Мобикомын онлайн салбар Mobicom.mn вебсайтаас хэрэглэгч та доорх бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан аваад, хүссэн газартаа хүргүүлэх боломжтой юм:
- Урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ дугаар худалдан авах бол ЭНД дарна уу.
- Гар утас, гар утасны дагалдах хэрэгсэл авах бол ЭНД дарна уу.
- Интернет төхөөрөмж, VOO box, VOO удирдлагууд авах бол ЭНД дарна уу
Мөн та Мобикомын онлайн салбарт зарлагдсан олон төрлийн урамшуулал, хөнгөлөлтүүдэд хамрагдах боломжтой.
Онлайн салбараар ЭНД дарж зочлоорой.
Мобикомын шинэ дугаар худалдан авах, симээ сэргээлгэхийн тулд заавал үйлчилгээний салбарт очих шаардлагагүй. Та өөрт ойрхон гэрээт борлуулагч болон СU сүлжээ дэлгүүрээс БЭЛЭН СИМ худалдан аваад байгаа газраасаа, хамгийн хурднаар урьдчилсан төлбөрт шинэ дугаараа үүсгэж, хуучин ашиглаж байсан дугаарынхаа сим картаа сэргээгээрэй. Бэлэн симний үнэ 3000₮.
Мобиком апликейшн ашиглан сим сэргээх
1. Мобиком апликейшны сим сэргээх цэс рүү орно
2. Сим сэргээх утасны дугаараа оруулна
3. Таны дугаарт бүртгэлтэй и-мэйл хаяг руу баталгаажуулах код илгээнэ. Хэрвээ и-мэйл хаяг бүртгэлгүй бол МВА болон үйлчилгээний салбарт хандан и-мэйл хаягаа бүртгүүлээрэй
4. Худалдан авсан бэлэн симны ард байрлах тооны F үсгээс өмнөх 9 оронг оруулах
5. Өөрийн E-mongolia бүртгэлээр нэвтэрч баталгаажуулалт хийнэ
7. Үйлчилгээ амжилттай болсоноос хойш 5 минутын дараа утсандаа сим картаа хийж ашиглана.
www.mobicom.mn ашиглан сэргээх


Анхааруулга- И-мэйл хаягаар очих баталгаажуулах тан кодын хүчинтэй хугацаа 10 минут байна. Тан код нь customercare@mobicom.mn хаягаас очно.
- Дараа төлбөрт болон Хосолсон төлбөрт шинэ дугаар үүсгэж авах боломжгүй.
- 18 насанд хүрээгүй хэрэглэгчийн хувьд БЭЛЭН СИМ ашиглан дугаараа сэргээх, мөн шинээр дугаар үүсгэж авах боломжгүй. Учир нь e-mongolia системээр насанд хүрээгүй хэрэглэгчийн мэдээллийг таньж баталгаажуулах боломжгүй байдаг.
- Байгууллагын нэр дээр дугаартай хэрэглэгч БЭЛЭН СИМ-ээр симээ сэргээх боломжгүй.

Таны залгасан дугаарын хэрэглэгч тухайн мөчид ярих боломжгүй, эсвэл завгүй байвал та хэлэхийг хүссэн зүйлээ дуут мессэжээр үлдээгээрэй. “Дуут мессэж” үйлчилгээ нь сарын суурь хураамжгүй.
Үйлчилгээний үнэ тариф
- Дуут мессэж нь тухайн залгаж буй хэрэглэгчийн багцын ярианы тарифаар тооцогдоно. Жишээлбэл: Мобикомын сүлжээнд үнэгүй ярьдаг хэрэглэгч мобикомын дугаарт дуут мессэж үлдээхэд үнэ төлбөргүй.
- Дуут мессэж үйлчилгээ нь сарын суурь хураамжгүй бөгөөд дуут мессэж сонсох, устгахад нэмэлт төлбөр тооцогдохгүй.
- Хэрэглэгч дуут мессэж үлдээгээгүй ч дохио дуугарснаас хойш утсаа таслаагүй тохиолдолд дуут мессэж үйлчилгээний төлбөр бодогдоно.
- 1 дуут мессэжийн үргэлжлэх хугацаа 60 секунд байна. Дуут мессэжийн хугацаа 60 секунд болоход дуудлага шууд тасарна.
Үйлчилгээг ашиглах заавар
Таны залгасан дугаарын хэрэглэгч:
- Хариу өгөөгүй
- Дуудлага авахаас татгалзсан
- Давхар дуудлагатай
- Холбогдох боломжгүй үед таны дуудлага дуут мессэж үйлчилгээ рүү шилжинэ.
Мөн та “202+Утасны дугаар” оруулаад, залгах товчийг дарж, дуут мессэжээ хүссэн үедээ илгээх боломжтой.
Идэвхжүүлэх, цуцлах заавар
Дуут мессэж үйлчилгээ нь бүх хэрэглэгчид шууд нээлттэй байх бөгөөд та хэрэглээнийхээ эрхийг нээж, хаах боломжтой.

