Миний моби багц
Хэрэглэгч өөрийнхөө хэрэгцээнд нийцүүлэн хэрэглээний эрхээ өөрөө сонгож дараа төлбөрт миний моби багцын хэрэглэгч болно. Яриа болон дата хэрэглээний эрхийг хослуулан багцын дагалдах эрхээ үүсгэнэ. Жишээ нь: 10'000₮-н сүлжээндээ ярих эрх дээр 15'000₮-н 10GB дата багц сонгосон бол та 25'000₮-н суурь хураамжтай багцтай болно.
18-аас дээш насны хэрэглэгч өөрийн биеэр үйлчилгээний салбарт тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримттай хандана
Бүртгэлийн хураамж: 0₮
Багцын эрх |
Дагалдах эрх |
Үнэ |
|
Яриа |
Дуудлага бүрийн эхний 3 минут сүлжээ харгалзахгүй ярих эрх (дангаар үүсхэгүй) |
9,000₮ |
|
Сүлжээндээ хязгааргүй яриа (дангаар үүсэхгүй) |
10,000₮ |
||
Бүх сүлжээнд хязгааргүй яриа |
25,000₮ |
||
Дата |
10GB |
* |
15,000₮ |
25GB (5G) |
VOO Content + Sonsy music streaming үйлчилгээ |
30,000₮ |
|
35GB (5G) |
40,000₮ |
||
45GB (5G) |
VOO Premium + Sonsy music streaming үйлчилгээ |
50,000₮ |
|
70GB (5G) |
65,000₮ |
||
99GB (5G) |
80,000₮ |
||
Нэмэлт хэрэглээний эрхтэй багцууд
Нэмэлт хэрэглээний эрх |
Сарын хураамж |
Идэвхжүүлэх утга |
Цуцлах утга |
Тусгай дугаар |
|
Мессэж |
Сүлжээндээ хязгааргүй |
5,000₮ |
ON |
OFF |
200 |
Бүх сүлжээнд хязгааргүй |
10,000₮ |
D |
D OFF |
||
Дата |
Facebook + Messenger 10GB |
5,000₮ |
FBA |
FBA OFF |
592 |
Instagram+Threads 10GB |
5,000₮ |
IGA |
IGA OFF |
||
Tiktok 10GB |
5,000₮ |
TTA |
TTA OFF |
||
Youtube 10GB |
7,000₮ |
YTA |
YTA OFF |
||
Netflix 10GB |
7,000₮ |
NFA |
NFA OFF |
||
VOO дата 40GB |
7,000₮ |
VA |
VA OFF |
||
Teams 10GB |
5,000₮ |
TMA |
TMA OFF |
||
Google meet 10GB |
5,000₮ |
GMA |
GMA OFF |
||
Zoom 10GB |
5,000₮ |
ZMA |
ZMA OFF |
||
Apple music 10GB |
5,000₮ |
AMA |
AMA OFF |
||
Spotify 10GB |
5,000₮ |
SPA |
SPA OFF |
||
Анхаарах
• Зөвхөн миний моби багцын хэрэглэгч нэмэлт хэрэглээний эрхтэй багцыг идэвхжүүлэх боломжтой.
• Нэмэлт хэрэглээний эрхийг хэрэглэгч мобиком апп ашиглан идэвхжүүлэх болон цуцлах боломжтой.
• Нэмэлт хэрэглээний эрхтэй багцыг идэвхжүүлсний дараа цуцлах хүсэлт илгээгээгүй тохиолдолд тухайн нэмэлт эрх сар бүр автоматаар сунгагдаж төлбөр нэхэмжлэгдэнэ.
• Цуцлах хүсэлт илгээсэн тохиолдолд дараа сарын 1-ны өдөр цуцлагдана.
Барьцаа төлбөр
| Хэрэглэгч | Барьцаа |
| Монгол | 0₮ |
| Гадаад | 40,000₮ |
Хэрэглээ хязгаарлах нөхцөл:
Та мобиком апп, www.mobicom.mn ашиглан онлайнаар үйлчилгээ авахдаа өөрийн хүсэлтээр дараах байдлаар хэрэглээ хязгаарлах түвшин тогтоож болно.
