Баталгаат засварын нөхцөл:
1. Энэхүү баталгаат засварын хуудас нь Мобиком Корпораци ХХК-иас худалдан авсан гар утас, төхөөрөмж, нэмэлт хэрэгсэлд хамаарна.
|
2. Хэрэглэгч гар утас засварын төвд хүчин төгөлдөр баталгаат засварын хуудсыг авчирсан тохиолдолд үйлчилгээг үзүүлнэ. |
3. Samsung гар утсанд дагалдах баталгаат засварын номыг энэхүү баталгаат засварын хуудастай хамт авчирсан тохиолдолд засвар үйлчилгээг үзүүлнэ. |
4. Баталгаат хугацаанд гар утас, төхөөрөмж, нэмэлт хэрэгсэлд засвар үйлчилгээ үзүүлэх нөхцөл нь www.mobicom.mn, support.mobicom.mn вэб хуудсанд байршуулсан баталгаат засварын нөхцөлийн дагуу зохицуулагдана. |
5. Хэрэглэгчийн санаатай болон санамсаргүй үйлдлээс болж ашиглах заавар зөрчигдөж, орчин тойрны өмч хөрөнгөнд шууд болон шууд бусаар учирсан хохирлыг Мобиком Корпораци ХХК хариуцахгүй. |
6. Хэрэглэгч "Баталгаат засварын төв"-д хандахдаа гар утсан дахь хувийн мэдээллээ урьдчилан хадгалж, авч үлдсэн байх шаардлагатай. |
|
7. Үйлдвэрлэгчээс тогтоосон баталгаат хугацаанд хэрэглэгчийн үйл ажиллагаанаас шалтгаалаагүй бүтээгдэхүүний доголдол, эвдрэл гэмтэл илэрвэл засвар үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ. |
Дараах тохиолдолд үнэ төлбөргүй засвар үйлчилгээ үзүүлэх боломжгүй:
1. Гар утас, төхөөрөмж, нэмэлт хэрэгслийг хэрэглэгчид хүлээлгэн өгсний дараа үүссэн механик гэмтэл (нүдэнд ил харагдахуйцаар хагарсан, хайлсан, цуурсан, сэв суусан, тасарсан, шалбарсан, мурийлт тахийлт үүссэн, ус чийг болон шингэн биет орсон, цахилгаан тэжээлийн гэмтэл). |
2. Гэмтэл нь вирус түүнтэй адилтгах программаас үүдсэн, мэргэжлийн бус аргаар программ хангамж уншуулсан, программ хангамжийн үндсэн тохиргоог өөрчлөх эсвэл дахин хуурамч программ хангамж суулгасан. |
3. Баталгаат хугацаандаа Мобиком Корпораци ХХК-н “Баталгаат засварын төв”-с өөр албан ёсны бус засвар үйлчилгээний төв, хувь хүнээр засуулсан, оношлуулах байдлаар задарсан. |
4. Ахуйн болон хувийн хэрэгцээнд зориулсан барааг үйлдвэрийн болон зориулалтын бусаар ашигласан, ашиглах заавар зөрчсөн. |
5. Гар утас, төхөөрөмж, нэмэлт хэрэгсэлд байрлуулсан баталгаат засварын лацыг хөдөлгөсөн, оролдсон болон сериал дугаар зөрсөн. |
6. Гар утас, төхөөрөмж, нэмэлт хэрэгслийн ашиглалтын зөвлөмжийг зөрчсөнөөс үүссэн болон элэгдэж хуучирсантай холбоотой эвдрэл гэмтэл. |
7. Гар утас, төхөөрөмж, нэмэлт хэрэгслийн баталгаат засварын хугацаа дууссан. |
Энэхүү баталгааны хуудас нь зөвхөн Мобиком Корпораци ХХК-иас худалдан авсан гар утас,төхөөрөмж, нэмэлт хэрэгсэлд хамаарна.Бид танд UV NANO технологи бүхий гидрогел бүтэцтэй маш нимгэн бөгөөд бат бөх чанартай цоо шинэ төрлийн дэлгэцийн хамгаалалтын наалтын үйлчилгээг санал болгож байна.
