Та доорх шалгууруудыг хангаснаар монпэй аппликэйшн ашиглан онлайнаар болон үйлчилгээний салбарт өөрийн биеэр хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэй хандан монпэй зээлийн гэрээ байгуулах боломжтой.

Монпэй зээлийн үндсэн шалгуур

1. Мобикомын үүрэн холбооны үйлчилгээний төлбөрийн үлдэгдэлгүй байх
2. 18-аас дээш насны хэрэглэгч байх
3. Хэрэглэгч дугаар хэдэн сар ашигласан байхаас үл хамааран гэрээ байгуулах боломжтой.
4. Зээлийн Мэдээллийн Санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх

 
 

Монпэй зээлийн гэрээ онлайнаар байгуулах зурган заавар

  1. Монпэй аппликэйшн профайл цэс рүү орж гэрээ байгуулах хэсэг рүү орно
  2. Зээл хэсэгт доор байрлах гэрээ байгуулах хэсэг рүү орно
  3. Богино болон урт хугацаат аль зээлийн гэрээ байгуулахаа сонгоно. Аль алийг нь байгуулах сонголт хийсэн ч болно
  4. Зээлийн гэрээтэй танилцана
  5. Царай уншуулж баталгаажуулалт хийнэ
  6. Царайгаа камерт уншуулан таниулна
  7. Монпэй үйлчилгээнд бүртгэлтэй и-мэйл хаягийг оруулж, баталгаат гарын үсгээ зурна
  8. Монпэй үйлчилгээний гүйлгээ хийх 4 оронтой пин кодыг оруулан баталгаажуулна
 
 

Монпэй зээлийн гэрээ онлайнаар байгуулах видео заавар

 
 

Та үйлчилгээний салбарын хаяг байршил, цагийн хуваарьтай танилцах бол ЭНД дарна уу.

 

Монпэй богино хугацаат зээл гэж юу вэ?

Бид өдөр тутмын амьдралдаа санхүүгийн үйлчилгээг зогсолтгүй ашигладаг ба илүү аюулгүй, хялбар, хурдан шийдлийг сонгодог. Монпэй нь цахим экосистем бүрдүүлснээр хэрэглэгчдэд дэвшилтэт технологиор бүх төрлийн санхүүгийн үйлчилгээг үзүүлж байна.

Зээлийн үнэлгээ нь өдөр бүр таны мэдээллээр шинэчлэгддэг тул та шаардлагатай үедээ монпэй аппликейшны Зээл цэснээс зээл авах боломжтой эсэхээ шалгаарай.

  • Илүү аюулгүй төлбөр тооцооны хялбар, төгс шийдэл
  • 24/7 цагийн турш хаанаас ч, хэзээ ч ашиглах боломжтой
  • Барьцаагүй, бага хүүтэй зээлийн үйлчилгээний нэмэлт боломж

Монпэй зээлийг хэн авах вэ?

Мобикомын хувь болон байгууллагын дугаартай хэрэглэгчид монпэй зээл авах боломжтой.

 
 

Монпэй зээлийн шалгуур

  • Мобикомын үүрэн холбооны үйлчилгээний төлбөрийн үлдэгдэлгүй байх
  • 18-аас дээш насны хэрэглэгч байх
  • Зээлийн Мэдээллийн Санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх
  • Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан өр, орлогын харьцаа хэтрээгүй байх
  • Цахим мөнгөний гэрээ байгуулсан байх
  • Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан байх
 
 

Монпэй зээлийн хэмжээ

Хэмжээ
Хугацаа
Хүү
Шимтгэл
50,000₮ - 5,000,000₮
1 - 3 сар хүртэл
1.9% - 3.5%
1.9%

Зээлийн мөнгөн дүнгээс хамааран зээлийн хугацаа болон хүүгийн нөхцөл өөрчлөгдөнө

 
 

Монпэй зээл авах суваг

  • Monpay аппликэйшн
 
 

Анхаарах

  • Зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд тухайн өдрөөс эхлэн зээлийн үлдэгдэлд үндсэн хүү болон үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг тооцно.
 