Багцын суурь хураамж |
Хэрэглээ хязгаарлах түвшин |
24,000 - 105,000₮ |
Багцын суурь хураамж +100,000₮ |
Таны сонгосон багцын суурь хураамж дээр 100,000₮ нэмэгдэж хэрэглээ хязгаарлах түвшин тогтоогдоно
• Дагалдах дата багц дууссан тохиолдолд 256kbps хурдаар интернет рүү хандна
• 25GB, 35GB дата багцын сонголтод VOO үйлчилгээний content эрх, 45GB, 70GB, 99GB дата багцын сонголтод VOO үйлчилгээний premium эрх үнэгүй дагалдана.
• Та шинэ дугаар авах, эсвэл одоо ашиглаж буй дугаараа миний моби багцруу шилжих үед дагалдах VOO болон Sonsy үйлчилгээний нэвтрэх нэр, нууц үг мессэжээр илгээгдэнэ.
• Та дугаараа хадгалуулсан тохиолдолд VOO-н дагалдах багц нь мөн адил хадгалагдах тул VOO үйлчилгээ нь ажиллахгүй.
• Таны дугаар устсан тохиолдолд дагалдах VOO эрх нь мөн устана
KAOS багц
Kaos нь залууст зориулсан багц ба Monpay аппликэйшн ашиглан 505***** ID-с сонгон eSIM болон биет сим ашиглан 100% онлайнаар хэрэглэгч болох боломжтой. 18-с дээш настай хүн бүрд нээлттэй.
Нэмэлтээр дата, ярианы эрх авах, төлбөр төлөх гэх мэт бүх үйлчилгээг Monpay аппликэйшн ашиглан хийх юм.
Kaos нь сарын тогтмол суурь хураамжгүй дараа төлбөрт үйлчилгээ юм. Ямар 1 нэмэлт үйлчилгээ, дата, ярианы эрх аваагүй бол сарын төлбөр гэж тогтмол гарахгүй.
Ярианы нэмэлт багц
5,000₮-р 30 хоног бүх сүлжээнд залгалт бүрийн эхний 1 минут үнэгүй ярих боломж.
- Ярианы багцыг нэг удаа цэнэглэн ашиглах, эсвэл сар бүр тогтмол идэвхжүүлэх гэсэн 2 хэлбэрээр цэнэглэх боломжтой.
- 1 минутаас хэтэрсэн хэрэглээ тарифын дагуу бодогдоно.
- Ярианы багц аваагүй бол яриа болон мессэж Мобикомын задгай тарифаар бодогдоно:
- Яриа (бүх сүлжээнд): 1 минут – 80₮
- Мессеж (сүлжээ харгалзахгүй): 1 мессеж – 40₮
Монпэй аппликэйшн ашиглан ярианы эрхээ идэвхжүүлээрэй.
Нэмэлт дата багц
Монпэй аппликэйшн ашиглан доорх дата багцуудаас сонголтоо хийн хялбараар идэвхжүүлэх боломжтой.
