Агуулга руу шилжих
Mobicom

    Орон нутгаас засвар, үйлчилгээ хэрхэн авах вэ?

    Та орон нутгаас засварын үйлчилгээ авахдаа: 

    • Та өөрийн оршин суугаа орон нутгийн Мобикомын салбарт хандан гар утас, төхөөрөмждөө анхан шатны оношилгоог хийлгээд баталгаат засварын төв рүү явуулна. 
    • Монгол шуудангаар дамжин засвар луу явуулах утас, төхөөрөмж 5-7 хоногийн хугацаанд засварын төвд ирнэ, ирж очих хугацаа ойролцоогоор 10-14 хоног орчим болно. 
    • Утас, төхөөрөмж баталгаат засварын төвд ирсэн тохиолдолд засварын төвөөс хэрэглэгчид тухайн утас, төхөөрөмжийн талаарх мэдээллийг хүргээд засвар үйлчилгээг хийгээд орон нутаг руу шуудангаар буцаана. 
    • Засварын төвөөс долоо хоног бүрийн (Мягмар, Пүрэв) 2,4 өдөр Монгол шуудан явах бөгөөд эдгээр өдрүүдэд засагдсан утаснуудаа орон нутаг руу нь буцаана.

    - Та шуудангийн нэмэлт төлбөр төлөхгүй бөгөөд шуудангийн төлбөрийг Мобиком 100% хариуцах тул утсаа тухайн салбартаа хүлээлгэн өгөхөд л болно. 
    - Та өөрийн оршин суугаа газрын салбарын хаяг байршлын дэлгэрэнгүй мэдээллийг Мобиком Корпораци (mobicom.mn) линкээр орж авна уу.