Монпэй зээлийн гэрээг онлайнаар байгуулах зааврыг ЭНД дарж харна уу

Монпэй худалдан авалтын зээл

Хэрэглэгч өөрийн боломжит Монпэй зээлийн эрхийг ашиглан Монпэйд бүртгэлтэй худалдаа, үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ зээлээр төлбөр төлөх боломжтой үйлчилгээ юм. 

Хэмжээ
Хугацаа
Хүү
Шимтгэл
20,000₮ - 5,000,000₮
1 сар
4%
0

cid:image001.jpg@01D967D8.DECCF070

❗ Хөнгөлөлттэй хоногт багтаан зээлээ хаагаагүй бол нийт ашигласан хоногоор зээлийн хүү бодогдоно

Хамтрагч байгууллагын мэдээллийг ЭНД дарж авна уу.

Монпэй урт хугацаат зээл

Та гар утсаа ашиглан төлбөр тооцоо, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх зээлийн уян хатан нөхцөлтэй урт хугацаат зээл авах боломжтой.

Хэмжээ
Хугацаа
Хүү
Шимтгэл
2,000,000₮ - 30,000,000₮
30 сар хүртэл
2.5%
0.5%
Жилийн хүү: 30%  Бодит өртөг: 30.4494% - 34.4416%

Зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд тухайн өдрөөс эхлэн зээлийн хүүг 20% (хорин хувь)-тай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлэн тооцно.
Та монпэй аппликейшн ашиглан урт хугацаат зээлээ авах боломжтой.
❗ Та урт хугацаат зээлийн эрхээ шалгасан хугацаанаас хойш 24 цагийн дотор хүчинтэй тул энэ хугацаанд багтан зээлээ авах боломжтой.

Зээлийн шалгуур

1. Цахим мөнгөний гэрээтэй
2. Өр орлогын харьцаа 55%-с хэтрэхгүй
3. 18 нас хүрсэн, Монгол улсын иргэн
4. Мобикомд авлага үүсгээгүй
5. Credit score оноо 0.96 дээш байх
6. Нийгмийн даатгал төлдөг
7. Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх

 
 

Зээлээ хэрхэн төлөх вэ?

Та дараах сувгуудыг ашиглан авсан зээлээ эргүүлэн төлөх боломжтой.

  • Монпэй аппликэйшн
  • Арилжааны банкны дансаар
 
 

Анхаарах

  • Та зээлээ эргэн төлөөгүй тохиолдолд зээлийн онооны системд ангилал буурах эрсдэлтэй
 

Монпэй зээлийн гэрээг онлайнаар байгуулах зааврыг ЭНД дарж авна уу

Монпэй лизинг

Хэрэглэгч Монпэй аппликэйшнаар дамжуулан сонгогдсон мерчантуудын бараа, үйлчилгээг худалдан авахдаа төлбөрөө зээлийн үйлчилгээгээр төлөх боломжтой. Хэрэглэгч дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Монпэй лизингийн үйлчилгээний нөхцөлд заасан шалгуурыг хангасан байх
  • "Урт хугацаат зээл, зээлийн эрх нээх гэрээ"-г байгуулсан байх
  • Монпэй “AWWW” үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрсөн байх
  • 500,000₮-с дээш үнийн дүнтэй бараа, үйлчилгээг худалдан авахдаа ашиглах боломжтой.

Үйлчилгээний нөхцөл

Нөхцөл Тайлбар
Зээлийн эрх 500,000₮ - 10,000,000₮
Зээлийн хугацаа 12 - 30 сар хүртэл
Эргэн төлөлтийн хэлбэр Тэнцүү төлбөрийн аргачлал
Сард төлөх давтамж Сард 1 удаа
Зээл олголтын шимжтгэл 0₮
Зээлийн хүү /сарын/ 2.5%
Зээлийн хүү /жилийн/ 30%
Нэмэгдүүлсэн хүү Үндсэн хүүгийн 20%
Зээлийн бодит өртөг /жилийн/ 30%
Урьдчилгаа Хэрэглэгч өөрийн хүссэн дүнгээр сонгох боломжтой.
 
