Гэрээ цуцлах үйлчилгээ гэж юу вэ?

Тодорхой шалтгааны улмаас Дараа төлбөрт ангиллын дугаарыг цаашид ашиглах шаардлагагүй болсон үед энэхүү үйлчилгээг авна. 
Гэрээ цуцлах үйлчилгээг сар бүрийн 5-ны өдрөөс эхлэн тухайн сарын сүүлийн өдөр хүртэлх хугацаанд авах боломжтой. 
Энэ үйлчилгээ нь үнэ төлбөргүй.

Гэрээ цуцлах үйлчилгээг авахдаа бүрдүүлэх бичиг баримт

Хувь хэрэглэгч

1. Тоон гарын үсэг, эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт
2. Гэрээ цуцлах үйлчилгээ авах гэж буй хэрэглэгч өөрийн биеэр очин үйлчилгээ авна.

 Delete 

Байгууллагын хэрэглэгч

1. Албан бичиг
2. Байгууллагаа төлөөлөн очиж буй хүн тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт

 Delete 

Төлбөр тооцоо хэрхэн бодогдох вэ?
1. Гэрээ цуцлах үйлчилгээ захиалж буй тухайн сарын багцын суурь хураамжийг бүтэн нэхэмжлэх ба дагалдах хэрэглээний эрхийг бүтэн олгоно.
2. Хэрэглэгч үйлчилгээ цуцлах өдрийг хүртэлх ашигласан үйлчилгээний төлөгдөөгүй бүх төлбөрийг төлж барагдуулна.

Delete

Анхаарах

Гар утас зээлээр эсхүл хөнгөлөлттэй нөхцлөөр авсан хэрэглэгч хугацаанаасаа өмнө гэрээ цуцлах үйлчилгээ авч байгаа бол тухайн үеийн гар утас зээлийн нөхцөл цуцлах журмын дагуу гар утасны зээлийн төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсны дараа дугаарын гэрээг цуцлах үйлчилгээг авах боломжтой байна.

Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч сим картаа сэргээх үйлчилгээг доорх сувгаар авах боломжтой.

Салбар, Агент

  • Хувь хэрэглэгч: 
    • Тоон гарын үсэг, цахим үнэмлэх эсвэл цахим үнэмлэхийн лавлагаа
  • Байгууллагын хэрэглэгч: 
    • Албан бичиг
    • Байгууллагаа төлөөлөн очиж байгаа хүний цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт

Mobicom апп, www.mobicom.mn

  • CU, GS25-с бэлэн сим карт авч сэргээх. Ашиглах зааврыг ЭНД дарж авна уу
  • eSIM-р сэргээн авах. Ашиглах зааврыг ЭНД дарж авна уу.
  • Байгууллагын дугаартай хэрэглэгчид онлайнаар сим сэргээх боломжгүй

Үнэ тариф:

  • Салбар: 5,000₮
  • Агент, мобиком апп, www.mobicom.mn: 3,000₮
  • eSIM: Бүх сувгаар 5,000₮

Анхааруулга

  • Үйлчилгээний салбарт хандан сим сэргээх үйлчилгээ авах төлбөр 5,000₮
  • Агент болон мобиком апп www.mobicom.mn ашиглан биет сим сэргээх төлбөрт 3,000₮. Байгууллагын дугаартай хэрэглэгчид албан бичигтэй салбарт хандах тул энэ нөхцөлд хамаарахгүй
  • Байгууллагын дугаартай хэрэглэгчид онлайнаар сим сэргээх боломжгүй
  • Дараа төлбөрт багцын хэрэглэгч сим сэргээх бүрд 5,000₮, үнэгүй сэргээх боломжгүй
  • HAPPY PARENTS үйлчилгээнд бүртгэлтэй stars багцтай дугаарын сим картыг эцэг эх, асран хамгаалагчийн цахим үнэмлэхээр сэргээх боломжтой
 

Багц солих үйлчилгээ гэж юу вэ?
Багц солих үйлчилгээ гэдэг нь дугаараа солихгүйгээр багцын төрлөө өөрчлөхийг хэлэх ба сард 1 удаа тус үйлчилгээг авах боломжтой бөгөөд таны хүсэлт гаргасан өдөр багц солигдоно.

Та үйлчилгээний салбар болон лавлах төвд хандалгүй мобиком апликейшн ашиглан багцаа солих заавар авах бол ЭНД дарна уу.

