Voo апликейшны төлбөрийн хэрэгслүүдээс банкны карт ашиглан худалдан авалт болон төлбөр төлсөн тохиолдолд авто сунгалт үйлчилгээнд бүртгэгдэнэ.
Авто сунгалт үйлчилгээнд бүртгүүлэх
VOO үйлчилгээний хэрэглэгч олон улсын эрхтэй VISA, Master болон дотоодын банкны карт ашиглан худалдан авалт болон төлбөр төлсөн тохиолдолд үйлчилээний төлбөр төлөгдөн авто сунгагдана.
Урьдчилсан төлбөрт хэрэглэгч
Хэрэглэгчийн багцын идэвхтэй хугацаа дуусахаас 3 хоногийн өмнө багцыг авто сунгаж, бүртгүүлсэн банкны картнаас үйлчилгээний төлбөр суутгах талаар бүртгэлтэй имэйл хаяг эсвэл утасны дугаар руу мэдээллэнэ.
Урьдчилсан төлбөрт багцын хугацаа дуусах үед тухайн хэрэглэгчийн бүртгүүлсэн банкны картаас багцын төлбөр автоматаар суутгагдан багцын эрх 30 хоног сунгагдана.
Авто сунгалт хийгдэх хугацаанд төлбөр төлөгдөөгүй тохиолдолд үйлчилгээг хаан, 10 хоногийн турш өдөр бүр үйлчилгээний төлбөрийг бүртгэлтэй банкны картнаас суутгах оролдлого хийх ба 10 хоногийн хугацаанд төлбөр төлөгдөөгүй бол бүртгүүлсэн картын мэдээллийг устгана.
Дараа төлбөрт хэрэглэгч
Сар бүрийн 7-ны өдөр бүртгүүлсэн банкны картнаас үйлчилгээний төлбөр суутгах талаар бүртгэлтэй имэйл хаяг эсвэл утасны дугаар руу мэдээлэл илгээнэ.
Банкны картаа холбосон VOO үйлчилгээний дараа төлбөрт хэрэглэгчийн төлбөр гарсан сарын 10-ны өдөр билл авто төлөгдөнө.
Хэрэв сарын 10-ны өдөр үйлчилгээний төлбөр төлөгдөөгүй тохиолдолд тухайн сарын 20-ны өдөр дуустал өдөр бүр үйлчилгээний төлбөрийг бүртгэлтэй банкны картнаас суутгах оролдлого хийх ба 20 хүртэл үйлчилгээний төлбөр төлөгдөөгүй бол бүртгүүлсэн картын мэдээллийг устгана
Үйлчилгээг цуцлах
Хэрэглэгч үйлчилгээг хүссэн үедээ Мобикомын хэрэглэгчид 2288, 2222, бусад операторын хэрэглэгчид 1800-2222, 75952288 лавлах төв болон үндсэн салбарт хандан цуцлуулах боломжтой. Гэрээт салбарт хандан цуцлуулах боломжгүй.
Авто сунгалт хийгдэх хугацаанаас хойш 10 хоногийн хугацаанд төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгүүлсэн картын мэдээлэл устана.
Voo cinema цэс болон нэмэлт үйлчилгээ нь автомат сунгалт үйлчилгээнд хамаарахгүй.
Хэрэглэгч багцын идэвхтэй хугацаа дуусахаас 1 өдрийн өмнө автомат сунгалт үйлчилгээг цуцлуулах боломжтой байна.