Хэмжээний хязгаартай дата багцууд | ||
Хэмжээ |
Хоног |
Үнэ |
6GB |
6 өдөр |
4,500₮ |
8GB |
8 өдөр |
6,000₮ |
15GB |
15 өдөр |
10,000₮ |
23GB |
23 өдөр |
13,500₮ |
50GB |
30 өдөр |
50,000₮ |
Дээрх дата багцыг Monpay app - Kaos цэсний - Add data хэсгээс аваарай
Хурд болон хугацааны хязгаартай дата багцууд | ||
Хурд |
Хугацаа |
Үнэ |
5mbps |
6 цаг |
1,000₮ |
12 цаг |
1,500₮ |
|
24 цаг |
2,000₮ |
|
10mbps |
6 цаг |
1,500₮ |
12 цаг |
2,000₮ |
|
24 цаг |
2,500₮ |
|
Дээрх дата багцыг Monpay app - Kaos цэсний - MORE FOR YOU - Unlimited хэсгээс аваарай
Хугацааны хязгаартай дата багцууд | ||
Төрөл |
Хугацаа |
Үнэ |
Social |
6 цаг |
600₮ |
1 өдөр |
1,500₮ |
|
3 өдөр |
3,500₮ |
|
Gaming |
6 цаг |
600₮ |
1 өдөр |
1,500₮ |
|
3 өдөр |
3,500₮ |
|
Дээрх дата багцыг Monpay app - Kaos цэсний - MORE FOR YOU - Social / Gamingхэсгээс аваарай
- Social - Instagram, Facebook, Messenger, Threads,Tiktok ашиглана
- Gaming - Fortnite, Mobile Legends, Roblox, FC mobile, League of Legends, PubG ашиглана
Анхаарах
- Дата сонголтуудаас өөрт тохируулан сонгон Monpay аппликэйшн ашиглан төлбөрөө төлж баталгаажуулан дата багцаа идэвжүүлээрэй.
- Мобикомын бусад үндсэн дата багцуудаар цэнэглэх боломжгүйг анхаарна уу.
Flexy буюу дата бэлэглэх
- Flexy нэмэлт үйлчилгээ нь Monpay аппликэйшны KAOS цэсийн Home хэсэгт байрлах бөгөөд KAOS багцын хэрэглэгчид хоорондоо дата бэлэглэх боломжтой.
- KAOS хэрэглэгч нь Flexy цэс рүү нэвтэрч, дата бэлэглэх гэж буй хүний KAOS багцтай утасны дугаарыг оруулан Social, Gaming, Unlimited болон KAOS нэмэлт дата багцуудыг бэлэглэх боломжтой.
- Бэлэглэх дата багцын төлбөрийг Monpay апп ашиглан шууд төлнө.
- Дата багц бэлгэнд хүлээн авсан хэрэглэгчийн дугаарт шууд идэвхжинэ.
Panic button
Хэрэглэгч бүр сард нэг удаа ашиглах 100MB дата эрх байх бөгөөд аппликэйшн дээрээс Panic button дарж идэвхжүүлэх боломжтой.
- Хувааж ашиглах боломжгүй
- Сар бүрийн 1-нд дахин эрх үүснэ
- Хэрэглээ хаагдахад ашиглах боломжгүй
- 100MB дата дуусах үед мэдэгдэл мессеж ирэхгүй ба аппликэйшн дээрх Panic button товч идэвхигүй болно
KAOS Сим сэргээх
KAOS-н хэрэглэгчид Monpay аппликэйшнаар дамжуулан сим сэргээх боломжтой
- eSIM - 5,000₮ (жилд 1 удаа үнэгүй сэргээх боломжтой)
- Бусад сим - 3,000₮
Daalgy үйлчилгээ
Daalgy нэмэлт үйлчилгээ нь Monpay апп-н KAOS цэсийн Home хэсэгт байрлана. KAOS хэрэглэгчид Monpay хэрэглэгчид рүү дата багцын төлбөр төлүүлэх хүсэлт илгээх боломжийг олгоно
KAOS багцын хэрэглэгч Daalgy хүсэлт илгээх заавар:

Daalgy хүсэлт хүлээн авсан хэрэглэгч зөвшөөрөх заавар:
Ахнаарах
Хүсэлт хүлээн авсан хэрэглэгч дата багцын төлбөрийг зөвхөн Monpay апп ашиглан төлнө
Хүсэлт хүлээн авсан хэрэглэгч тус хүсэлтэд татгалзах боломжтой
Хэрэглэгч хэдэн ч Monpay апп-ын хэрэглэгчид рүү Daalgy хүсэлт илгээх боломжтой
Хүсэлт хүлээн авагч нэгэн зэрэг хэдэн ч төлбөрийн хүсэлт хүлээн авах боломжтой
Daalgy үйлчилгээгээр нэг хэрэглэгч рүү 1 цагийн дотор (60минут) нэг удаа хүсэлт илгээх боломжтой
Daalgy үйлчилгээгээр зөвхөн KAOS багцын хэрэглэгчдэд зориулсан Social, Gaming, Unlimited, нэмэлт дата багцуудаас сонгон төлбөр төлөлтийн хүсэлт илгээх боломжтой
Сим сэргээх
- eSIM-г онлайнаар monpay апп-аа ашиглан сэргээх
- Биет симийг CU, GS24 болон Мобикомын салбаруудаас авч мөн monpay апп ашиглан сэргээгээрэй.
