Та доорх шалгууруудыг хангаснаар үйлчилгээний салбарт өөрийн биеэр хүчин төгөлдөр цахим үнэмлэхтэй хандан монпэй зээлийн гэрээ байгуулах боломжтой.
Монпэй зээлийн үндсэн шалгуур
1. Мобикомын дугаараа 6 сар ба түүнээс дээш хугацаанд идэвхтэй ашигласан байх
2. Мобикомын үүрэн холбооны үйлчилгээний төлбөрийн үлдэгдэлгүй байх
3. 18-аас дээш насны хэрэглэгч байх
4. Зээлийн Мэдээллийн Санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх
Та үйлчилгээний салбарын хаяг байршил, цагийн хуваарьтай танилцах бол ЭНД дарна уу.
Мөн тө онлайнаар монпэй зээлийн гэрээ байгуулах боломжтой.
Монпэй зээлийн гэрээг онлайнаар байгуулах
1. Монпэй цахим мөнгөний гэрээ байгуулсан. Цахим мөнгөний гэрээ байгуулах зааврыг ЭНД дарж хараарай.
2. Зээл авах эрх үүссэн байх.
Та дээрх 2 шалгуурыг хангасан бол монпэй апликейшн руу хандан онлайнаар зээлийн гэрээ байгуулан зээл авах боломжтой.
Зээл авах нөхцөл:
Гэрээний хугацаа 6 хүртэл сар байна.
Онлайн гэрээтэй тохиолдолд 100,000₮-н зээл авна.
Эрхийн хэмжээ 100,000₮-с өндөр байсан ч онлайн гэрээтэй хэрэглэгч дээд тал нь 100,000₮-н зээл авах боломжтой.
Мобикомын салбарт хандан зээлийн гэрээг цаасаар хийх боломжтой.
Цаасан гэрээ хийсний дараа зээлийн эрхийн хүрээнд 100,000₮-с дээш зээл авах боломжтой.
Delete