 

Монпэй лизингийн эрх шалгах

Монпэй лизингийн эрх шалгах:

  1. Монпэй аппликэйшн - Урт хугацаат зээл - Дэлгэрэнгүй
  2. Зээлийн эрх тогтоох дарна
  3. E-Mongolia-р нэвтрэн баталгаажуулна.
  4. Гүйлгээний пин код оруулан дуусгана.
  5. Монпэй лизингийн эрх үүссэний дараа онлайнаар болон салбарт хандан урт хугацаат зээлийн гэрээ байгуулна.
  6. Гэрээ байгуулсны дараа зээл авах эрх нээгдэнэ.

Зээлийн эрхийн шалгуур:

  • Өр, орлогын харьцаа 55%-с хэтрэхгүй байх
  • Мобиком Blacklist-д бүртгэгдээгүй байх
  • Монпэй богино хугацаат зээлийн Blacklist-д бүртгэлгүй байх
  • 18 наснаас дээш насны Монгол улсын иргэн байх
  • Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх
  • Мобикомын үүрэн холбооны дугаараа хэдэн сар ашигласан эсэхээс үл хамааран зээлийн гэрээ байгуулах боломжтой.
  • Credit score (зээлжих зэрэглэл) 0.5 онооноос дээш байх /энэхүү шалгуур үзүүлэлтийг зах зээлийн эрэлт хэрэгцээ, зээлдэгчийн боломжид тулгуурлан өөрчлөн тогтоох боломжтой байна/
  • Урт хугацаат зээлийн гэрээ байгуулсан үед зээл авах боломжтой байна. 
 
 

Монпэй лизинг төлөх

Лизинг, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг дараах хэлбэрээр төлөх боломжтой. Үүнд:

  • Монпэй аппликейшн ашиглан төлөх
  • Банкны данснаас “Qpay” ашиглан төлөх
  • Монпэй дансандаа зээлийг эргэн төлөх цахим мөнгөө байршуулан хуваарьт өдрийн 05:00 цагт автоматаар данснаасаа суутгуулах
 
 

Анхааруулга

  • Зээлдэгч хуваарьт бус төлөлт хийсэн ч эргэн төлөлтийн өдөр графикийн дагуу төлөлтөө хийх үүрэгтэй.
  • Өдөр бүрийн 23:55–00:15 цагийн хооронд зээл төлөлт хийх боломжгүй байна.
  • Хэрэглэгч та зээлээ эргэн төлөөгүй тохиолдолд Монголбанкны Зээлийн Мэдээллийн санд зээлийн ангилал буурч бүртгэгдэхийг анхаарна уу.
  • Зээл хаах дүн 5,000,000₮-с дээш дүнтэй тохиолдолд шууд хаах боломжгүй ба хуваарьт бус төлбөр хийж зээлийн дүнг 5,000,000₮ буюу түүнээс бага болсон үед шууд хаах боломжтой байна.
  • Нэмэгдүүлсэн хүүг хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн тооцно.
 

Монпэй зээлийн гэрээ онлайнаар байгуулах зааврыг ЭНД дарж авна уу

Монпэй Plus

“Monpay plus” зээлийн үйлчилгээ нь хэрэглэгч өөрийн боломжит зээлийн эрхийг ашиглан Monpay-д бүртгэлтэй худалдаа үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ төлбөрөө урьдчилгаагүй, хүүгүй нөхцөлөөр 2-6 хуваан зээлээр төлөх үйлчилгээ юм.
Monpay plus үйлчилгээг ашиглах боломжтой хамтрагч байгууллагуудын талаарх мэдээллийг Monpay аппликэйшны Зээл цэс рүү орж Дэлгүүрүүд хэсгээс хараарай.

❗ “Monpay plus” зээлийн үйлчилгээг 22 болон түүнээс дээш насны монпэй үйлчилгээний хэрэглэгчид авах боломжтой. 

