Хэрэглэгч та хаанаас ч, хэдийд ч гар утсаа ашиглан төлбөр тооцоо, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх боломжтой. Мобифинанс ББСБ нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий хиймэл оюун ухааны загварчлалаар хэрэглэгчдийнхээ зээлжих зэрэглэлийг үнэлэн ШИМТГЭЛГҮЙ, АШИГЛАСАН ӨДРӨӨР ХҮҮ ТООЦДОГ, ХЯЛБАР, УЯН ХАТАН НӨХЦӨЛТЭЙ зээл олгож байна.
Үйлчилгээний нөхцөл
Хэмжээ |
Хугацаа |
Хүү |
Хураамж |
2,000,000₮ - 30,000,000₮ |
30 сар хүртэл |
2,5% |
0.5% |
Жилийн хүү: 30% Бодит өртөг: 30% - 36.12% |
*Зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд тухайн өдрөөс эхлэн зээлийн хүүг 20% (хорин хувь)-тай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлэн тооцно.
Урт хугацаат зээлийн эрх шинэчлэх: Хэрэглэгч урт хугацаат зээлийн эрхээ шалгасан хугацаанаас хойш 24 цагийн дотор хүчинтэй байна.
Зээл хэрхэн авах вэ?
MonPay аппликэйшны “Урт хугацаат зээл” цэсийг ашиглан зээл авна.
Зээлээ хэрхэн төлөх вэ?
Та дараах сувгуудыг ашиглан авсан зээлээ эргүүлэн төлөх боломжтой.
- MonPay аппликэйшнаар дамжуулан төлөх
- Арилжааны банкны данснаас “QPay” цахим төлбөрийн үйлчилгээ ашиглан төлөх
CАНАМЖ
- Хэрэглэгч та зээлээ эргэн төлөөгүй тохиолдолд Монголбанкны Зээлийн Мэдээллийн санд зээлийн ангилал буурч бүртгэгдэхийг анхаарна уу.
- Зээлээ цаг тухайд нь төлдөг хариуцлагатай хэрэглэгч танд баярлалаа.