Урьдчилсан төлбөрт болон хосолсон төлбөрт хэрэглэгч таны дугаарын бүртгэл бүрэн бол тухайн дугаараа ашигласан хугацаанаас хамааран шуурхай нэгж үйлчилгээг ашиглах эрхтэй болно. Мөн та Мобиком аппликейшн ашиглан Шуурхай нэгжээ хамгийн хялбараар авах боломжтой. ЭНД дарж заавар үзнэ үү.

Шуурхай нэгж үйлчилгээний нөхцөл:


Шуурхай нэгжийн зээлийн хэмжээ боломжтой хэмжээнд хүрэх хүртэл хэдэн ч удаа авах боломжтой.

!!! IPhone маркын утастай зарим хэрэглэгчид *300#-аар зээл авах боломжгүй байх бөгөөд доорх зааврын дагуу шуурхай зээлээ авна.

- *210# дотроос 300 гэж бичээд авч болно.
- *210# дотроос *100# гэж бичээд 3 удаа авах эсвэл *100#, *200# гэж бичээд авах боломжтой 

Шуурхай нэгжийн үлдэгдэлтэй хэрэглэгч дараах үйлчилгээнүүдийг авах бол үлдэгдэл төлбөрөө төлсөн байх шаардлагатай.

1. Багц хооронд шилжих
2. Гэрээ шилжүүлэх
3. Өөрийн хүсэлтээр гэрээ цуцлах

Шуурхай нэгж үйлчилгээний үлдэгдэл шалгах

*210# цэс ашиглах

Шуурхай нэгж үйлчилгээний төлбөр

Шуурхай нэгж үйлчилгээг ашиглан авсан нэгжийн зээлийн дүнгийн 10%-тай тэнцэх төлбөр тооцогдоно.
Жишээ нь: 100 нэгж зээлсэн бол 100 + 10 (10%) = 110 нэгж эргүүлэн төлнө. 

Шуурхай нэгж үйлчилгээг буцаан төлөх нөхцөл

- Нэгжийн зээлийн үлдэгдэлтэй хэрэглэгч дансаа цэнэглэгч картаар( нөхцөл 1, нөхцөл 2) цэнэглэсэн тохиолдолд үндсэн нөхцөлийн дагуу зээлийг шууд суутгана. 

- Задгай нэгж болон Surprise үйлчилгээ ашиглан цэнэглэсэн тохиолдолд нэгжийн зээл ДАРАГДАХГҮЙ.

- Шуурхай нэгжийн зээлийн хэмжээ зээлэх боломжтой хэмжээнд хүрээгүй бол зээлэх хэмжээ хүрэх хүртэл хэдэн ч удаа зээлэх боломжтой байна.

Урьдчилсан болон хосолсон төлбөрт бүх хэрэглэгчид 100 - 4000 хүртэлх ШУУРХАЙ нэгжийг мобиком апликейшнаасаа шууд авах боломжтой. 

Доорх заавартай танилцана уу.

Бусад шуурхай нэгж үйлчилгээтэй холбоотой үнэ тариф, ашиглах зааварыг ЭНД дарж үзнэ үү.


Дата багц худалдан авах үед шуурхай нэгж авах нөхцөл

Хэрэглэгч дата багц идэвхжүүлэх хүсэлт илгээхэд хэрэглэгчийн дансны нэгжийн үлдэгдэл дата багцыг идэвхжүүлэхэд хүрэлцэхгүй тохиолдолд дутсан дүнгээр шуурхай зээлээр дата багцыг идэвхжүүлэх боломжтой.

ВЕ-гийн хэрэглэгчид 1 өдрийн хязгааргүй TALK, CHAT, LIKE, MJoy, Play багцуудыг идэвхжүүлэхээр 234 руу хүсэлт илгээх үед дансан дахь нэгж багц худалдаж авахад хүрэлцэхгүй тохиолдолд дутсан нэгжийн дүнгээр шуурхай нэгж зээлэн багцыг идэвхжүүлэх боломжтой.

Багц

Дугаар ашигласан хугацаа 

Зээлийн хэмжээ

Идэвхжүүлэх суваг

 

 

 

УТҮ, ХТҮ

0-6 сар (180 хоног)

Зээл авах боломжгүй 

  1. *210#
  2. *500#, *1000#,… *4000#
  3. SMS Offer (Нэгжийн үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд 234, 592 тусгай дугаарт хүсэлт илгээн багц идэвхижүүлэх

 

7-12 сар (181-360 хоног)

100,200,....1000

12-с дээш сар (361-с дээш хоног)

100,200,....4000

Нэмэлт нөхцөл:

1. Хэрэглэгчийн шалгуур дээр үндэслэн дата багцыг идэвхжүүлэхэд хүрэлцэхүйц нэгж зээлэхийг санал болгоно. 

2. Хэрэглэгчийн идэвхжүүлэхийг хүссэн дата багцын үнэ хэрэглэгч нэгж зээлээд ч хүрэлцэхгүй бол Дата зээл үйлчилгээг санал болгохгүй. 

3. УТ болон ХТ бүх хэрэглэгчид дата зээл үйлчилгээг идэвхжүүлэх боломжтой байна.