Дуут мессэж сонсох заавар
1. Мессэжээр ирсэн тусгай дугаар руу шууд залган сонсох. (202XX тусгай дугаар)
2. 202 тусгай дугаар руу залган мессэжийн тусгай дугаарын сүүлийн 2 оронг оруулан сонсох
Дуут мессэж сонсоход нэмэлт төлбөргүй.


Мобиком Корпораци нь Монголд анх удаа Natural Language Processing технологи дээр суурилсан “ДУУ ХООЛОЙГООР ҮЙЛЧИЛДЭГ АВТОМАТ ХАРИУЛАГЧ”-ийн системийг Үйлчилгээний нэгдсэн төв буюу 2222 дуудлагын төвдөө нэвтрүүллээ.
Natural language processing (NLP) нь хүний хэл яриаг хиймэл оюун ухаанаар боловсруулж таних технологи юм.
Энэ технологи нэвтэрснээр хэрэглэгч 2222 дугаар руу залган оператортай холбогдох, эсвэл автомат хариулагчаас мэдээлэл авахын тулд гар утасныхаа товчийг дарахгүйгээр авахыг хүссэн үйлчилгээтэйгээ холбоотой үг, өгүүлбэрийг өөрийн дуу хоолойгоор хэлж, хэрэгцээт мэдээллээ авах боломж бүрдэж байна.
Одоогоор дуу хоолойгоор үйлчилдэг автомат хариулагчаас байгууллагын болон дараа төлбөрт хэрэглэгчид үйлчилгээ авах боломжтой бөгөөд хэрэглэгчдийн хамгийн түгээмэл асуудаг түлхүүр үгүүдийг таниулсан.
Жишээлбэл хэрэглэгч 2222 дугаарт холбогдон:
- Төлбөр (Төлбөрийн дүнгээ авъя, Миний төлбөр хэд гарсан байна? г.м)
- Төлбөрөөс 24 цагаар нээх (24 цагаар нээлгэе, 1 хоногоор нээх гэсэн юм, Дугаараа түр нээе г.м)
- Дата (Дата багц авъя, Дата авах гэсэн юм, 2 хоногийн дата авъя г.м)
- Дата багц бэлэглэе (Яаж дата бэлэглэх вэ? г.м)
- Гар утас зээл (Гар утас зээлийн шалгуур г.м)
- Урамшуулал (Шинэ урамшууллын мэдээлэл авъя, Одоо ямар урамшуулал байна? г.м)
- Ажилтантай холбогдох (Оператортой холбогдоё, Хүнтэй ярьмаар байна, Ажилтан г.м) түлхүүр үгээр өөрт хэрэгтэй үйлчилгээг цаг алдалгүй, шууд авах боломжтой.
Жич: Автомат хариулагчид таниулаагүй түлхүүр үг хэлсэн тохиолдолд таны хэлсэн үгийг танихгүй байх магадлалтай бөгөөд энэ тохиолдолд үг хэлэхгүй хэсэг хүлээгээд автомат хариулагчийн чиглүүлэг сонсон сонголт хийх, эсвэл дээрх жишээ түлхүүр үгнүүдээс ашиглан үйлчилгээ авах боломжтой.
Цаашид уг технологийг улам сайжруулж, хэрэглэгчийн автомат хариулагчаас үйлчилгээ авах үе шатыг илүү хялбар болгохоор ажиллаж байна.

