Та доорх сувгуудаар монпэй данс хооронд шилжүүлэг хийх боломжтой.

Монпэй аппликэйшн ашиглах

  1. Монпэй апп руу өөрийн дугаараар нэвтэрч орно
  2. Гүйлгээ хийх дүнгээ оруулна
  3. Хүлээн авагчийн утасны дугаарыг оруулна
  4. Хүлээн авагчийн дугаар болон нэрийг баталгаажуулна
  5. Гүйлгээний утгаа бичнэ
  6. Монпэй апп гүйлгээ хийх 4 оронтой пин кодыг оруулна

Санамж: 
!!! Монпэй данс хооронд гүйлгээ хийх шимтгэл 10₮
!!! Монпэй аппликэйшн руу нэвтэрч орсоны дараа шилжүүлэг хийх боломжтой

 
 

*555# цэс ашиглах

  1. *555# цэс рүү залгана
  2. Pin code оруулах хэсэг рүү 1 товчийг дарж орно
  3. Гүйлгээний пин кодоо оруулна
  4. Monpay үйлчилгээ цэс рүү 1 товчийг дарж орно
  5. Шилжүүлэг цэс рүү 3 товчийг дарж орно
  6. Бусдын monpay данс руу мөнгө шилжүүлэх цэс рүү 1 товч дарж орно
  7. Шилжүүлэх утасны дугаараа оруулна
  8. Шилжүүлэх дүнгээ оруулна
  9. Шилжүүлгийн мэдээллээ баталгаажуулаад шилжүүлэх цэсийг 1 товч дарж баталгаажуулна

Санамж: Монпэй данс хооронд гүйлгээ хийх шимтгэл 10₮

 
 

Бүх хэрэглэгчид Мобикомын салбарт хандан дансны хуулгаа авах боломжтой.

  • Үйлчилгээний шимтгэл хуудас тутамд 100₮ байна.
  • Та салбарт өөрийн биеэр хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэй хандахыг анхаарна уу.

Та салбарын байршил, цагийн хуваарьтай ЭНД дарж хараарай.

Та монпэй апп руу нэвтэрч орсон бол дансаа шалгах боломжтой.

  1. Монпэй апп руу өөрийн дугаараар нэвтэрч ороод профайл цэс рүү орно
  2. Monpay дансны дугаар хэсэгт харагдана

Монпэй дансны үлдэгдлээ дараах сувгуудаар шалгаарай.

  1. Монпэй аппликэйшн
  2. *555# цэс
  3. www.monpay.mn сайт ашиглан шалгах боломжтой.

 

 

 

Үйлчилгээний салбарт өөрийн биеэр хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэй хандан дансны тодорхойлолтоо авах боломжтой.

Салбарын байршил, цагийн хуваарийг ЭНД дарж хараарай.

Та доорх зааврын дагуу өөрийн банкны картаа монпэй аппликэйшнд бүртгүүлээд өөрийн монпэй дансаа картнаасаа хялбар цэнэглээрэй.

1. Монпэй аппликэйшн рүү өөрийн дугаараар нэвтрэн орж цэнэглэх товчыг дарна
2. Цэнэглэх дүн хэсэгт дурын дүн оруулан цэнэглэх дарна
3. Карт холбох цэсийг дарж Шинэ карт нэмэх цэс рүү орно
4. Өөрийн картын мэдээллүүдийг үнэн зөв бөглөнө
5. 99.99 хүртэлх бутархай дүнгээр картын данснаас зарлага гарах бөгөөд интернэт банкаараа нэвтрэн орж тухайн гүйлгээний дүнг оруулснаар бутархай дүнтэй гүйлгээний буцаалт хийгдэж, карт амжилттай холбогдоно.

Анхааруулга

  • Карт холбох үед таны картын данснаас зарлага гарах бөгөөд тухайн гүйлгээний дүнг оруулсанаар карт амжилттай холбогдоно.
  • Карт амжилттай холбогдсоны дараа зарлага гарсан дүн буцаж таны дансанд орно.
  • 2-оос дээш карт зэрэг холбох боломжгүй.
  • Картаа устгаад дахин шинэ карт 30 хоногийн дараа бүртгүүлэх боломжтой.
 

Та доорх зааврын дагуу дансаа цэнэглээрэй. Монпэй дансаа хамгийн багадаа 500₮ хамгийн ихдээ 5,000,000₮ хүртэл дүнгээр цэнэглэх боломжтой.