Багц солих үйлчилгээг авахад бүрдүүлэх бичиг баримт

Хувь хэрэглэгч

1. Тоон гарын үсэг эсвэл цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт
2. Багц солих үйлчилгээ авах гэж буй хэрэглэгч өөрийн биеэр очин үйлчилгээ авна.

Байгууллагын хэрэглэгч

1. Албан бичиг
2. Байгууллагаа төлөөлөн очиж буй хүний цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт 

Төлбөр тооцоо хэрхэн бодогдох вэ?

"Багц солих" үйлчилгээг хүсэлт гаргасан тухайн өдөр нь биелүүлэх бөгөөд хуучин болон шинэ багцын суурь хураамжийг ашигласан хоногт нь дүйцүүлэн нэхэмжилнэ. 
Шинэ багцын дагалдах хэрэглээний эрхүүдийг бүтэн олгоно. Миний Моби багцын хэрэглэгчийн хувьд багц солих үйлчилгээ авсан тухайн сардаа хэрэглээний эрхээ 1 удаа солих боломжтой байна.

Санамж:

1. Гар утас зээлээр авсан хэрэглэгч багцаа бууруулах боломжгүй. Харин багцаа ахиулсан бол анх зээл авсан багц хүртэл бууруулах боломжтой. Жишээ нь: Анх зээл авахдаа 24800₮ багцтай байсан ба ахиулаад 34800₮ багц руу орсон бол зээлийн гэрээний хугацаанд буцаад 24800₮ багц руу бууруулах боломжтой.

2. Хэрэглэгч багц ахиулан өндөр барьцаа төлбөрийн нөхцөлтэй багц руу шилжиж байгаа тохиолдолд барьцаа төлбөрийг зөрүүг нэмж байршуулна. 

3. Төлбөрөөс хаалттай дугаарт багц солих үйлчилгээг олгохгүй тул та төлбөрөө төлж дугаараа нээгдсэний дараа үйлчилгээ авах боломжтой.

4. Миний моби багцын хэрэглэгч багц солихдоо дата хэрэглээгээ солиогүй хэвээр нь багц сольж байгаа бол хуучин дата багцын үлдэгдэлээрээ ашиглана.  Хэрэв дата багцаа сольж байгаа бол хуучин багцын дагалдах дата багцын үлдэгдэл устаж шинээр дагалдах дата багцыг бүтнээр олгож суурь хураамжийг шинэ багц руу шилжсэн үлдсэн хоногт дүйцүүлнэ.

    Хэрэглэгч Дараа төлбөрт үйлчилгээний 5 дугаарыг эзэмших боломжтой ба өөрийн биеэр Мобикомын үйлчилгээний салбарт харгалзах бичиг баримтыг бүрдүүлэн ирж Дараа төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч болох боломжтой. Дугаарын эзэмшигч нь хэн байхаас хамааран хувь хэрэглэгч, байгууллагын хэрэглэгч гэж ангилна. Хувь хэрэглэгч нь байгууллагын хөнгөлөлт /cons_corp/ авах 5 хүртэл дугаарыг эзэмших боломжтой байна.

Гэрээ шилжүүлэх үйлчилгээ гэдэг нь хэрэглэгч өөрийн дугаарын эзэмших эрхийг өөр хэрэглэгчид шилжүүлэхийг хэлнэ. Гэрээ шилжүүлэх үйлчилгээг сар бүрийн 05-ны өдрөөс эхлэн үйлчилгээний салбарт өөрийн биеэр, гэрээгээ шилжүүлэн авах гэж буй хэрэглэгчийн хамт хандаж авна.

  • Хувь хэрэглэгч: 
    • Гэрээ шилжүүлж байгаа болон шилжүүлэн авч байгаа 2 хэрэглэгч тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттай хандана.
  • Байгууллагын хэрэглэгч:
    • Албан бичиг
    • Байгууллагаа төлөөлөн очиж буй хүний цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт 

Дараа төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч гэрээ шилжүүлэх үйлчилгээ авахын тулд дугаар дээр нь хамгийн багадаа 1 сарын төлбөр бодогдсон байх шаардлагатай.