Дэлгэцийн хамгаалалтын наалт, төрөл
Төрөл |
Үнэ |
Онцлог, давуу талууд |
Super Nano |
25,000₮ |
Супер хамгаалалттай, Тод харагдацтай, Зураас тогтдоггүй, Зөөлөн толигор бөгөөд суналттай, 3 дахин илүү хамгаалалттай. |
Super Nano, Matte |
25,000₮ |
Супер хамгаалалттай, Хажуугаас харагддагүй, Хурууны хээ тогтдоггүй, Зөөлөн бөгөөд суналттай, Өөрөө эдгэрдэг, 3 дахин илүү хамгаалалттай. |
Impact-Proof Clear |
25,000₮ |
Цохилтод тэсвэртэй, Тод харагдацтай, Зөөлөн толигор бүтэцтэй, Өөрөө эдгэрдэг. |
Anti-spy Matte |
25,000₮ |
Хажуугаас харагддаггүй Матт, Хурууны хээ тогтдоггүй, Гялбааны хамгаалалттай, Өөрөө эдгэрдэг, Цохилтот тэсвэртэй. |
Eterni |
25,000₮ |
Сэв зураас өөрөө эдгэрдэг, Зөөлөн толигор. |
Self-restore |
25,000₮ |
Сэв зураас өөрөө эдгэрдэг, Зөөлөн толигор бөгөөд суналттай. |
UV HD, Self Restore |
25,000₮ |
Шил мэт толигор, Сэв зураас өөрөө эдгэрдэг, гялбааны хамгаалалттай, цохилтод тэсвэртэй. |
UV HD, Impact Proof |
25,000₮ |
Шил мэт толигор, гялбааны хамгаалалттай, зураас тогтдоггүй, энгийн шилэн наалтаас хатуу бүтэцтэй хагардаггүй. |
UV Privacy |
25,000₮ |
Хажуугаас харагддаггүй, Шил мэт тод харагдацтай, Гялбааны хамгаалалттай, Зураас тогтдоггүй, Цохилтот тэсвэртэй. |
Tablet/iPad Дэлгэцийн наалт Anti-Glare |
50,000₮ |
Гялбааны хамгаалалттай, Хурууны хээ тогтдоггүй, Өөрөө эдгэрдэг, Маш зөөлөн толигор бөгөөд уян хатан. |
Энэхүү үйлчилгээ нь бүх төрлийн гар утсанд тохиромжтой ба таны хүссэн загвараар хэвлэж 3-5 минутын дотор таны утсанд төгс тохируулан нааж өгөх үйлчилгээ юм.
Танд 100% сэтгэл ханамжийн баталгаа олгох ба 7 хоногийн дотор таны наалт хөндийрсөн, хий бөмбөлөг үүссэн, булангаасаа хууларсан гэх мэт асуудал үүсвэл үнэ төлбөргүй сольж өгнө.
Та орон нутгаас засварын үйлчилгээ авахдаа:
- Та өөрийн оршин суугаа орон нутгийн Мобикомын салбарт хандан гар утас, төхөөрөмждөө анхан шатны оношилгоог хийлгээд баталгаат засварын төв рүү явуулна.
- Монгол шуудангаар дамжин засвар луу явуулах утас, төхөөрөмж 5-7 хоногийн хугацаанд засварын төвд ирнэ, ирж очих хугацаа ойролцоогоор 10-14 хоног орчим болно.
- Утас, төхөөрөмж баталгаат засварын төвд ирсэн тохиолдолд засварын төвөөс хэрэглэгчид тухайн утас, төхөөрөмжийн талаарх мэдээллийг хүргээд засвар үйлчилгээг хийгээд орон нутаг руу шуудангаар буцаана.
- Засварын төвөөс долоо хоног бүрийн (Мягмар, Пүрэв) 2,4 өдөр Монгол шуудан явах бөгөөд эдгээр өдрүүдэд засагдсан утаснуудаа орон нутаг руу нь буцаана.
- Та шуудангийн нэмэлт төлбөр төлөхгүй бөгөөд шуудангийн төлбөрийг Мобиком 100% хариуцах тул утсаа тухайн салбартаа хүлээлгэн өгөхөд л болно.
- Та өөрийн оршин суугаа газрын салбарын хаяг байршлын дэлгэрэнгүй мэдээллийг Мобиком Корпораци (mobicom.mn) линкээр орж авна уу.
1. Миний хулгайд алдсан Samsung гар утас хамгийн сүүлд танай засварын газарт unlock хийгдсэн байна. Би яаж утсаа шалгуулах вэ?
- Баталгаат засварын төвд бүх засварын процесс, үйлчлүүлсэн хүмүүсийн үйлчилгээ үзүүлсэн цаг болон дүрс бичлэг үлддэг тул та манай засварын газар хандана уу.
2. Гар утас засварын төв хаана байдаг вэ?
- Баталгаат засварын төв нь Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Тэди төвийн 1 давхарт байрладаг.
3. Засвартаа баталгаа өгөх үү?
- Та баталгаат засварын төвөөс үйчилгээ авсан тохиолдолд бид гар утасны засвар үйлчилгээндээ 30 хоногийн баталгаа өгөх болно.
4. Airpods Max засдаг уу ?
- Баталгаат засварын төв Apple брэндийн MacBook, Airpods, Airpods Max гэх мэт бүх төрлийн бүтээгдэхүүнд засвар үйлчилгээ болон оношилгоог хийх боломжтой тул та баталгаат засварын төвд хандана уу.
5. Дэлгэцний кодоо мартсан. Код гаргах уу?
- Баталгаат засварын төв нь дэлгэцний код устгах үйлчилгээ үзүүлэх бөгөөд таны утасны бүх мэдээлэл устахыг анхааруулж байна. Хэрэв та iPhone загварын утастай бол өөрийн Apple ID нэвтрэх нэр болон нууц үгээ зайлшгүй мэдэж байх шаардлагатай. Apple ID сэргээх үйлчилгээ байдаггүй.
