Дараа төлбөрт болон Хосолсон төлбөрт багцын хэрэглэгчид Мобиком апликейшнаас дугаар хадгалах үйлчилгээ авах боломжтой.
Дугаар хадгалах үйлчилгээ авах заавар:
Мобиком апликейшн - Үйлчилгээ - ДУГААР ХАДГАЛАХ цэсээр хандан үйлчилгээг идэвхжүүлнэ. Доорх зурган заавартай танилцана уу.


Delete

- Урьдчилсан төлбөрт болон байгууллагын дугаартай хэрэглэгчид дугаар хадгалах үйлчилгээ авах боломжгүй
- Дугаар хадгалах үйлчилгээг мобиком апликейшн руу нэвтэрсэн хэрэглэгч авах боломжтой.
- Дугаар хадгалах үйлчилгээний төлбөр САР БҮР 5,000₮ байна. 1-12 сарын хугацаанд дугаараа хадгалуулах боломжтой.
- Сар бүрийн 1-ний өдөр хадгалуулах захиалга өгвөл дугаар тухайн өдөртөө шууд хадгалагдана. Сар бүрийн 1-ээс бусад өдөр хадгалуулбал дугаар түр хаагдаж, дараа сарын 1-ний өдөр дугаар хадгалагдана. Мөн тухайн сарын хураамж бүтэн нэхэмжлэгдэнэ.
- Хэрэглэгч дугаар хадгалуулсан төлбөрөө амжилттай төлсөн үед Профайл –> Гүйлгээний түүх цэсээс НӨАТ-ын баримтаа авах боломжтой.
- Хадгалсан дугаарынхаа нээгдэх хугацааг мөн мобиком апликейшнаасаа харах боломжтой.