Агуулга руу шилжих
Mobicom

    Монпэй аппликэйшн ашиглан автобусны карт цэнэглэх

    Та өөрийн монпэй данснаас автобусны Umoney картаа дараах зааврын дагуу хялбар цэнэглээрэй.

    1. Монпэй апп - мини апп хэсэгт байрлах Umoney цэс рүү орно
    2. Автобусны картаа утасныхаа NFC унших хэсэгт тааруулан уншуулна
    3. Карт цэнэглэх хэсэгт дарна
    4. Карт цэнэглэх мөнгөн дүнгээ оруулан карт цэнэглэх хэсэгт дарна
    5. Монпэй апп-н гүйлгээний 4 оронтой пин кодоо оруулснаар umoney карт амжилттай цэнэглэгдэнэ

    Анхааруулга

    • Umoney карт цэнэглэх үед монпэй данснаас гүйлгээ амжилттай хийгдсэн ч карт цэнэглэгдээгүй тохиолдолд картаа дахин уншуулснаар гүйлгээний дүн авто буцаалт хийгдэн танд мессежээр мэдээлэл очно
    • Картаа дахин уншуулаагүй тохиолдолд авто буцаалт хийгдэхгүй
    • Карт цэнэглэх доод хэмжээ 100₮, дээд хэмжээ 100,000₮ байх боломжтой бөгөөд картын үлдэгдлийн хэмжээ 500,000₮ хүртэл байж болно