- eSIM 5000₮, биет сим 3000₮
- Сим сэргээх үйлчилгээг жилд 1 удаа үнэгүй авах боломжтой. Үүнд зөвхөн eSIM хамаарна
Анхаарах
- Биет симийг CU, GS25-н салбаруудаас, Мобикомын үйлчилгээний салбаруудаас авах боломжтой
- Нэмэлт дата багц, ярианы багц авахдаа урьдчилан төлбөрөө төлнө
- Харин задгай яриа, мессеж болон нэмэлт үйлчилгээний хэрэглээ нь дараа төлөх нөхцөлөөр тооцогдоно
- Kaos багцын хэрэглэгчид нэмэлтээр дата багц аваагүй ч 128kbps хурдаар интернэт ашиглах эрхтэй
- Kaos багцын хэрэглэгч төлбөрөө төлөхгүй 3 сар болсон тохиолдолд 4 дэх сарын 1-ний өдөр дугаар цуцлагдана
Худалдан авалтын төлбөрөө “Дугаар дээрээ”
Нэг төлөлтөөр хэрэглээний бүх тооцоогоо төлөх хялбар шийдлийг танд санал болгож байна.
“ДУГААР ДЭЭРЭЭ” үйлчилгээтэй танилц.
Дараа болон Хосолсон төлбөрт багцын хэрэглэгчид мобикомын хамтрагч байгууллагуудаас худалдан авалт хийгээд төлбөрөө өөрийн дугаарын төлбөр дээр нэмж гаргуулах боломжтой. Танд зөвхөн гар утас болон СИМ карт нь байхад хангалттай.
Танд ямар давуу талтай вэ?
- Дараа нь төлөх шинэлэг үйлчилгээг ашиглах
- Хялбар, хурдан аргаар худалдан авалт хийх
- Нэг төлөлтөөр бүгдийг төлөх
- Шимтгэл болон хүүгүй нөхцөлөөр дараа төлөх
- Найдвартай, аюулгүй үйлчилгээ
Үйлчилгээний нөхцөл
“Дугаар дээрээ” үйлчилгээний шалгуур:
- Миний моби, Hybrid үйлчилгээний хэрэглэгчид ашиглах боломжтой байна.
Сүүлийн 9 сарын турш 9’900₮ болон түүнээс дээш хэрэглээтэй, мобикомын бүх төрлийн black листэнд ороогүй, өмнөх сарын төлбөрийн үлдэгдэлгүй, autobilling үйлчилгээнд бүртгүүлсэн бол 50’000₮ хүртэл худалдан авалт хийх боломжтой.
Харин сүүлийн 9 сарын турш 19’900₮ болон түүнээс дээш хэрэглээтэй, мобикомын бүх төрлийн black листэнд ороогүй, өмнөх сарын төлбөрийн үлдэгдэлгүй, autobilling үйлчилгээнд бүртгүүлсэн бол 100’000₮ хүртэл худалдан авалт хийх боломжтой. - Дараа төлбөрт mymobi, хосолсон төлбөрт hybrid багцын хэрэглэгчид уг үйлчилгээг ашиглах боломжтой.
- "Дугаар дээрээ" үйлчилгээ ашиглан худалдан авалт хийх үед үйлчлүүлсэн хамтрагч байгууллагаас НӨАТ-н баримтыг тухай бүрд олгоно.
