Харилцагч та мэдээллийн аюулгүй байдлаа хангахын тулд нэн түрүүнд апликейшн болон вэб хуудсанд нэвтрэх нэр, нууц үгийн нууцлалыг маш сайн хангах нь зүйтэй.
Үүний тулд дараах зөвлөмжүүдтэй танилцана уу:
Аюулгүйн зөвлөмж
- Монпэй апликейшн болон www.monpay.mn вэб хуудсаар нэвтрэх утасны дугаар, и-мэйл хаяг, нэвтрэх нууц үгийг өөрийн ашиглаж буй интернэт хөтөч (browser) дээр сануулж орхихгүй байх
- Системээс автоматаар үүссэн нууц үгийг солих, тодорхой хугацаанд шинэчилж байх ба нэвтрэх нууц үгээ:
- Өөрийн бусад зүйлд ашигладаг нууц үгнээс өөрөөр үүсгэх
- Үсэг, тоо, тусгай тэмдэгт зэргээс бүрдсэн байдлаар үүсгэх
- Нэвтрэх нэр болон нууц үгийг гар утас, төхөөрөмжийн аль нэг тэмдэглэлийн хэсэгт бичиж үлдээхгүй байх
- Утсаар, вэбээр болон и-мэйлээр нууц үгийг тань хэн нэгэн асуусан тохиолдолд хэлэхгүй байх
- Вэб болон апликейшнаар нэвтрэн мэдээлэл, үйлчилгээ авч дууссаны дараа ГАРАХ товчийг заавал дарж системийг бүрэн хаах
- Өөрийн гар утсаа бусдад ашиглуулахгүй байх, хэрэв ашиглуулах бол мессэж, мессенжер, апликейшн гэх мэт монпэй цахим дансны гүйлгээ, үйлчилгээ авч болох функцийг түгжих
- Утасны үйлдлийн систем болон суулгасан апликейшныг цаг тухайд нь шинэчлэх, апликейшныг баталгаатай эх сурвалжаас татаж суулгах, гар утас болон апликейшны үйлчилгээ үзүүлэгчийн зөвлөсөн өөрчлөлтийг хийх
Монпэй нь Монгол банкаар баталгаажсан, Монголын анхны тусгай зөвшөөрөл бүхий үндэсний цахим төлбөр тооцооны хэрэгсэл юм.
- Монпэй үйлчилгээг бүх үүрэн холбооны хэрэглэгч авах боломжтой.
- Та монпэй үйлчилгээнд монпэй апплийкешн ашиглан бүртгүүлэх ба монпэй аппликэйшнаасаа онлайнаар гэрээ байгуулах, эсвэл үйлчилгээний салбарт хандан цахим мөнгөний гэрээ байгуулах боломжтой.
- Онлайнаар гэрээ байгуулах зааврыг ЭНД дарж харна уу.
|
Шинэ хэрэглэгчийн урамшуулал |
| Монпэй үйлчилгээнд нэгдсэн шинэ хэрэглэгчид 100₮-ний урамшууллыг монпэй дансанд олгоно. |
Монпэй цахим мөнгөний гэрээг бүх операторын хэрэглэгчид үйлчилгээний салбарт бичиг баримттайгаа хандан эсвэл monpay аппликэйшн ашиглан онлайнаар байгуулах боломжтой.
Та салбарын байршил, цагийн хуваарьтай ЭНД дарж танилцаарай.
Онлайнаар гэрээ байгуулахад монпэй аппликэйшнд бүртгэлтэй 18-с дээш настай байх шаардлагатай.
Онлайнаар гэрээ байгуулах зурган заавар



- Монпэй аппликэйшн профайл цэс рүү орж гэрээ байгуулах хэсэгт дарна
- Цахим мөнгөний гэрээ хэсгийн доор байрлах гэрээ байгуулах хэсэгт дарна
- Мэдээллийн эзний зөвшөөрөл олгох хэсэгтэй уншиж танилцаад би энэхүү зөвшөөрлийг олгож байна хэсгийг чеклээд зөвшөөрөх дарна
- Бүртгэлтэй утасны дугаарт нууц код авч баталгаажуулах хэсэг рүү орно
- Утасны дугаарт ирсэн 6 оронтой кодыг 1 минутын дотор оруулна
- Дараа нь Дан систем буюу e-mongolia руу нэвтэрч баталгаажуулна
- Өөрийн ашигладаг и-мэйл хаяг болон хувийн мэдээллээ бөглөнө
- Цахим мөнгөний гэрээтэй уншиж танилцаад цааш үргэлжилнэ
- Царай уншуулж баталгаажуулалт хийнэ
- Царайгаа камерт уншуулан таниулна
- Хэрэглэгчийн бүртгэл хэсэгт оруулсан и-мэйл хаягийг дахин оруулж, баталгаат гарын үсгээ зурна
- Монпэй үйлчилгээний гүйлгээ хийх 4 оронтой пин кодыг оруулан баталгаажуулна
Онлайнаар гэрээ байгуулах видео заавар
Та монпэй аппликэйшн ашиглан монпэй үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой. Доорх зааврыг дагаад хийхэд л хангалттай.


- Нүүр хэсэгт байрлах бүртгүүлэх товч дээр дарна
- Өөрийн ашигладаг утасны дугаараа оруулна
- Таны дугаарт 4 оронтой код очих ба 45 секунпын дотор ирсэн кодыг оруулна
- Монгол улсын иргэн хэсгийг сонгоно
- Өөрийн регистрийн дугаарыг оруулан баталгаажуулах дарна
- Утасны дугаарт эсвэл e-mongolia аппликэйшндаа 6 оронтой код авч баталгаажуулах, мөн Дан систем рүү нэвтэрч баталгаажуулна
- Данс системийн бүртгэл баталгаажуулах 6 оронтой кодыг дахин оруулах ба хүчинтэй хугацаа 15 минут
- Өөрийн үүсгэсэн нууц үгийг оруулан нэвтэрнэ. Нэвтрэх нэр нь таны бүртгүүлэхдээ ашигласан утасны дугаар байна.
Анхаарах
- Монпэй үйлчилгээнд 18 болон түүнээс дээш насны хэрэглэгчид бүртгүүлэх боломжтой.
- 7-18 насны хэрэглэгчид үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой ба kids account үүснэ.
- 7-с доош насны хэрэглэгчид монпэй үйлчилгээнд бүртгүүлэх боломжгүй.


