Монпэй аппликэйшн ашиглан төлбөр төлөх
Та доорх зааврын дагуу төлбөрөө төлөх боломжтой.


- Монпэй апп руу нэвтэрч нүүр хэсэгт байрлах төлбөр цэс рүү орно
- Мобикомын төлбөр төлөлт цэс рүү орно
- Таны дугаар болон төлбөрийн дүн харагдана
- НӨАТ-н баримт авах хэлбэрээ сонгоно
- Төлбөр төлөлтөө баталгаажуулна
- Гүйлгээ хийх 4 оронтой пин кодоо оруулан төлбөрөө төлнө
Нэмэлт мэдээлэл
1. Утасны дугаар болон манай интернэт үйлчилгээний төлбөр төлөх бол "Мобиком төлбөр төлөлт" цэсийг сонгон гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаар эсвэл утасны дугаараа бичнэ.
2. Өрхийн интернэт үйлчилгээний төлбөр төлөх бол "Өрхийн интернэтийн төлбөр" цэсийг сонгон гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаар эсвэл 59-р эхэлсэн user name-ээ бичнэ.
3. Интернэт дугаарын төлбөр төлөх бол "MNP75 үйлчилгээний төлбөр" цэсийг сонгон гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаараа бичнэ.
4. VOO үйлчилгээний төлбөр төлөх бол "VOO үйлчилгээний төлбөр" цэсийг сонгон гүйлгээний утга хэсэгт гэрээний дугаар эсвэл 49-р эхэлсэн user name-ээ бичнэ.
Монпэй апп ашиглан төлбөрийн үлдэгдэл шалгах зааврыг ЭНД дарж хараарай.
Monpay цахим мөнгөний гэрээ байгуулаагүй хэрэглэгчийн 1 өдрийн гүйлгээний дээд хязгаар 40,000₮ тул та энэ үнийн дүнгээс илүү дүнгээр төлбөр төлдөг бол Монпэй апп руу ороод онлайнаар цахим мөнгөний гэрээ байгуулаарай. Цахим мөнгөний гэрээг 18-с дээш насны хэрэглэгчид байгуулах боломжтой.
mobiAI-с асуух