- Таны нэр дээрх мобикомын дугаараас шалгуур хангасан зөвхөн нэг дугаар “Дугаар дээрээ” үйлчилгээг ашиглах боломжтой байна.
- Таны төлбөр “Дугаар дээрээ” үйлчилгээний болон бусад төлбөрийн нийлбэр дүнгээр нэхэмжлэгдэнэ.
- "Дугаар дээрээ" үйлчилгээ ашиглан хамтрагч байгууллагаас худалдан авалт хийсэн төлбөр, мобикомын хэрэглээний төлбөрийг хамтад нь 20-ны дотор
- Таны дугаар дээр "илүү төлөлт" байвал тухайн төлбөрийг Дугаар дээрээ үйлчилгээний төлбөрт суутгахгүй ба зөвхөн ярианы төлбөрт суутгана.
Хамтрагч байгууллага
1. Клиника
2. Мэнд апп
3. Enlighten апп
4. 35 үсэг апп
5. Lingors апп
Үйлчилгээ цуцлах
!!! Дугаар дээрээ үйлчилгээний гэрээ нь хугацаагүй байх ба хэрэглэгч мобиком апликейшнаар өөрөө цуцлах боломжтой байна.
!!! Үйлчилгээг хэрэглэгч өөрийн хүсэлтээр цуцлах бол үйлчилгээ авахаар гэрээ байгуулсан буюу бүртгүүлсэн тухайн сардаа цуцлах боломжгүй.
!!! Үйлчилгээг дараах нөхцөлүүдэд автоматаар цуцална. Үүнд:
- Гэрээ шилжүүлсэн
- Урьдчилсан төлбөрт үйлчилгээ рүү шилжсэн
- Дугаар устсан буюу ашиглалтаас гарсан
Хамтран ажиллах
Дараа төлөх шинэлэг үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгох, хялбар худалдан авалтын боломжийг бүрдүүлэх, дижитал орчинд бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй байгууллагуудтай бид хамтран ажиллахад бэлэн байна.
Байгууллагад ямар давуу талтай вэ?
- Хэрэглэгчдийн урсгалаа нэмэгдүүлэх;
- Хамтран ажиллах хугацаанд мессэж болон мобикомын 1 сая дагагчтай сошиал хуудсаар сурталчилгаа хийлгүүлэх;
- Шинэ зах зээлд компанийнхаа үнэ цэнийг нэмэгдүүлж бүтээгдэхүүн үйлчилгээгээ харилцан таниулах;
- Борлуулалтын орлогоо найдвартай, аюулгүй эх сурвалжаар цуглуулах боломжтой.
Та merchant.mobicom.mn вэб сайтад хандан бүртгүүлж, хамтран ажиллах хүсэлтээ ирүүлээрэй. Бид тантай эргэн холбогдох болно.
Гар утасны зээлтэй хэрэглэгч гэрээ шилжүүлэх боломжтой юу?
Гар утас зээлтэй хэрэглэгч гэрээ шилжүүлэхэд дугаарын эзэмшигч солигдох тул гар утас зээлийн үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөх шаардлагатай.
Гар утас зээлтэй хэрэглэгч гэрээ шилжүүлэх үйлчилгээ авах шаардлагатай бол сар бүрийн 5-ны өдрөөс эхлэн үйлчилгээний салбарт тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэй хандана. Хэрэглэгч өөрийн хүсэлтээр гар утас зээлээ цуцалж байгаа тохиолдолд ямар нэг торгууль төлбөр төлөхгүй.
Урьдчилсан төлбөрт дугаараа дараа төлбөрт үйлчилгээ рүү шилжүүлж болох уу?
Болно. Хэрэглэгч хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэй үйлчилгээний салбарт хандана.
- Урьдчилсан төлбөрт дугаартай хэрэглэгч дараа төлбөрт үйлчилгээнд шилжихэд хэрэглэгчийн дансан дахь нэгжийг хэрэглэгчийн шилжин орсон дараа төлбөрт үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэхийн эцсийн дүнгээс 1 нэгжийг 1 төгрөгөөр тооцон оруулна.
