Агуулга руу шилжих
Mobicom

    Монпэй бөх мини апп

    Монгол үндэсний бөхийн барилдааны түүхэн болон цаг үеийн бүхий л мэдээлэл, статистикийг нэг дороос монпэй апп-н БӨХ мини апп хэсгээс авах боломжтой
    ✅ Бөх хоорондын барилдааны мэдээлэл
    ✅ Барилдааны архив
    ✅ Бөхийн дэлгэрэнгүй мэдээлэл
    ✅ Бөхийн цол, чансаа
    ✅ Амжилтын түүх
    ✅ Таавар илгээх

    Наадмын таавар 2026.07.10 дуустал

    Тааварт оролцох эрх авахдаа доорх үйлчилгээнүүдийг монпэй апп-с авсан байх шаардлагатай:

    • Monpay хэтэвчээр төлбөр төлж, худалдан авалт хийх: +1 эрх
    • Tapa мопед үйлчилгээ ашиглах: +1 эрх
    • Umoney карт цэнэглэх: +1 эрх
    • Bill төлбөр төлөх: +1 эрх
    • Зогсоолын төлбөр төлөх: +1 эрх

    Нэг хэрэглэгч хамгийн ихдээ 10 эрх цуглуулж, нийт 10 өөр таавар илгээх боломжтой.

     

    Таавар илгээх:

    1-р алхам: Шөвгийн наймд үлдэнэ гэж таамаглаж буй 8 бөхийг сонгоно.

    2-р алхам: Өмнөх алхамд сонгосон 8 бөхөөс шөвгийн дөрөвт үлдэнэ гэж таамаглаж буй 4 бөхийг сонгоно.

    3-р алхам: Өмнөх алхамд сонгосон 4 бөхөөс түрүү, үзүүрт үлдэнэ гэж таамаглаж буй 2 бөхийг сонгоно.

    4-р алхам: Өмнөх алхамд сонгосон 2 бөхөөс улсын наадамд түрүүлнэ гэж таамаглаж буй нэг бөхийг сонгоод "Илгээх" товчийг дарснаар тааварт оролцоно.

    Тааварт сонгосон бөхчүүд хэрхэн барилдсанаас хамаарч дараах байдлаар оноог тооцно:

    • Шөвгийн 8-д үлдэнэ гэж таасан бөхчүүдээс шөвгийн 8-д үлдсэн тохиолдол бүрт +1000 оноо.
    • Шөвгийн 4-т үлдэнэ гэж таасан бөхчүүдээс шөвгийн 4-т үлдсэн тохиолдол бүрт +100 оноо.
    • Түрүү, үзүүрт үлдэнэ гэж таасан бөхчүүдээс түрүү, үзүүрт үлдсэн тохиолдол бүрт +10 оноо.
    • Улсын наадамд түрүүлнэ гэж таасан бөх түрүүлсэн бол +1 оноо.

    Дээрх байдлаар цуглуулсан оноонуудын нийлбэр нь тухайн илгээсэн тааврын эцсийн оноо болно. Нийт тааврыг энэ оноогоор нь жагсаах бөгөөд оноо тэнцсэн тохиолдолд тааврыг түрүүлж илгээсэн цагийн дарааллаар жагсаана.

     

    Шагнал:

    1-р байр: iPhone 17 PRO гар утас

    2-р байр: KAOS мөнгөн дугаар

    3-р байр: Mobilife даатгалын 1 жилийн эрх

    4-р байр: Voo үйлчилгээний 1 жилийн эрх

    5-р байр: Sonsy үйлчилгээний 1 жилийн эрх

    Хэрэв нэг хэрэглэгчийн илгээсэн тааврууд олон шагналын байранд багтсан тохиолдолд зөвхөн хамгийн өндөр байр эзэлсэн тааврын шагналыг олгоно. Тус хэрэглэгчийн бусад шагналыг жагсаалтын дараагийн хэрэглэгчдэд нөхөн олгоно.

    • Бөхийн тааварт оролцсон хэрэглэгчдээс шалгарсан ялагчдыг 2026 оны 7 сарын 20-ны өдөр албан ёсоор хэрэглэгч тус бүрт мэдэгдэнэ.
    • Ялагчдад олгох бэлгийг 2026 оны 7 сарын 22–23-ны өдрүүдэд зохион байгуулагчийн зүгээс хүлээлгэн өгөх бөгөөд бэлэг гардуулах үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг ялагч бүрт тухай бүр хүргүүлэх болно.
    Үндсэн цэс
    • Нүүр хуудас (Барилдаанууд): Сүүлийн үед зохион байгуулагдсан бөхийн барилдаануудын дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой
    • Хайлт: Бөхчүүдийг нэрээр нь хайхаас гадна аймаг, орон нутгаар болон бөхийн цолоор нь шүүж харах боломжтой
    Онцлох бөхчүүд

    Аймаг бүрийн онцлох бөхчүүдийн мэдээллийг хоёр үндсэн ангиллаар ангилан харах боломжтой:

    • Аймгаар шүүх: Төрсөн нутгаар нь бөхчүүдийг ялган харах
    • Цолоор шүүх: Дархан аваргаас эхлээд сумын начин хүртэлх цолны эрэмбээр харах

    Тухайн бөхийн зураг дээр дарснаар түүний хувийн мэдээлэл, статистик, харьяалагддаг клуб, жин, өндөр зэрэг дэлгэрэнгүй түүхийг үзэх боломжтой.

    Бөхийн чансаа
    • Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн албан ёсны чансаа, онооны жагсаалтыг харуулна
    • Жагсаалтаас өөрийн сонирхсон бөхийг нэрээр нь хайж, чансааны хэд дүгээрт эрэмбэлэгдэж байгааг хянах боломжтой
    Хоорондын барилдаан
    • Бөхчүүд хоорондын барилдааны түүхэн амжилтыг харьцуулан харах
    • Бөхийг нэрээр нь хайж сонгон, өмнө нь хэн давж байсан статистикийг харах
    • Нэг дор 4 хүртэлх бөхийг сонгож, хоорондын барилдааны үр дүнг харьцуулах боломжтой
    Бөхийн амжилт болон Барилдааны архив
    • Дэлгэрэнгүй архив: Жил жилийн барилдааны үр дүн, тэмдэглэлүүд
    • Оноор хайх: Сүүлийн жилүүдээс эхлээд өмнөх он жилүүдийн (жишээ нь: 2004-2005 оны гэх мэт) барилдааны түүхийг оноор нь шүүж үзэх боломжтой
    Таавар илгээх цэс

    Тааварт оролцох эрх авахдаа доорх үйлчилгээнүүдийг монпэй апп-с авсан байх шаардлагатай:

    • Monpay хэтэвчээр төлбөр төлж, худалдан авалт хийх: +1 эрх
    • Tapa мопед үйлчилгээ ашиглах: +1 эрх
    • Umoney карт цэнэглэх: +1 эрх
    • Bill төлбөр төлөх: +1 эрх
    • Зогсоолын төлбөр төлөх: +1 эрх

    Нэг хэрэглэгч хамгийн ихдээ 10 эрх цуглуулж, нийт 10 өөр таавар илгээх боломжтой.

    Монпэй апп-д өөрийн дугаараар нэвтэрч орсон байх шаардлагатай. Монпэйд бүртгүүлж амжаагүй бол зааврыг ЭНДЭЭС хараарай.