Баталгаат засварын нөхцөл:
1. Энэхүү баталгаат засварын хуудас нь Мобиком Корпораци ХХК-иас худалдан авсан гар утас, төхөөрөмж, нэмэлт хэрэгсэлд хамаарна.
|
2. Хэрэглэгч гар утас засварын төвд хүчин төгөлдөр баталгаат засварын хуудсыг авчирсан тохиолдолд үйлчилгээг үзүүлнэ. |
3. Samsung гар утсанд дагалдах баталгаат засварын номыг энэхүү баталгаат засварын хуудастай хамт авчирсан тохиолдолд засвар үйлчилгээг үзүүлнэ. |
4. Баталгаат хугацаанд гар утас, төхөөрөмж, нэмэлт хэрэгсэлд засвар үйлчилгээ үзүүлэх нөхцөл нь www.mobicom.mn, support.mobicom.mn вэб хуудсанд байршуулсан баталгаат засварын нөхцөлийн дагуу зохицуулагдана. |
5. Хэрэглэгчийн санаатай болон санамсаргүй үйлдлээс болж ашиглах заавар зөрчигдөж, орчин тойрны өмч хөрөнгөнд шууд болон шууд бусаар учирсан хохирлыг Мобиком Корпораци ХХК хариуцахгүй. |
6. Хэрэглэгч "Баталгаат засварын төв"-д хандахдаа гар утсан дахь хувийн мэдээллээ урьдчилан хадгалж, авч үлдсэн байх шаардлагатай. |
7. Үйлдвэрлэгчээс тогтоосон баталгаат хугацаанд хэрэглэгчийн үйл ажиллагаанаас шалтгаалаагүй бүтээгдэхүүний доголдол, эвдрэл гэмтэл илэрвэл засвар үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ. |
Дараах тохиолдолд үнэ төлбөргүй засвар үйлчилгээ үзүүлэх боломжгүй:
1. Гар утас, төхөөрөмж, нэмэлт хэрэгслийг хэрэглэгчид хүлээлгэн өгсний дараа үүссэн механик гэмтэл (нүдэнд ил харагдахуйцаар хагарсан, хайлсан, цуурсан, сэв суусан, тасарсан, шалбарсан, мурийлт тахийлт үүссэн, ус чийг болон шингэн биет орсон, цахилгаан тэжээлийн гэмтэл). |
2. Гэмтэл нь вирус түүнтэй адилтгах программаас үүдсэн, мэргэжлийн бус аргаар программ хангамж уншуулсан, программ хангамжийн үндсэн тохиргоог өөрчлөх эсвэл дахин хуурамч программ хангамж суулгасан. |
3. Баталгаат хугацаандаа Мобиком Корпораци ХХК-н “Баталгаат засварын төв”-с өөр албан ёсны бус засвар үйлчилгээний төв, хувь хүнээр засуулсан, оношлуулах байдлаар задарсан. |
4. Ахуйн болон хувийн хэрэгцээнд зориулсан барааг үйлдвэрийн болон зориулалтын бусаар ашигласан, ашиглах заавар зөрчсөн. |
5. Гар утас, төхөөрөмж, нэмэлт хэрэгсэлд байрлуулсан баталгаат засварын лацыг хөдөлгөсөн, оролдсон болон сериал дугаар зөрсөн. |
6. Гар утас, төхөөрөмж, нэмэлт хэрэгслийн ашиглалтын зөвлөмжийг зөрчсөнөөс үүссэн болон элэгдэж хуучирсантай холбоотой эвдрэл гэмтэл. |
7. Гар утас, төхөөрөмж, нэмэлт хэрэгслийн баталгаат засварын хугацаа дууссан. |