- Хэрэглэгчийн нэмэлт үйлчилгээний эрхийг хэвээр шилжүүлэх бөгөөд нэмэлт үйлчилгээний эрх дууссан тохиолдолд хэрэглэгч үйлчилгээний эрхээ цуцлах хүсэлт гаргаагүй бол дараа төлбөрт үйлчилгээ рүү шилжин орсон ч нэмэлт үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах боломжтой.
Урьдчилсан төлбөрт дугаартай хэрэглэгч Дараа төлбөрт үйлчилгээнд шилжихэд хэдэн төгрөг төлөх вэ?
Урьдчилсан төлбөрт хэрэглэгч Дараа төлбөрт үйлчилгээ рүү шилжихэд бүртгэлийн хураамж төлөх шаардлагатай (урамшуулалтай үед бүртгэлийн хураамж төлөхгүй). Дугаараа 12 сараас дээш хугацаанд ашигласан урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгч бүртгэлийн хураамжийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Дараа төлбөрт миний моби багцын нөхцөлийг ЭНД дарж харна уу.
Сард 2 удаа гэрээ шилжүүлэх, багц солих үйлчилгээ авч болох уу?
Гэрээ шилжүүлэх болон багц солих үйлчилгээг тухайн сард 1 л удаа авах боломжтой. Өөрөөр хэлбэл 5 сарын 20-нд багц солих, гэрээ шилжүүлэх үйлчилгээ авсан бол 6 сарын 1-ний өдрөөс эхлэн дахин багц солих, гэрээ шилжүүлэх үйлчилгээг авах боломжтой болно.
Санамж: Гэрээ шилжүүлэх үйлчилгээг сар бүрийн 5-ны өдрөөс эхлэн авах боломжтой.
Гар утасны зээлтэй хэрэглэгч дугаар хадгалах, түр хаах үйлчилгээ авах боломжтой юу?
Гар утас зээлээр авсан хэрэглэгч нь гэрээний хугацаанд үйлчилгээг тогтмол ашиглах гэрээ байгуулсан тул дугаар хадгалах үйлчилгээнд хамрагдах боломжгүй. Гар утас зээлийн гэрээг цуцалсаны дараа дугаар хадгалах үйлчилгээг авах боломжтой болно.Харин дугаар түр хаах үйлчилгээг авах боломжтой. Дугаар түр хаах үйлчилгээ авсан гар утас зээлтэй хэрэглэгчийн төлбөр тооцоо бүтэн бодогдоно.
Хадгалуулсан дугаараа сарын дундуур нээлгэвэл суурь хураамж бүтэн гарах уу?
Хадгалсан дугаараа сарын дундуур нээлгэж байгаа тохиолдолд сарын хураамжийг сарын үлдсэн өдөрт дүйцүүлэн нэхэмжилнэ. Багцад дагалдах хэрэглээний эрхийг бүтэн олгоно.
Багцаа сольсон дугаарын төлбөр хэрхэн тооцогдох вэ?
Хуучин багцаас шинэ багц руу шилжиж байгаа хэрэглэгчийн багцын суурь хураамж нь харгалзах багцыг ашигласан өдрөөр нь дүйцүүлэн тооцно.
Жишээ нь: 30 хоногтой сарын 15 хоногт Hybrid_9900 багцаар ашиглаж байгаад багцаа Hybrid_14900 руу ахиулсан бол. 9900/30*15=4950₮, 14900/30*15=7450₮ 4950₮+7450₮=12400₮ нэхэмжилнэ.
Санамж: Төлбөр дүйцүүлэн тооцох нь зөвхөн суурь хураамжид хамаарна. Нэмэлт үйлчилгээ ашигласан, нэгж шилжүүлэг хийсэн зэрэг төлбөртэй үйлчилгээнүүд суурь хураамж дээр нэмэгдэн тооцогдоно.
Сарын эхний цөөн хэдэн өдөр дугаараа ашиглачихаад хадгалуулбал суурь хураамж хэрхэн бодогдох вэ?
