Дараа төлбөрт үйлчилгээний дэлгэрэнгүй билл
Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч сүүлийн 3 сарын (хуанлийн бүтэн 3 сар) ашигласан хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг үйлчилгээний салбарт өөрийн биеэр тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримттайгаа хандан сар бүрийн 5-ны өдрөөс эхлэн хэвлэмэл байдлаар авах боломжтой.
Хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг гаргахад дараах үнэ тариф мөрдөгдөх ба та англи болон монгол хэл дээр хэвлүүлэн авах боломжтой.
- 1 сар буюу 1-31 хоногийн мэдээлэл 1000 ₮
- 2 сар буюу 1-61 хоногийн мэдээлэл 2000 ₮
- 3 сар буюу 61-ээc дээш хоногийн мэдээлэл 3000 ₮
My account үйлчилгээ.
Хэрэглэгч 3 давхар хамгаалалт бүхий өндөр нууцлал дор өөрийн дугаараас сүүлийн 3 сард (хуанлийн бүтэн 3 сар) хийгдсэн яриа, мессэж, дата хэрэглээний жагсаалтыг mobicom.mn вэб хуудсанд хандан авах боломжтой байна. Тус мэдээлэл нь НӨАТ тооцоогүй дүн байна.
Үйлчилгээний салбарт хандан шинэ хэрэглэгч болох
1. My account үйлчилгээний шинэ хэрэглэгч болохын тулд хэрэглэгч өөрийн биеэр дараах бичиг баримтыг бүрдүүлэн үйлчилгээний салбарт ирнэ. Үйлчилгээ авсны дараа www.mobicom.mn вэб хуудсанд хандан үйлчилгээний эрх нээгдсэн өдрөөс хойшхи мэдээллийг авах боломжтой байна.
Хэрэглэгчийн төрөл | Бүрдүүлэх бичиг баримт |
Хувь хэрэглэгч | 1. Дэлгэрэнгүй биллд хамаарах утасны дугаар (үйлчилгээ олгох үед утасны дугаарт ТАН код илгээнэ) 2. Тоон гарын үсэг эсвэл хүчин төгөлдөр цахим үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт |
Байгууллагын хэрэглэгч | 1. Дэлгэрэнгүй биллд хамаарах утасны дугаар (үйлчилгээ олгох үед утасны дугаарт ТАН код илгээнэ) 2. Байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга тэмдэг бүхий албан бичиг 3. Байгууллагаа төлөөлөн ирж буй хүний хүчин төгөлдөр цахим үнэмлэх |
2. Зөвхөн хувь хэрэглэгч www.mobicom.mn вэб хуудсанд хандан My account үйлчилгээний шинэ хэрэглэгч болох боломжтой байна. Байгууллагын дугаартай хэрэглэгчид үйлчилгээний салбарт болон харилцагч хариуцсан менежертээ хандан my account үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой.
Delete