Үйлчилгээний нөхцөл

Хэмжээ
Хугацаа
Төлөлт
Шимтгэл
50,000₮ - 1,500,000₮
1-3 сар хүртэл
2-6 хуваан төлөх
0₮
Жилийн хүү: 0%-48% /Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд/           Бодит өртөг: 0%-48%

Анхааруулга

  • Хэрэглэгч та зээлээ эргэн төлөөгүй тохиолдолд Монголбанкны Зээлийн Мэдээллийн санд зээлийн ангилал буурч бүртгэгдэхийг анхаарна уу. 
 

Монпэй зээлийн гэрээг онлайнаар байгуулах зааврыг ЭНД дарж авна уу

 


Та зээлээ дараах сувгуудаар төлөх боломжтой.

Монпэй аппликэйшн Зээл авсан дугаараар нэвтэрч Монпэй дансан дах мөнгөөр төлөх
Монпэй данснаас авто суутгагдах Зээлийн хугацаа дуусах өдөр Монпэй данснаас авто суутгагдана

Банк

Дансны дугаар

IBAN данс

Гүйлгээний утга

Хүлээн авагч

Хаан банк 5077152233 MN510005005077152233

Зээл төлөх утасны дугаар
/Дугаар нь устсан хэрэглэгч гүйлгээний утга дээрээ Регистрийн дугаар бичнэ./

Mobifinance
Худалдаа хөгжлийн банк 452549257 MN610004000452549257
Төрийн банк 106900331147 MN030034106900331147
Голомт банк 2800000354 MN640015002800000354
Хас банк 5000954334 MN210032005000954334

Анхааруулга

  • Зээлийн хугацаа дуусах өдөр таны монпэй данснаас автоматаар суутгагдахыг анхаараарай. 
  • Зээлээ эргэн төлөөгүй тохиолдолд Зээлийн мэдээллийн санд зээлийн ангилал буурч бүртгэгдэхийг анхаарна уу.
 

 

 

Зээлээ хугацаандаа төлөөд богино хугацаат зээлийн хэмжээгээ 5 сая хүртэл нэмэх боломжтой. 

No photo description available.

Та монпэй богино хугацаат зээл болон худалдан авалтын зээлээ хэдэн ч удаа сунгах боломжтой

Зээлээ сунгах нөхцөл:

  • Зээлийн эргэн төлөлтөөс 5-0 хоногт
  • Хугацаа хэтэрсэн 1-с дээш хоногтой
  • Сунгаж буй зээл тус бүр 3,000₮ шимтгэлтэй
May be an image of yoga and text

Та монпэй зээлээ олон хувааж авсан бол зээл тус бүрийг хэдэн ч удаа сунгах боломжтой.

Зээл сунгахад тухайн өдрийг хүртэлх зээлийн хүүг 100%, хугацаа хэтэрсэн бол нэмэгдүүлсэн хүүг 100% төлөхөөс гадна зээл сунгалтын шимтгэл 3,000₮ төлж зээлээ 1 сараар сунгах боломжтой.

Монпэй апп ашиглан зээл сунгах заавар

  1. Монпэй апп-н богино хугацаат зээл хэсэг рүү орно
  2. Сунгах гэж буй зээлийн мөнгөн дүн дээр дарна
  3. Зээл сунгах гэсэн шар бичиг дээр дарна
  4. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, нийт төлөх дүнг харуулах ба үргэлжлүүлэх дарна
  5. Зээл төлөх хэлбэрээ сонгоно. Монпэй банк аль хэлбэрээр төлхөө сонгоно
  6. Хэрэв монпэй ашиглан төлж байгаа бол гүйлгээ хийх 4 оронтой пин кодоо оруулна
 
 

Анхаарах

Таны зээлийн хугацаа хэтэрсэн байгаа бол зээлийн шимтгэл 3,000₮-г банкны данснаас төлөөрэй. Учир нь хугацаа хэтэрсэн зээлтэй бол монпэй дансандаа мөнгө байршуулбал эхлээд зээлийн хүү дараа нь үндсэн төлбөрөөс суутгал хийгдэнэ. Тиймээс зээлийн хүүг монпэй данснаас төлөөд шимтгэлийг банкаар дамжуулан төлөхийг зөвлөж байна.