Гэрээт борлуулагч гэж хэн бэ

Мобикомын бараа бүтээгдэхүүнийг үйлчилгээний салбараас хөнгөлөлтэй үнээр авч нийлүүлэгчийн нэрлэсэн үнээр хэрэглэгчдэд хүргэх зөвшөөрөл бүхий төлөөлөгчийг хэлнэ.

Гэрээт борлуулагч болж хамтран ажиллах

Мобикомын гэрээт борлуулагчаар хамтран ажиллахын тулд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. Мобикомын бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдлэгтэй байх
2. Өөрийн нэр дээр Мобикомын дугаартай байх
3. Мобикомын blacklist-д ороогүй байх
4. Борлуулалтын цэгтэй байх
5. Тухайн зөвшөөрөгдсөн борлуулалтын цэгт өөр гэрээт борлуулагч ажиллаагүй байх
6. Тасралтгүй үйл ажиллагаа явуулахуйц тогтмол орлоготой байх
7. Гэрээний өргөдлийн маягтыг үнэн зөв бөглөсөн байх

Aгент болоход тавигдах шалгуур:

Агентаар ажиллах хүсэлт өгсөн байршилд Агент нээх, боломжтой эсэх шийдвэрийг дараах хүчин зүйлсийн үнэлгээнд үндэслэн гаргадаг. Үүнд:
- Борлуулалтын цэгийн ачаалал
- Байршлын хэрэглэгчийн урсгал
- Борлуулалтын цэг хоорондын зай (Салбар болон агентаас алслагдсан эсэх)
- Агентын үйлчилгээ үзүүлэх чадамж, хандлага

Шинээр агент болохын тулд хаана хандах вэ

Агентаар ажиллах хүсэлтийг дараах сувгуудаар өгөх боломжтой.
-Мобикомын үндсэн салбар
-2222 болон 2244 лавлах шугам
-Дилерийн борлуулалтын мэргэжилтэн
Агентаар ажиллах гэрээ хийхээр шийдвэрлэгдсэн тохиолдолд иргэний үнэмлэхтэйгээ Дилерийн борлуулалтын мэргэжилтэнд хандан Мобикомын агентаар ажиллах хүсэлт, өргөдөл бөглөн гэрээ байгуулна.