FAMILY үйлчилгээ нь Мобикомын 6 хүртэлх хэрэглэгч групп үүсгэж хоорондоо хязгааргүй яриа хийж, нэмэлтээр дата багц авах, авто нэгжийн цэнэглэлт хийх, гишүүдийнхээ төлбөрийг төлөх боломжтой үйлчилгээ юм.
| Нөхцөл, үнэ тариф |
|
Бүртгүүлэх гишүүдийн тоо: 1 админ 5 гишүүн Админы үйлчилгээний багц: Дараа төлбөрт, хосолсон төлбөрт, VIP, VVIP Бүртгэлийн хураамж: 0₮ Ярины эрх: - Группын гишүүд хоорондоо үнэгүй ярих Гишүүн нэмэх: 1 удаа 5 хүртэлх, 0 төгрөг Гишүүн хасах: Сард 3 удаа, 0 төгрөг Админ эрх шилжүүлэх: Сард 1 удаа, 0 төгрөг Үйлчилгээний тусгай дугаар: 444 Дараа, хосолсон төлбөрт хэрэглэгчид админ болох боломжтой бөгөөд групп үүсгэх үнэгүй. /урьдчилсан төлбөрт багцын хэрэглэгч админ болох боломжгүй/ 1 хэрэглэгч зөвхөн 1 группт байх боломжтой ба хэрэглэгч сард 1 удаа групп үүсгэх боломжтой. Групп анх үүсгэснээс хойш 48 цагийн дотор багадаа 1 гишүүн нэмээгүй тохиолдолд групп устана. Группээ үүсгээд дотны 5 хүртэлх хүнээ нэмээд хоорондоо үнэгүй яриа хийнэ. Админ хэрэглэгч гэрээ цуцлах, гэрээ шилжүүлэх, дугаар хадгалах, дугаар солих, зэрэг үйлчилгээг авах боломжгүй ба эдгээр үйлчилгээг авах шаардлагатай бол группээ цуцалсны дараа авна. Группын гишүүд гэрээ цуцлах, гэрээ шилжүүлэх, дугаар хадгалах, дугаар солих үйлчилгээ авсан тохиолдолд бүртгэлтэй группээс хасагдана. Tourist багц, дата сим, манай интернэт үйлчилгээний хэрэглэгчид family үйлчилгээний гишүүн болох боломжгүй. Сар бүрийн 1-ний өдөр группын админ дугаар төлбөрөөс хаалттай байгаа тохиолдолд бусад гишүүд хоорондоо үнэгүй ярих боломжгүй. Админ төлбөрөө төлж дугаар нээгдсэнээр гишүүд хоорондоо үнэгүй яриа хийх эрх идэвхэжнэ. |
| Үйлчилгээ идэвхжүүлэх | ||||||||||||||||||||||
Хэрэглэгч family үйлчилгээг ашиглахдаа 444 тусгай дугаарт мессэж илгээх эсвэл Mobi app ашиглан үйлчилгээг авах боломжтой.
Авто цэнэглэлт хийж буй бүх дугаарыг цуцлах бол STOP гэсэн хүсэлт илгээнэ. |
| Групп дундаа ашиглах дата багц | ||||||||||
- Админ дундаа ашиглах дата багцыг группын гишүүд хэдэн 0, 1GB, 5GB, 10GB, 15GB, 20GB, 25GB ашиглах боломжтойгоор тохируулах боломжтой. Ашиглах хэмжээг тохируулаагүй тохиолдолд гишүүд ямар 1 хязгаарлалтгүй хэрэглэнэ. - Дата багцын хязгаар тогтоох бол Mobi app - Family үйлчилгээ - Дундаа ашиглах дата багц хэсгийн гишүүнийн дугаар дээр дарж хязгаар тохируулах товчийг идэвхжүүлж хадгална. - Хэрэглээний хязгаарыг сард хэдэн ч удаа тохируулах боломжтой ба хамгийн сүүлийн тохиргоо дараа сард хэрэгжинэ. - Дундаа ашиглах дата багцыг сольсон бол өмнөх хязгаар идэвхигүй болох ба админ шинээр хязгаар тогтоох хүртэл хязгаарлалтгүй хэрэглэнэ. - Дата багц хэрэглэгч цуцлах эсвэл группын админ солигдох хүртэл сар бүр автоматаар идэвхжиж админ дугаарын төлбөр дээр нэмэгдэж тооцогдоно. - Дундаа ашиглах дата багцыг сард 1 удаа солих боломжтой. - Дундаа ашиглах дата багцыг зөвхөн моби апп-с идэвхжүүлэх боломжтой. - Дундаа ашиглах дата багцыг сар дамнан ашиглах боломжгүй мөн hotspot цацаж ашиглах боломжгүй. - VIP, VVIP багцын хэрэглэгчид Family үйлчилгээний 25GB дата багц урамшууллаар үнэгүй дагалдана. VIP, VVIP багцын хэрэглэгч бол мобиком апп-н family үйлчилгээ хэсэг рүү орж дундаа ашиглах 25GB дата багцыг идэвхжүүлнэ. Таны төлбөр дээр нэмэгдэнэ гэж сануулга гарч ирэх ба хэрэглэгч идэвхжүүлсэн ч дараа сарын хэрэглээний төлбөр дээр нэхэмжлэгдэхгүй. |
| Авто нэгжийн цэнэглэлт | |||||||||||||||
|
Админ хэрэглэгч хосолсон, урьдчилсан төлбөрт дугаартай хэрэглэгчдийг сар бүр тогтмол дүнгээр, сар бүрийн 1-нд өөрийн төлбөр дээр нэмж нэгж цэнэглэх боломжтой үйлчилгээ юм. Та авто цэнэглэлт үйлчилгээг идэвхжүүлэх бол 444 дугаарт мессэж илгээх эсвэл Mobi app ашиглан идэвхжүүлэх боломжтой.
- Хэрэглээ хязгаарлах лимиттэй бол авто цэнэглэлт үйлчилгээг ашиглах боломжгүй. |