Сарын дундуур дугаар хадгалуулах хүсэлт гаргасан хэрэглэгчийн сарын хураамжийг бүтэн нэхэмжилнэ.
Дугаараа түр хаалгасан тохиолдолд буцааж нээлгэхгүй хэр удаан байж болох вэ?
Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч дугаараа түр хаалгасан өдрөөс хойш сарын 20-ны өдрийг хүртэл буюу төлбөр төлөх эцсийн хугацаа хүртэл түр хаана. Төлбөр төлөх эцсийн хугацаанаас өмнө хэрэглэгч төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд дугаарыг төлбөрөөс хаалттай төлөвт шилжүүлнэ. Төлбөрөөс хаалттай төлөв рүү шилжсэнээс хойш хэрэглэгч төлбөрөө төлөхгүй бол 3 сар хүлээгээд 4 дэх сарын 1-ний өдөр дугаар устана. Хэрэглэгч сар бүр гарсан төлбөрөө тогтмол төлж байгаа тохиолдолд өөрийн хүссэн хугацаанд дугаараа түр хаалттай төлөвт байлгах боломжтой.
Дугаараа огт ашиглахгүй байгаа хэрэглэгчийн дугаар хэзээ устах вэ?
Дараа төлбөрт үйлчилгээий дугаар 3 сарын турш төлбөрөөс бүтэн хаалттай байсан тохиолдолд 4 дэх сарын 1-ний өдөр цуцлагдана. Харин дугаараа ашиглаагүй ч гэсэн ашиглаагүй сарын суурь хураамж нь таны сонгосон багцын суурь үнийн дүнг сар бүр тогтмол төлж байгаа тохиолдолд дугаар устахгүй байх боломжтой.
Гэрээ шилжүүлэх үйлчилгээг бүх өдөр хийх үү?
Сар бүрийн 1-4 - ний өдрүүдэд дараа төлбөрт үйлчилгээний төлбөр тооцооны нэхэмжлэл бодогддог тул энэ өдрүүдэд гэрээ шилжүүлэх үйлчилгээг авах боломжгүй. Тиймээс сар бүрийн 5-ны өдрөөс эхлэн гэрээ шилжүүлэх хэрэглэгч болон шилжүүлэн авах хэрэглэгч нар хамтдаа тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэй үйлчилгээний салбарт хандана. Үйлчилгээний төлбөр дугаарт тус бүр 3000₮.
Зах зээлд эрэлттэй 9911-тэй дугааруудыг зөвхөн үндсэн салбарт хандаж гэрээ шилжүүлэх үйлчилгээг авна.
Багц солих үйлчилгээг хэзээ авах боломжтой вэ?
Mиний моби болон Hybrid багцын хэрэглэгч сард 1 удаа багцаа солих боломжтой бөгөөд хэрэглэгчийн хүсэлт гаргасан өдөр үйлчилгээг идэвхжүүлнэ. Шинэ болон хуучин багцын суурь хураамжийг ашигласан хоногт дүйцүүлэн тооцно.
Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг хэрхэн авах вэ?
Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг хэрэглээ хийсэн сүүлийн 3 сарын хугацаагаар авах боломжтой ба 1 сарын төлбөр 1000₮ байна.
Хувь хэрэглэгч хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт авах бол өөрийн биеэр тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт хандана.
Байгууллагын хэрэглэгч бол байгууллагын албан бичигтэй дугаар эзэмшигч өөрийн биеэр тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэйгээ үйлчилгээний салбарт хандана.
Төлбөрөөс 24 цагаар нээх
Дараа төлбөрт болон Хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч төлбөрөөс хаагдсан дугаараа 24 цагийн хугацаатай:
- 2222 лавлах төвийн Автомат хариулагчаас
- Mobicom апликейшны Үйлчилгээ хэсэгт хандан дугаарын эрхээ нээх боломжтой.
Санамж:
- Сард 1 удаа уг үйлчилгээг авах эрхтэй.
- Сар дамнасан төлбөрийн үлдэгдэлгүй байх.
