Агуулга руу шилжих
Mobicom

    Monpay аппликэйшн хүүхдийн Kids account

    18-аас доош насны хүүхэд санхүүгийн үйлчилгээ ашиглахын тулд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл шаардлагатай. 
    Эхлээд эцэг эх хүүхдийн бүртгэлийг үүсгэх
    Дараа нь хүүхэд эцэг эхийн үүсгэсэн бүртгэлээр нэвтэрч бүртгэлээ баталгаажуулах

    Эцэг, эх бүртгүүлэх:
    1. Эцэг эх нь монпэй апп руу дугаараар нэвтэрч профайл цэсний Kids account хэсэг рүү орно
    2. Бүртгүүлэх товч дээр дарна
    3. Эцэг эх өөрийн РД-аа оруулна
    4. Хүүхдийн мэдээллийг хуваалцахыг зөвшөөрнө
    5. Баталаажуулалтын төрлөө сонгоно
    6. Бүртгэлтэй хүүхдийн мэдээлэл харагдах ба бүртгэл үүсгэх хүүхдээ сонгоно
    7. Хүүхдээ сонгон хүүхдийн утасны дугаарыг оруулна
    8. Нэвтрэх 1 удаагийн QR код үүснэ
    Хүүхэд бүртгүүлэх
    1. Монпэй апп-н QR кодоор нэвтрэх сонголтыг сонгоно
    2. Эцэг эхээс ирсэн QR кодыг уншуулна
    3. Утасны дугаарт ирсэн баталгаажуулах OTP кодыг оруулна
    4. Нэвтрэх нууц үгээ үүсгэнэ
    5. Нэвтрэх нэр болон нууц үгээ оруулан нэвтэрнэ
    6. Гүйлгээний 4 оронтой пин код зохиож оруулан амжилттай бүртгэл үүснэ

    Анхааруулга

    • 7-18 насны хэрэглэгчид үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой ба kids account үүснэ.
    • 7-с доош насны хэрэглэгчид монпэй үйлчилгээнд бүртгүүлэх боломжгүй.
     

    Monpay kids account цуцлах:

    1. Монпэй аппликэйшнд эцэг эхийн бүртгэлээр нэвтэрч профайл цэс рүү орно
    2. Kids Account хэсгийн доор байрлах дэлгэрэнгүй цэс дээр дарж орно
    3. Хасах хүүхдийн бүртгэл хэсгийг баруунаас зүүн тийш чирж устгах товч дээр дарна
    4. Баталгаажуулалт хийж тийм сонголтыг дарна
    5. Монпэй гүйлгээ хийх 4 оронтой пин кодыг оруулан баталгаажуулна