iPhone 15 цуврал загварын гар утаснуудын нэмэлт дэлгэцийн болон 12 сараар сунгасан баталгааны нөхцөл
1. Нэг удаагийн хагарсан, цуурсан дэлгэц засварлах, солих нөхцөл:
1. Гар утсыг худалдан авсан өдрөөс хойш эхний 12 сарын хугацаанд хагарсан, цуурсан гэмтэлтэй дэлгэцийг зөвхөн нэг удаа үнэ төлбөргүй солино.
2. Шингэн нэвтэрснээс үүдэлтэй гэмтэл, эдэлгээний явцад үүссэн сэв зураас, элэгдэл нь төлбөргүй солих үйлчилгээнд хамаарахгүй.
3. Нэг удаагийн дэлгэцийн гэмтлийг засварлахад дэлгэцийн үнийг авахгүй ба хэрэглэгч засварын ажлын хөлс болох 50,000 төгрөгийг төлнө.
4. Хэрэглэгч уг үйлчилгээнд хамрагдахдаа гар утасны гэмтэлтэй дэлгэц буюу хуучин дэлгэц заавал байх шаардлагатай.
5. Уг үйлчилгээг нэг удаа авсан хэрэглэгч дахин дэлгэцээ солиулах, засварлуулах тохиолдолд төлбөрийг хэрэглэгч бүрэн хариуцна.
2. Нэмэлт буюу 12 сараар сунгасан баталгааны нөхцөл:
1. Үйлдвэрлэгчээс олгосон баталгаат хугацаа дууссанаас хойш 12 сарын хугацаанд баталгаат засварын нэмэлт нөхцөл эхлэх бөгөөд хэрэглэгчийн үйл ажиллагаанаас үл шалтгаалсан, механик бус эвдрэл гэмтлийг Хавсралт №1-т заасан үнийн дүнгийн хязгаарлалтын хүрээнд үнэ төлбөргүй засварлана.
2. Уг үйлчилгээний нөхцөлийн дагуу авсан нийт засвар үйлчилгээний үнийн дүн Хавсралт №1 тогтоосон хязгаарлалтад хүрсэн тохиолдолд нэмэлт буюу 12 сараар сунгасан баталгааны хугацаа дуусаагүй байсан ч засвар үйлчилгээг үзүүлэх боломжгүй байна.
3. Нэмэлт 12 сараар сунгасан баталгааны нөхцөлд дараах нөхцөлүүд хамаарахгүй.
a. Бүх төрлийн механик буюу хэрэглэгчийн үйл ажиллагаанаас шалтгаалсан эвдрэл, гэмтэл
b. Дэлгэцийн механик болон механик бус, бүх төрлийн эвдрэл, гэмтэл.
c. Батарейн цэнэглэлтийн багтаамж буюу “Battery Health”
Та баталгааны хуудасны дэлгэрэнгүй мэдээлэлтэй сайтар танилцана уу.
Мөн дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж харна уу. iPhone 15 Series | Terms & Conditions (genxtservices.com)