- Сарын сүүлийн өдөр уг үйлчилгээг авах боломжгүй.
- 2222-н үйлчилгээний зөвлөхтэй холбогдон нээлгэх боломжгүй тул та цахим сувгуудаар үйлчилгээ аваарай.
Дараа төлбөрт дугаарын хэрэглээ хязгаарлах түвшин нэмэлт нөхцөлийн талаар
Та мобиком апп, www.mobicom.mn ашиглан онлайнаар үйлчилгээ авахдаа өөрийн хүсэлтээр дараах байдлаар хэрэглээ хязгаарлах түвшин тогтоож болно.
| Багцын суурь хураамж | Хэрэглээ хязгаарлах түвшин |
| 24,000 - 105,000₮ | Суурь хураамж + 100,000₮ |
Таны сонгосон багцын суурь хураамж дээр 100,000₮ нэмэгдэж хэрэглээ хязгаарлах түвшин тогтоогдоно
Итгэмжлэл загвар
Өөрийн биеэр үйлчилгээний салбарт хандах боломжгүй үедээ ойр дотны хүндээ итгэлжлэл үйлдэн өгч өөрийгөө төлөөлүүлэн мобикомын үйлчилгээг авах боломжтой. Итгэмжлэлийн загвар. Itgemjlel_zagvar.pdf
Дараа төлбөрт болон Хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч төлбөрөөс хаагдсан дугаараа 24 цагийн хугацаатай:
- 2222 лавлах төвийн Автомат хариулагчаас
- Mobicom апликейшны Үйлчилгээ цэсний бусад үйлчилгээ хэсэг рүү хандан дугаарын эрхээ нээх боломжтой.
VIP багц
VIP багцын хэрэглэгч болохыг хүсвэл:
| 1 | Үйлчилгээний салбарт дугаар эзэмшигч өөрийн биеэр тоон гарын үсэг, эсвэл хүчин төгөлдөр бичиг баримтын хамт хандана. |
| 2 | Лавлах шугам руу дугаар эзэмшигч үйлчилгээ авах дугаар, эсвэл өөрийн нэр дээр байдаг бусад дугаараас холбогдоно. |
Багцын төрөл
VIP багц
Дагалдах эрх |
VIP 99,000 |
| Бүх сүлжээнд хязгааргүй ярих | + |
| Бүх сүлжээнд хязгааргүй мессэж бичих | + |
| Дата эрх | 99GB |
| VOO | Premium HD багц |
| eSIM авах эрх | + |
| Sonsy | Premium багц 1 эрх |
VVIP багц
Дагалдах эрх |
VVIP 199,000 |
| Бүх сүлжээнд хязгааргүй ярих | + |
| Бүх сүлжээнд хязгааргүй мессэж бичих | + |
| Дата эрх | Хязгааргүй |
| VOO | Premium HD багц |
| eSIM авах эрх | + |
| Sonsy | Premium багц 1 эрх |
VVIP багц руу шилжиж 6 сар ашигласан тохиолдолд 600,000₮-н ваучер өгнө.
- VVIP багцын хэрэглэгч 600’000₮-н ваучерын эрхийг Мобикомын үндсэн салбараас Мобиком, Мобинетын гар утас, дагалдах хэрэгсэл, төхөөрөмж бэлнээр авах болон лизингээр худалдан авалт хийхдээ урьдчилгаанд ашиглах боломжтой.
Дагалдах эрхүүдийн нөхцөл
VOO Premium HD багц
| Дагалдах эрх | Нөхцөл |
| ТВ суваг - Дотоод, гадаад | Дагалдана |
| Видео сан (voo cinema орохгүй) | Дагалдана |
| Premer Sports Network суваг | Дагалдана |
| Нөхөж, ухрааж үзэх | Дагалдана |
Санамж: Видео сангаас кино үзэхэд нэмэлт төлбөргүй ба VOO cinema цэсээс контент түрээслэн үзэхэд төлбөртэй болохыг анхаарна уу.