6. Redmi загварын утас засдаг уу ?
- Баталгаат засварын төв нь Apple, Samsung, Huawei, Honor, ZTE брэндийн гар утас, төхөөрөмжийг засварлах боломжтой.
7. iPhone утасны батарей солих уу?
- iPhone загварын утсанд батарей солих үйлчилгээ хийдэггүй бөгөөд БАТАРЕЙ ШИНЭЧЛЭХ SWAP үйлчилгээ буюу "ONLY BATTERY SERVICE'' үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр үзүүлж байна. iPhone БАТАРЕЙ ШИНЭЧЛЭХ SWAP үйлчилгээ нь iPhone утасны зөвхөн battery health үзүүлэлт буурсан тохиолдолд таны хуучин утсыг Apple-руу илгээн танд шинээр ижил үзүүлэлт, ижил загвар бүхий iPhone утас олгох үйлчилгээ юм. Батарей хөөсөн, шатсан, бусад гэмтэл учирсан тохиолдолд энэхүү үйлчилгээг авах боломжгүй
Засвар үйлчилгээний цаг хэрхэн захиалах вэ?
Та дараах QR эсвэл холбоосоор орж Баталгаат засварын төвөөс засвар, үйлчилгээ авах цагаа урьдчилан захиалаарай.
https://forms.office.com/r/nj7tSSG2ss
Засвар үйлчилгээний цаг захиалахдаа юу анхаарах вэ?
- Зөвхөн Apple, Samsung, Huawei, ZTE, Honor брэндийн гар утастай хэрэглэгчид цаг захиалах боломжтой.
- Цаг захиалгыг зөвхөн Баталгаат засварын төвийн цагийн хуваарийн дагуу хийх боломжтой
- Засварын төвийн хаах цагаас хамгийн багадаа 1 цагийн өмнө цаг захиалах боломжтой.
- Засвар үйлчилгээний нөхцөл, үнэ тарифын мэдээлэлтэй Баталгаат засвар, үйлчилгээ цэсийн бусад дэд цэсүүдээр орж танилцана уу.
- Сэлбэг хэрэгсэл бэлэн тохиолдолд засвар үйлчилгээнд 1-2 цаг шаардагдана.
- Сэлбэг хэрэгсэл үлдэгдэлтэй байгаа эсэхийг Лавлах шугам 2222, бусад операторын хэрэглэгч бол 18002222-оос лавлана уу.
- Сэлбэг хэрэгсэл бэлэн биш тохиолдолд вендороос хамаарч захиалга хийснээс хойш 7-21 хоног хүлээгдэнэ.
- Захиалга өгсөн цагаас өөр цагт ирсэн тохиолдолд дарааллын дагуу үйлчилгээ авахыг анхаарна уу.
Мобикомоос бэлнээр болон лизингээр худалдан авсан интернет төхөөрөмжүүдэд баталгаат хугацаанд борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлнэ.
- Манай интернэт
- Миний интернет халаасны Wi-fi төхөөрөмж
- Voo төхөөрөмж
|
Баталгаат |
Хэрэглэгчийн үйл ажиллагаанаас шалтгаалаагүй бүтээгдэхүүний доголдол, эвдрэл гэмтэл 3 сарын хугацаанд илэрвэл шинээр сольж өгнө. |
Бид Open boxed гар утас, төхөөрөмжийг Баталгаат засварын төвөөр дамжуулан борлуулдаг боллоо.
- Борлуулагдаж буй Open boxed гар утас, төхөөрөмж нь бүрэн засвар үйлчилгээ хийгдсэн, үйлдвэрийн горимд шилжүүлсэн хэрэглэгч шууд ашиглах боломжтой байна.
- Баталгаат хугацаа 3 сар
- Төлбөрийн нөхцөл: Monpay болон бэлэн мөнгөөр, төлбөрийн картаар, Monpay PLUS үйлчилгээ болон Monpay leasing-ээр төлөх боломжтой.
- Та Monpay application-ий Monpay Awww онлайн дэлгүүрээс үнийн мэдээлэл болон үлдэгдлийг харах боломжтой.
Print Art үйлчилгээ нь бүх төрлийн гар утас, төхөөрөмжийн цулгуй кейс дээр хэрэглэгчийн хүссэн загварыг 5-10 минутын дотор хэвлэж өгөх үйлчилгээ юм.
- Үндсэн үнэ - 20,000₮
- Гэр бүл найзын хөнгөлөлттэй үнэ - 15,000₮ (3 болон түүнээс дээш тооны хэвлэлийн хамруулан ойлгоно)
Анхаарах зүйлс :
- Гар утас төхөөрөмж дээр хэвлэсэн тохиолдолд эргэн арилгах боломжгүй.
- Хэрэглэгч хэвлүүлэй кейсээ бэлдэж ирэх бөгөөд зөвхөн цулгуй кейс дээр хэвлэх боломжтой.
- Силикон болон шилэн гадаргуу дээр хэвлэгдэх боломжгүй.


