Интернэтийн төхөөрөмжүүдийн ашиглалттай холбоотой анхаарах зүйлс юу вэ ?
- Төхөөрөмжүүдийг доор газар тавихгүй байх, зориулалтын хайрцганд (Rack) хийн байрлуулах
- Сүлжээний төхөөрөмжүүдийг аль болох хүний хөлөөс хол байрлуулах
- Тоос шороогүй цэвэр орчинд байрлуулах
- Ус чийгнээс хол байлгах
- Тэжээлийн найдвартай эх үүсвэрээр хангах (хүчдэлийн хэлбэлзлээс сэргийлэх), төхөөрөмж залгасан залгуураас хүчдэл их шаардах тоног төхөөрөмж залгахгүй байх
- Дотор байрлуулах зориулалттай төхөөрөмжүүдийг тасалгааны тогтмол температуртай орчинд байрлуулах (0°C - 18°C температур)
- Зуны цагт нарны шууд тусгалаас аль болох хол байрлуулах
- Статик цэнэг үүсгэхээс зайлсхийх (хивс, дрож болон ноосон эдлэлтэй материалаас хол байлгах, цэнэг үүссэний дараа шууд төхөөрөмжүүдтэй харьцахаас зайлсхийх)
- Гадна байрлуулсан төхөөрөмжүүдийн бүрэн бүтэн байдал, битүүмжлэл (ус чийгнээс сэргийлэх), бохирдлыг тогтмол шалгаж сэргийлэх
Хэрэглэгч өөрийн байранд байрлуулсан төхөөрөмжүүдийг хэвийн ажиллагаатайгаар хүлээн авч хадгалалт, ажиллагааг хариуцах болсныг энэхүү актаар баталгаажуулдаг.