Интернэт банкаар цэнэглэх
  1. Монпэй апп нүүр хэсэгт байрлах Цэнэглэх цэс рүү орно
  2. Цэнэглэлт хийх дүнгээ оруулан Цэнэглэх дарна
  3. Холбосон банкны картаа сонгон Цэнэглэх дарна
  4. Монпэй гүйлгээний 4 оронтой пин кодоо оруулан монпэй данс цэнэглэгдэнэ
Бүртгэлтэй банкны картаас цэнэглэх
  1. Монпэй апп нүүр хэсэгт байрлах Цэнэглэх цэс рүү орно
  2. Цэнэглэлт хийх дүнгээ оруулан Цэнэглэх дарна
  3. Өөрийн ашигладаг банкаа сонгон Цэнэглэх дарна
  4. Банкны гүйлгээ хийх нууц үгээ оруулан монпэй данс цэнэглэгдэнэ

Та өөрийн банкны картыг монпэй данстайгаа холбон бүртгэл хийсэнээр бүртгэлтэй картнаас монпэй данс руу илүү хялбар байдлаар орлого хийх боломжтой. Карт бүртгүүлэх зааврыг ЭНД дарж авна уу.

Интернэт банкнаас шилжүүлэг хийх

Монпэй дансандаа орлого хийхдээ банкны апликейшн, цахим сувгуудаас банк хоорондын гүйлгээгээр Мобифинанс ББСБ-г сонгож 99-р эхэлсэн 11 оронтой монпэй данс болон данс эзэмшигчийн нэрээ бичиж хялбар аргаар орлогын гүйлгээ хийх боломжтой.

  • Хүлээн авах банк: Мобифинанс ББСБ
  • Хүлээн авах данс: 99********* (Таны 99-өөр эхэлсэн 11 оронтой монпэй дансны дугаар)

Жишээ болгон Хасбанкны интернэт банк ашигласан заавар орууллаа.

Та монпэй апп руу хандан профайл хэсгээс дансны дугаараа харах боломжтой.

Санамж

Та өөрийн монпэй дансны дугаарыг мэддэг байх шаардлагатай

 

Миний QR код гэдэг нь MonPay данстай холбогдсон БАР кодыг хэлнэ. Өөрөөр хэлбэл таны өөрийн дахин давтагдашгүй монпэй данс бүхий QR код бөгөөд үүнийг бусад хэрэглэгчид уншуулан шилжүүлэг хийж болохоос гадна кодоо үйлчилгээний газарт уншуулан худалдан авалт хийх боломжтой. Мөн QR кодоо зураг хэлбэрээр татаж авч бусдад илгээх, хэвлэж байршуулах боломжтой.

  1. Монпэй апп руу өөрийн дугаараар нэвтэрч орон QR код уншуулах хэсэгт дарна
  2. Миний QR код хэсэг рүү орно
  3. Таны монпэй QR код харагдана

*555# цэсний нууц үгийг сэргээх заавар

  1. *555# цэс рүү залгана
  2. Пин код сэргээх хэсэг рүү 2 товч дээр дарж орно
  3. Регистрийн дугаарын сүүлийн 6 оронг оруулна
  4. Шинэ пин кодоо зохиож оруулна
  5. Шинэ пин кодоо давтан оруулна
  6. Үүсгэх цэс буюу 1 товч дээр дарж баталгаажуулна

Монпэй гүйлгээ хийх 4 оронотой пин кодоо мартсан эсвэл солих бол дараах зааврын дагуу сэргээгээрэй. 

Монпэй гүйлгээний пин код сэргээх
  1. Монпэй апп руу өөрийн дугаараар нэвтэрч профайл цэсний баруун дээд буланд байрлах тохиргоо цэс рүү орно
  2. Гүйлгээний пин код сэргээх цэс рүү орно
  3. Утасны дугаараа шалгаад баталгаажуулах код авах дээр дарна
  4. Регистрийн дугаарын сүүлийн 6 оронг оруулан баталгаажуулах код авна
  5. Утасны дугаарт ирсэн баталгаажуулах кодыг оруулна
  6. Шинэ гүйлгээний пин кодоо үүсгэнэ
  7. Шинээр үүсгэсэн гүйлгээний пин кодоо давтан оруулна
  8. Гүйлгээний пин код амжилттай солигдоно
Монпэй гүйлгээний пин код солих
  1. Монпэй аппликэйшн руу өөрийн дугаараар нэвтэрсэн бол профайл цэс рүү орно
  2. Баруун дээд буланд байрлах арааны зурагтай тохиргоо цэс рүү орно
  3. Гүйлгээний пин код солих цэс рүү орно
  4. Одоогийн ашиглаж буй гүйлгээний пин кодоо оруулна
  5. Шинэ гүйлгээний пин кодоо оруулна
  6. Шинэ гүйлгээний пин кодоо давтан оруулна