл гэрээний дугаарыг оруулан шинээр холбох шаардлагатай.

Бусдын дугаарын төлбөр шалгах

Анхааруулга

  • Өрхийн интернет үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл /HBB  дугаар эсвэл гэрээний дугаараа оруулна/
  • VOO үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл /VOO-н дугаар эсвэл гэрээний дугаараа оруулна/
  • Устсан дугаарын төлбөрийн үлдэгдлийг шалгах боломжгүй
  • Өрхийн интернет болон VOO үйлчилгээний төлбөр шалгах цэс хэсэгт гэрээний дугаараа оруулаад устсан үйлчилгээний төлбөрийн үлдэгдлийг шалгах боломжтой
  • Байгууллагын хэрэглэгч нэг гэрээн дээр олон дугаартай бол нийт үлдэгдлийг харуулна. Зөвхөн тухайн дугаарын үлдэгдлийг харуулахгүй
 

Монпэй онлайн дэлгүүрээс гар утас төхөөрөмж авах заавар

Хуваан төлөх нөхцөлөөр худалдан авах
  1. Монпэй апп мини апп цэсээс дэлгүүр хэсэг рүү орно
  2. Авах гар утсаа сонгоно
  3. Хувааж төлөх хэсгийг сонгоно
  4. Зээлийн эрхээ тогтооно
  5. Худалдан авах дарж үргэлжлүүлнэ
  6. OTP баталгаажуулалт буюу e-mongolia notification эсвэл утасны дугаараар баталгаажуулна
  7. Хувийн мэдээллээ шалгаад үргэлжлүүлэх дарна
  8. Баталгаажуулах даран үргэлжлүүлнэ
  9. НӨАТ-н баримт авах төрлөө сонгоод үргэлжлүүлнэ
  10. Худалдаж авах дарахад НӨАТ-н баримт харагдах ба тантай эргэн холбогдох болно
Бэлнээр худалдан авах
  1. Монпэй апп мини апп цэсээс дэлгүүр хэсэг рүү орно
  2. Авах гар утсаа сонгоно
  3. Бэлнээр хэсгийг сонгоно
  4. Худалдаж авах дээр дарна
  5. Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч чек хийн гарын үсэг зурна
  6. НӨАТ-н баримт авах төрлөө сонгон, хүргэлтээр авах эсвэл салбараас авах сонголтоо хийнэ
  7. Худалдаж авах дээр дарна
  8. Төлбөрөө төлнө. Монпэй дансандаа төлбөр төлөх хэмжээний мөнгөтэй байх шаардлагатай

Monpay app – Mini app – RIDE цэс рүү орон СКҮҮТЕР, МОПЕД ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ авах боломжтой

Та монпэй дансаа цэнэглээд Tapa Ride цэсээр Tapa-н скүүтер, мопедийг түрээслэх боломжтой

🛴АЯЛАЛ ЭХЛҮҮЛЭХ:

  • Аялалын суурь төлбөр - 600₮, 1минутын төлбөр – 300₮
  • Хязгаарлалтын барьцаа 5,000₮ байршуулна.
  • Аялал эхлүүлэх доод дүн 1,000₮, хязгаарлалтын барьцаатай нийлүүлэн доод тал нь 6,000₮-өөр аялалаа эхлүүлнэ.
  • Хэрэглэгчийн аялал дуусахад оруулсан дүнгээс бага дүнгээр аялсан бол зөрүү дүн Monpay дансанд авто буцаан олгогдоно.
  1. Монпэй апп руу нэвтрэн орж мини апп цэсний TAPA руу орно
  2. Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч үргэлжлүүлэх дарна

 

KAOS ID-тай хэрэглэгч TAPA 5% off

  • KAOS 6gb, 8gb, 15gb, 23gb, 50gb дата багцуудаас худалдан авалт хийсэн тохиолдолд тухайн сардаа scooter, moped түрээсийн үйлчилгээнд ашиглах 5% off урамшуулалтай
  • KAOS 5% off эрх нь тухайн сарын циклээр тооцогдох ба эхний худалдан авалтад олгогдоно
  • Дараагийн худалдан авалтаас олгогдохгүй бөгөөд бэлэг цэсэнд эхний 5% off урамшууллын эрх л харагдана
  • Уг урамшууллын эрх нь сар бүрийн сүүлийн өдрөөр хүчингүй болж устах бөгөөд дараа сард хэрэглэгч дахин дата багц худалдан авснаар урамшуулалд хамрагдах боломжтой болно
  • KAOS Шинэ ID аван дата багц худалдан аваад TAPA 5% off урамшуулалд хамрагдах боломжтой
  • KAOS daalgy bolon flexy menu-с дата авахад:
    • Daalgy – Даалгуулагч хэрэглэгчид нь урамшууллыг олгоно
    • Flexy – Даагч хэрэглэгчид урамшууллыг олгоно. Даагч хэрэглэгч төлбөр төлөлт хийж байгаа учир