Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ шилжүүлэх
daraa tulburt uilchilgeenii geree shiljuuleh
Гэрээ шилжүүлэх үйлчилгээ гэдэг нь хэрэглэгч өөрийн дугаарын эзэмших эрхийг өөр хэрэглэгчид шилжүүлэхийг хэлнэ. Гэрээ шилжүүлэх үйлчилгээг сар бүрийн 05-ны өдрөөс эхлэн үйлчилгээний салбарт өөрийн биеэр, гэрээгээ шилжүүлэн авах гэж буй хэрэглэгчийн хамт хандаж авна.
- Хувь хэрэглэгч:
- Гэрээ шилжүүлж байгаа болон шилжүүлэн авч байгаа 2 хэрэглэгч тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримттай хандана.
- Байгууллагын хэрэглэгч:
- Албан бичиг
- Байгууллагаа төлөөлөн очиж буй хүний цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримт
Дараа төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч гэрээ шилжүүлэх үйлчилгээ авахын тулд дугаар дээр нь хамгийн багадаа 1 сарын төлбөр бодогдсон байх шаардлагатай.
| Нөхцөл | Үнэ |
| Гэрээ шилжүүлэх | Байгууллагаас хувь хүн рүү | 10,000₮ |
| Гэрээ шилжүүлэх | Хувь хүнээс байгууллага руу | |
| Гэрээ шилжүүлэх | Хувь хүнээс хувь хүн рүү | |
| Гэрээ шилжүүлэх | Байгууллагаас байгууллага руу | 20,000₮ |
Анхааруулга
Гэрээ шилжүүлэхэд тухайн хэрэглэгч төлбөр тооцооны үлдэгдэлгүй байх шаардлагатай.
mobiAI-с асуух