Баталгаат засварын төв
Баталгаат засварын төвийн ерөнхий мэдээлэл
- Баталгаат засварын төв нь олон төрөлт брэндүүдийн засвар үйлчилгээг үзүүлэх зорилгын хүрээнд брэндийн нэр төрлийг тасралтгүй нэмэгдүүлэхийг зорих ба вендоруудтай албан ёсны гэрээ байгуулан хамтын ажиллагааг тэлж, дэлхийн жишигт нийцүүлэн эрх бүхий үйлчилгээг үзүүлнэ.
- Баталгаат засварын төв нь засвар үйлчилгээнд зөвхөн албан ёсны үйлдвэрлэгчийн оригнал сэлбэг хэрэгсэл, SWAP, дагалдах хэрэгсэл ашиглах ба зөвхөн идэвхжүүлэлт, урамшууллын хүрээнд бусад бараа, материал, дагалдах хэрэгслийг ашиглаж болно.
- Баталгаат засварын төв нь Apple, Samsung, Huawei, Honor, ZTE брэндийн Албан ёсны эрхтэй баталгаат засварын төв бөгөөд зөвхөн албан ёсны оригнал сэлбэг хэрэгсэл ашиглан үйлдвэрлэгчийн горим зааварчилгааны дагуу засвар үйлчилгээг хийнэ.
- Баталгаат засварын төв нь үйлчилгээ үзүүлэх нөхцөл болон вендорын тогтоосон стандартын дагуу засвар үйлчилгээг хэрэглэгчдэд чанарын өндөр түвшинд хүргэнэ.
- Баталгаат засварын төв нь Мобиком групп компанийн борлуулсан Apple, Samsung, Huawei, Honor, ZTE брэндийн гар утас төхөөрөмжийн баталгаат засвар болон төлбөртэй засвар үйлчилгээг үзүүлнэ.
- Баталгаат засварын төв нь бусад албан ёсны борлуулагчдийн борлуулсан Apple, Samsung, Huawei, Honor, ZTE брэндийн гар утас төхөөрөмжид төлбөртэй засвар үйлчилгээ үзүүлнэ.
- Баталгаат засварын төв нь бусад албан ёсны борлуулагчдийн борлуулсан Samsung, Huawei, Honor, ZTE брэндийн гар утас төхөөрөмжид үйлдвэрлэгчийн баталгааны хугацаанд хамаарах баталгаат засвар үйлчилгээ үзүүлэхгүй.
- Баталгаат засварын төв нь Монгол дах Apple брэндийн Албан ёсны эрхтэй цор ганц засварын төв /AASP/ учир зөвхөн бусад албан ёсны борлуулагчдийн борлуулсан Apple брэндийн гар утас төхөөрөмжид үйлдвэрлэгчийн баталгааны хугацаанд хамаарах баталгаат засвар үйлчилгээ үзүүлнэ.
- Засварын төвийн баталгаа: Баталгаат засварын төв нь өөрийн хийсэн засвар үйлчилгээндээ 30 хоногийн “Засварын төвийн баталгаа”-г олгоно.
Баталгаат засварын төвөөс ямар үйлчилгээнүүд авч болох вэ?
- Гар утас төхөөрөмжийн тохиргоо зөвлөгөө өгөх үйлчилгээ нь гар утас төхөөрөмжийн өөрийн үндсэн тохиргоо алдагдах болон гар утас төхөөрөмжийг өөр төхөөрөмжтэй холбоход тусламж хэрэгтэй бол та энэхүү үйлчилгээг авах боломжтой.
- Үйлдлчийн систем шинэчлэх дахин суулгах үйлчилгээ нь таны гар утсанд үйлдлийн системийн доголдол илэрсэн тохиолдолд Software программ хангамжийг хамгийн сүүлийн хувилбараар шинэчлэх үйлчилгээг хэлнэ. Үйлдлчийн систем шинэчлэх дахин суулгах үйлчилгээ нь дараах 2 төрөл байдаг.
- Вендорын тусгай программ хангамж ашиглан шинэчлэх
- Тухайн гар утас төхөөрөмжийн үндсэн функцийг ашиглан шинэчлэх
- Гар утас төхөөрөмжид цэвэрлэгээ үйлчилгээ хийх ба гар утасны ажиллагааг шалгах явцад спикер, микрофон, симний үүр болон бусад оролтуудад орсон бохирдлыг зориулалтын багаж, бодис ашиглан цэвэрлэнэ.
- Сэлбэг солих засвар хийх буюу тухайн гар утас төхөөрөмжийн эд ангид гэмтэл доголдол илэрсэн тохиолдолд сэлбэг солих засвар үйлчилгээ хийнэ. Тухайн ГУТ-ийн онцлог болон вендорын сэлбэг нийлүүлэлтийн нөхцөлөөс хамаарч эд ангиудыг дан болон хосолсон байдлаар солих боломжтой байна.
- Apple Swap үйлчилгээ буюу тухайн гар утас төхөөрөмжийн гэмтлээс хамаарч ижил төрлийн шинэ ГУТ-өөр сольж өгөх үйлчилгээг үзүүлнэ.
- Төхөөрөмжийн Swap үйлчилгээ буюу Мобикомоос борлуулсан интернет төхөөрөмжид механик бус гэмтэл доголдолд илэрсэн тохиолдолд баталгаат хугацаанд үнэгүй сольж өгөх үйлчилгээ үзүүлнэ.
Баталгаат засварын цагийн хуваар:
Даваа-Баасан гарагийн ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд ажиллана.
Бямба, Ням гарагийн амралтын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд ажиллана.
Гар утас төхөөрөмжийн оношилгоо нэмэлт үйлчилгээний үнэ тариф цэснээс дэлгэрэгүй мэдээлэл авах боломжтой.Delete