Та орон нутгаас засварын үйлчилгээ авахдаа: 

  • Та өөрийн оршин суугаа орон нутгийн Мобикомын салбарт хандан гар утас, төхөөрөмждөө анхан шатны оношилгоог хийлгээд баталгаат засварын төв рүү явуулна. 
  • Монгол шуудангаар дамжин засвар луу явуулах утас, төхөөрөмж 5-7 хоногийн хугацаанд засварын төвд ирнэ, ирж очих хугацаа ойролцоогоор 10-14 хоног орчим болно. 
  • Утас, төхөөрөмж баталгаат засварын төвд ирсэн тохиолдолд засварын төвөөс хэрэглэгчид тухайн утас, төхөөрөмжийн талаарх мэдээллийг хүргээд засвар үйлчилгээг хийгээд орон нутаг руу шуудангаар буцаана. 
  • Засварын төвөөс долоо хоног бүрийн (Мягмар, Пүрэв) 2,4 өдөр Монгол шуудан явах бөгөөд эдгээр өдрүүдэд засагдсан утаснуудаа орон нутаг руу нь буцаана.


- Та шуудангийн нэмэлт төлбөр төлөхгүй бөгөөд шуудангийн төлбөрийг Мобиком 100% хариуцах тул утсаа тухайн салбартаа хүлээлгэн өгөхөд л болно. 
- Та өөрийн оршин суугаа газрын салбарын хаяг байршлын дэлгэрэнгүй мэдээллийг Мобиком Корпораци (mobicom.mn) линкээр орж авна уу.