Нөхцөл Үнэ
Гэрээ шилжүүлэх | Байгууллагаас хувь хүн рүү 10,000₮
Гэрээ шилжүүлэх | Хувь хүнээс байгууллага руу
Гэрээ шилжүүлэх | Хувь хүнээс хувь хүн рүү
Гэрээ шилжүүлэх | Байгууллагаас байгууллага руу 20,000₮

Анхааруулга

Гэрээ шилжүүлэхэд тухайн хэрэглэгч төлбөр тооцооны үлдэгдэлгүй байх шаардлагатай.

 

Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчийн түр хугацаанд ашиглахгүй болсон дугаарыг хэрэглэгчийн хүсэлтээр 1-12 сар хүртэлх хугацаанд сарын суурь хураамж нэхэмжлэхгүйгээр хадгалах төлбөрт үйлчилгээг хэлнэ. 

Дугаар хадгалах үйлчилгээг сар бүр 10'000 төгрөгөөр авах ба та өөрийн биеэр үйлчилгээний салбарт тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримтын хамт ирэх дугаар хадгалах үйлчилгээг идэвхжүүлээрэй.

Анхааруулга

Гар утас хуваан төлөх буюу зээлээр авсан болон багцын хугацаатай гэрээ байгуулсан хэрэглэгч дугаараа хадгалуулах боломжгүй.

 

Дугаар солих үйлчилгээ гэдэг нь гэрээний эзэмшигч болон багцын төрлөө өөрчлөхгүйгээр дугаараа өөрчлөхийг хэлнэ. Хэрэглэгч дугаар солих үйлчилгээг сард 1 удаа үйлчилгээний салбарт хандан авах боломжтой байна. Дугаар солих үйлчилгээг хүсэлт гаргасан тухайн өдөр нь идэвхжүүлнэ.

Хэрэглэгч үйлчилгээний салбарт өөрийн биеэр тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэй хандан үйлчилгээг авна.

Дугаар солих үйлчилгээний төлбөр 5,000₮

Хэрэглэгч сим картныхаа пин болон пук кодыг мартсан бол, эсвэл пин кодоо 3 удаа буруу хийгээд блоклосон байгаад пук кодоо мартсан бол лавлах шугамаар холбогдон эсвэл үйлчилгээний салбарт тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттай хандан пин, пук кодоо авах боломжтой.

Блок гаргахдаа: Пук кодоо 1 удаа оруулан 4 оронтой пин кодыг 2 удаа давтаж оруулснаар сим карт блокоос гарна.

Лавлах төвтэй холбогдох

  • Мобикомын дугаар: 2222
  • Бусад операторын дугаар: 1800-2222
     

Анхааруулга

Пук кодоо 10 удаа буруу хийвэл сим карт гэмтэх бөгөөд шинээр сим карт сэргээж авна.

Хэрэглэгч өөрөө лавлах руу холбогдох шаардлагатай.

 

 

 

ХэрДараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч сүүлийн 3 сарын (хуанлийн бүтэн 3 сар) ашигласан хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг үйлчилгээний салбарт өөрийн биеэр тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримттайгаа хандан сар бүрийн 5-ны өдрөөс эхлэн хэвлэмэл байдлаар авах боломжтой. 

Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг гаргахад дараах үнэ тариф мөрдөгдөх ба та англи болон монгол хэл дээр хэвлүүлэн авах боломжтой.

1 удаа дэлгэрэнгүй билл авахад 10,000₮ (Сүүлийн 3 сарын хэрэглээний дэлгэрэнгүй гарах боломжтой, Хэрэглэгч хүсвэл сүүлийн 3 сараас аль 1 сараа сонгон гаргуулах боломжтой. 1-3 сарын дэлгэрэнгүй биллийн төлбөр 10,000₮)

Хэрэглэгчийн төрөл Бүрдүүлэх бичиг баримт
Хувь хэрэглэгч 1. Дэлгэрэнгүй биллд хамаарах утасны дугаар (үйлчилгээ олгох үед утасны дугаарт ТАН код илгээнэ)
2. Тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт
Байгууллагын хэрэглэгч 1. Дэлгэрэнгүй биллд хамаарах утасны дугаар (үйлчилгээ олгох үед утасны дугаарт ТАН код илгээнэ)
2. Байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдэг бүхий албан бичиг
3. Байгууллагаа төлөөлөн ирж буй хүний хүчин төгөлдөр цахим үнэмлэх

Анхааруулга

Дугаар эзэмшигч хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтаа авахдаа өөрийн дугаар, утастайгаа ирэхийг анхаарна уу.

