Зээлийн үйлчилгээний тухай
Хэрэглэгч Монпэй аппликэйшнаар дамжуулан сонгогдсон мерчантуудын бараа, үйлчилгээг худалдан авахдаа төлбөрөө зээлийн үйлчилгээгээр төлөх боломжтой. Хэрэглэгч дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Монпэй лизингийн үйлчилгээний нөхцөлд заасан шалгуурыг хангасан байх
- "Урт хугацаат зээл, зээлийн эрх нээх гэрээ"-г байгуулсан байх
- Монпэй “AWWW” үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрсөн байх
- 500,000₮-с дээш үнийн дүнтэй бараа, үйлчилгээг худалдан авахдаа ашиглах боломжтой.
Үйлчилгээний нөхцөл
Нөхцөл | Тайлбар |
Зээлийн эрх | 500,000₮ - 10,000,000₮ |
Зээлийн хугацаа | 12 - 30 сар хүртэл |
Эргэн төлөлтийн хэлбэр | Тэнцүү төлбөрийн аргачлал |
Сард төлөх давтамж | Сард 1 удаа |
Зээл олголтын шимжтгэл | 0₮ |
Зээлийн хүү /сарын/ | 2,5% |
Зээлийн хүү /жилийн/ | 30% |
Нэмэгдүүлсэн хүү | Үндсэн хүүгийн 20% |
Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа | 1,000₮ |
Зээлийн бодит өртөг /сарын/ | 2,5% |
Зээлийн бодит өртөг /жилийн/ | 30% |
Зээлийн зориулалт | Мобифинансын мерчантын бүтээгдэхүүн, үйлчилгээг Монпэй лизингээр худалдан авах |
Урьдчилгаа | Хэрэглэгч өөрийн хүссэн дүнгээр сонгох боломжтой. |
Монпэй лизингийн эрх шалгах, гэрээ байгуулах
Монпэй лизингийн эрх шалгах:
- Монпэй аппликэйшн - Урт хугацаат зээл - Дэлгэрэнгүй
- Зээлийн эрх тогтоох дарна
- E-Mongolia-р нэвтрэн баталгаажуулна.
- Гүйлгээний пин код оруулан дуусгана.
- Монпэй лизингийн эрх үүссэний дараа заавал салбарт хандан урт хугацаат зээлийн гэрээ байгуулна.
- Гэрээ байгуулсны дараа зээл авах эрх нээгдэнэ.
Зээлийн эрхийн шалгуур:
- Өр, орлогын харьцаа 70%-с хэтрэхгүй байх
- Мобиком Blacklist-д бүртгэгдээгүй байх
- Монпэй богино хугацаат зээлийн Blacklist-д бүртгэлгүй байх
- 18 наснаас дээш насны Монгол улсын иргэн байх
- Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх
- Мобикомын үүрэн холбооны дугаараа 6 сараас дээш хугацаанд ашигласан байх
- Credit score (зээлжих зэрэглэл) 0.5976 онооноос дээш байх /энэхүү шалгуур үзүүлэлтийг зах зээлийн эрэлт хэрэгцээ, зээлдэгчийн боломжид тулгуурлан өөрчлөн тогтоох боломжтой байна/
- Урт хугацаат зээлийн гэрээ байгуулсан үед зээл авах боломжтой байна.
Монпэй лизинг төлөх (хуваарьт)
Лизинг, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг дараах хэлбэрээр төлөх боломжтой. Үүнд:
- Монпэй аппликейшн ашиглан төлөх
- Банкны данснаас “Qpay” ашиглан төлөх
- Монпэй дансандаа зээлийг эргэн төлөх цахим мөнгөө байршуулан хуваарьт өдрийн 23:00 цагт автоматаар данснаасаа суутгуулах
- Өдөр бүрийн 23:55–00:15 цагийн хооронд зээл төлөлт хийх боломжгүй байна.
Монпэй лизинг төлөх (хуваарьт бус)
- Зээлдэгч хуваарьт бус төлөлт хийсэн ч эргэн төлөлтийн өдөр графикийн дагуу төлөлтөө хийх үүрэгтэй.
- Өдөр бүрийн 23:55–00:15 цагийн хооронд зээл төлөлт хийх боломжгүй байна.
Монпэй лизинг хаах
- Зээл хаах дүн 5,000,000₮-с дээш дүнтэй тохиолдолд шууд хаах боломжгүй ба хуваарьт бус төлбөр хийж зээлийн дүнг 5,000,000₮ буюу түүнээс бага болсон үед шууд хаах боломжтой байна.
- Нэмэгдүүлсэн хүүг хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн тооцно.
- Зээлдэгч нь зээл ашигласан хугацааны зээл, хүү, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн төлж зээлийг хугацаанаас өмнө хаах боломжтой.
Санамж
- Хэрэглэгч та зээлээ эргэн төлөөгүй тохиолдолд Монголбанкны Зээлийн Мэдээллийн санд зээлийн ангилал буурч бүртгэгдэхийг анхаарна уу.
- Зээлээ цаг тухайд нь төлдөг хариуцлагатай хэрэглэгч танд баярлалаа.