Бизнес интернэт
Мобинет ХХК нь Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан шилэн кабелийн дэд бүтцээрээ дамжуулан албан байгууллага болон хувь хүмүүст найдвартай, өндөр хурдны интернэт үйлчилгээг үзүүлдэг. Мобинет ХХК-ийн өндөр хурдны интернэтийн үйлчилгээ нь Ази, Европ, Америк тивүүд рүү нөөц гарцтай бөгөөд хандалт, хэрэглээ болон цагийн ямар нэг хязгаарлалтгүй гэдгээрээ онцлог юм. Мөн хэрэглэгчдийн интернэт хэрэглээний хамгийн их хувийг эзэлдэг Microsoft, Google болон Facebook компаниудын Хонконг дахь үндсэн сүлжээнд шууд (Direct peering) холболттой.
Үйлчилгээний давуу тал

Үйлчилгээний багцууд

Тоног төхөөрөмж

Холболт суурилуулалт

Холбоо барих, төлбөр төлөх

Салбар хоорондын онлайн холболт /VPN/
Олон салбартай албан байгууллагын төвийг салбар нэгжүүдтэй нь онлайн сүлжээгээр холбож, мэдээллийг цаг алдалгүй хурдан шуурхай дамжуулах боломжийг VPN үйлчилгээ олгодог.
Үйлчилгээний давуу тал

Үйлчилгээний төрөл
Салбар хоорондын онлайн холболт
Монгол улсын бүхий л арилжааны банк, сүлжээ дэлгүүрүүд, шатахуун түгээх станцууд Мобинет ХХК-ийн энэхүү үйлчилгээг ашиглан салбар хоорондоо мэдээлэл дамжуулан харилцагч, үйлчлүүлэгчдэдээ түргэн шуурхай үйлчилгээ хүргэж байна.
Олон улс дамнасан түрээсийн шугам /IPLC/
Үндэстэн дамнасан корпораци, Олон улсын байгууллага, Элчин сайдын яам зэрэг гадаад улсад салбар, нэгж нь байрладаг байгууллагын хэрэглэгчдэдээ “Олон улс дамнасан түрээсийн шугам” /IPLC/ үйлчилгээгээ санал болгож байна. Бид гадаадын харилцагч түнш болон өргөн уудам сүлжээгээ түшиглэн танд дэлхийн аль ч улс оронд байгаа салбар нэгжүүдтэйгээ 24 цагийн турш найдвартай, өндөр хурдны сүлжээгээр холбогдох боломжийг олгож байна.

Холболт суурилуулалт

Тоног төхөөрөмж

Холбоо барих, төлбөр төлөх

Smart Internet
Энэхүү үйлчилгээ нь Мобинет ХХК-ийн интернэт үйлчилгээ ашигладаг хэрэглэгчдэд зориулсан хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилготой нэмэлт үйлчилгээ бөгөөд интернэтээр дамжих бүхий л төрлийн цахим халдлагуудаас хамгаалах, халдлага болон хэрэглээний тайлан гаргаж өгөх боломжуудыг олгоно.
Smart WiFi
Байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн, техникийн тусламж үйлчилгээгээр бүрэн хангагдсан утасгүй интернэтийн үйлчилгээ юм. Утасгүй сүлжээнд хэрэглэгчийн нэвтрэх хуудас болон интернэтэд холбогдох хурд, цаг, зөвшөөрөлгүй сайтуудыг хаах зэрэг олон тохиргоо хийх боломжтой.
Үйлчилгээний давуу тал

Үйлчилгээний багцууд

Холболт суурилуулалт

Тоног төхөөрөмж

Дотоод сүлжээ зохион байгуулалт /LAN/
Хэрэглэгчийн байрны дотоод сүлжээг стандартын шаардлага хангасан материал, тоног төхөөрөмж ашиглан сүлжээний кабель бусад хэрэгслийг ажиллагсдын ажиллах орчинд тохирсон байдлаар эмх цэгцтэй зохион байгуулах, хэрэглэгчийн мэдээлэл харилцаа холбооны хэрэгцээг дээд зэргээр хангах, ажилтнууд хоорондоо мэдээллээ солилцох боломжийг бүрдүүлэх найдвартай, нууцлал өндөртэй сүлжээг бий болгоход оршино.
Ажлыг гүйцэтгэснээр гарах үр дүн:
Байгууллагын дотоод сүлжээг шинээр байгуулж, эмх цэгцтэй болгоно
Ажилтнууд хоорондын мэдээлэл дамжуулах нууцлал бүхий найдвартай дотоод сүлжээ бий болно
Оффисын программ, үйлдлийн систем, вирусийн программ зэрэг нь албан ёсны лицензтэй болно
Хямд ярианы тарифтай, салбар хоорондоо үнэгүй ярих боломжтой дотуур холбооны утастай болно
Сүлжээний төхөөрөмжүүдийг удирдах, тохируулах боломжтой болно