Мобиком аппликэйшн руу өөрийн дугаараар нэвтрэн “Профайл” цэс руу орж и-мэйл хаягаа бүртгүүлэх, болон солих боломжтой.

Заавар:

  1. Мобиком аппликэйшн рүү өөрийн дугаараар нэвтэрч профайл цэс рүү орно
  2. Мобиком профайл цэс рүү орно
  3. Хувийн мэдээлэл цэс рүү орно. И-мэйл хаяг бүртгэлтэй бол одоогийн и-мэйл харагдана, бүртгэлгүй бол nomail@nomail.mn гэж харагдана
  4. Цахим шуудан хэсэг рүү дарж орно
  5. Бүртгүүлэх болон солих гэж буй шинэ и-мэйл хаягаа оруулна
  6. Шинэ и-мэйл хаяг руу 6 оронтой код илгээнэ
  7. И-мэйл хаягт ирсэн 6 оронтой кодыг оруулан баталгаажуулна
  8. И-мэйл хаяг амжилттай бүртгэсэн болон сольсон мэдээлэл харагдана

Анхааруулга

  • Сард нэг удаа имэйл хаягаа өөрчлөх боломжтой.
  • Байгууллагын гэрээтэй хэрэглэгч бүртгэх болон солих боломжгүй тул байгууллага хариуцсан “Харилцагч хариуцсан менежерт” хандаарай.
  • Баталгаажуулах код ирэхгүй бол и-мэйл хаягаа зөв бичсэн эсэхийг шалгах, junk, spam зэрэг фолдертоо шалгаарай.