 

    Үйлчилгээний нөхцөлийн дагуу дугаар нь цуцлагдсан хэрэглэгч, дараа төлбөрт дугаараа 30 хоногийн дотор үйлчилгээний салбарт өөрийн биеэр хандан шинэ дугаарын нөхцөлөөр сэргээн авах боломжтой.

Үйлчилгээний салбарыг ЭНД дарж харна уу.

 

 

Зүй зохисгүй хэрэглээ

Хэрэглэгч нэг дор их хэмжээгээр текст болон дуут мессэж илгээсэн, дата дамжуулсан, гар утас төхөөрөмж болон сим картанд нэмэлт програм хангамж суулгасан, бусад төхөөрөмжтэй холбосон, сүлжээнд холбогдсон гар утас, төхөөрөмжөөс вирус тараасан, халдлага хийсэн, сим картаа дотуур холбоо болгосон зэргээр үйлчилгээ үзүүлэгчээс зөвшөөрөөгүй хэрэглээ хийхийг хэлнэ.

Зүй зохисгүй хэрэглээгээр үйлчилгээ нь хаагдсан бол хэрхэн нээлгэх вэ?

  • Мессэж эрх хаагдсан бол 24 цагийн дараа автоматаар нээгдэнэ.
  • Ярианы эрх хаагдсан бол тухайн сарыг дуустал хаалттай байх ба дараа сард хэрэглэгч үйлчилгээний салбарт хандан үйлчилгээг нээлгэнэ.
  • Зүй зохисгүй хэрэглээгээр хаагдсан дугаараа нээлгэх төлбөр 5,000₮
    Салбарын байршил харах бол ЭНД дарна уу. Байгууллагын хэрэглэгчийн хувьд харилцагч хариуцсан менежертээ хандана уу.

Хэрэглэгчийн хүсэлт:

Хувь хүн бол хэрэглэгчийн өргөдөл иргэний үнэмлэх, байгууллага бол албан бичгээр хүсэлтээ гаргана.

Хэрэглээ хязгаарлах түвшин гэж юу вэ?

    Дараа төлбөрт үйлчилгээний миний моби багцтай хэрэглэгчдийн дугаарын хэрэглээ сонгосон түвшинд хүрсэн тохиолдолд гарах хэрэглээг хязгаарлах үйлчилгээ юм.

Хэрэглээ хязгаарлах нэмэлт үйлчилгээг идэвхижүүлэх

Та мобиком апп, www.mobicom.mn ашиглан онлайнаар үйлчилгээ авахдаа хэрэлэгч өөрөө хүссэн тохиолдолд хэрэглээ хязгаарлах түвшин 100,000₮-р тогтоож болно. Хэрэв хэрэглэгч хүсэхгүй бол хэрэглээ хязгаарлах түвшин тогтоохгүй байж болно.

Багцын суурь хураамж

Хэрэглээ хязгаарлах түвшин

24,000 - 105,000₮

+100,000₮

Таны сонгосон багцын суурь хураамж дээр 100,000₮ нэмэгдэж хэрэглээ хязгаарлах түвшин тогтоогдоно. Хэрэглэгч моби апп руу хандах хэрэглээ хязгаарлах нөхцөлөө өөрөө хаах болон нээх боломжтой.

Үйлчилгээний салбар болон лавлахын ажилтантай холбогдон хэрэглээ хязгаарлах түвшин тогтоолгох өөрчлүүлэх боломжгүй тул та моби апп-аа ашиглаарай.

Хэрэглээ хязгаарлах нөхцөл заавал тогтоох нөхцөл:

  • Гадаад иргэншилтэй хэрэглэгч
  • Задгай хаягтай хэрэглэгч
  • Хугацаа дууссан цахим үнэмлэхтэй хэрэглэгч
  • Албан ёсны нутаг дэвсгэрээс өөр хаяг дээр гэрээ хийсэн хэрэглэгч

Дээрх хэрэглэгчид хэрэглээ хязгаарлах нөхцөл хугацаагүй тогтоогдоно. Өөрөөр хэлбэл хэрэглэгч өөрөө цуцлах боломжгүй.

Дугаар эзэмшдэг нь үнэн болох тодорхойлолтыг тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр бичиг баримттайгаа үйлчилгээний салбарт өөрийн биеэр хандан авах боломжтой.

Үйлчилгээний төлбөр: 5,000₮